PU
Start Company
Published in
5 min readJun 11, 2020

--

ТАТАЛТ, ХЭРЭГЛЭЭГЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ БУЙ СТАРТАПУУД | START

Стартап компанийн амин сүнсний нэг бол хурд. Харин хурдыг зогсолтгүй эргэлдүүлэгч гол хөдөлгүүр бол технологи юм. Өөрөөр хэлбэл, стартапын хамгийн онцлог шинж чанар бол технологиор дамжуулан бизнесийг хурдасгаж, хэрэглэгчдийн асуудал хэрэгцээний шийдлийг ухаалгаар буюу технологийг ашиглаж, уламжлалт бус аргаар бий болгодогт оршдог билээ.

Тийм дээ ч, стартап гэдэг чинь IT-н залуус байдаг биз дээ, апп бичиж, технологи л хийдэг биз дээ гэсэн асуулттай бишгүй л таарч байсан биздээ? Аливаа салбарт технологийн дэвшил хэдий хурдан нэвтэрнэ тэр хэрээр үргэлж тэсрэлт, үсрэнгүй хөгжил үүсч байдаг. Иймээс л, тухайн салбарыг шинэчлэгч стартапууд технологийн хурдтай хөгжилтэй үргэлж зэрэгцэн алхагч нар байдаг билээ. Ингэхээр дээрх асуулт нь буруу биш гэж хариулмаар. Харин асуултыг цааш үргэлжлүүлэхдээ, стартапууд ямар апп, ямар веб хийдэг вэ гэхээс илүүтэй ямар асуудлыг ямар технологиор шийдэн, хэрэглэгчийн хэрэгцээг хангаж байна вэ гэж харах нь зөв юм.

Энэ утгаар харвал, Монгол улс стартапуудад ээлтэй гэж хэлж болохуйц шийдэгдээгүй асуудал ихтэй, уламжлалт хэлбэрийн бизнес арвин билээ. Тийм дээ ч, манай орон стартапуудын жинхэнэ мөн чанараа гаргаж чадах талбар нь болж чаддаг гэж би боддог.

Иймд, энэ удаад салбартаа технологиор дамжуулан шинэ шийдэл эрэлхийлж, бизнес моделоо хурцлан, хэрэглэгчийн асуудлыг шийдэж, хэрэгцээг ханган салбараа тэргүүлж буй стартапуудыг танилцуулж байна. Дашрамд сонирхуулахад, энэ оны байдлаар Монгол улсын хэмжээнд татагдсан (эхний) 50 апп-ны 19 нь Монгол апп байгаа юм.

EduTech: Hippocards, Tomyo

Hippocards

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2019

Version: 2.0

Англи болон Орос хэлний үгсийг богино хугацаанд, амархан аргааг цээжлэх зорилготойгор Hippocards үүссэн юм. Энд түгээмэл хэрэглэгддэг 20’000+ үгийн орчуулга, дуудлага, зүйрлэл, хэрэглэх аргачлал зэрэг багтсан байна. Үгийн Монгол орчуулгатай хамт жишээ өгүүлбэр байх бөгөөд энд аль болох хошин утгатай өгүүлбэр сонгон ашигласнаараа онцлог юм. Түүнчлэн сонирхуулахад, Hippocards апп-г хөгжүүлэгч багийнхан өнгөрсөн сарын сүүлээр Япон улсаас анхны хөрөнгө оруулалтаа авсан байна.

Tomyo

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2020

Version: 1.0.0

Tomyo апп нь хичээл, дасгал ажил, ментор сонгох, тэтгэлэгийн тухай мэдээлэл, хувь хүн, сургалтын онцлог, сургуулийн хэв маягийн тухай мэдээ, нийтлэл зэргийг багтааснаараа гадны оронд суралцах хүсэлтэй хүн бүрийн заавал орж үзэх платформ болон ялгарч байна. Энд, TOEFL, IELTS зэрэг томоохон шалгалтуудыг жишиг тестүүдийг өгөх боломжтойгоороо онцлог юм. Тус аппыг хөгжүүлэгч багийнхан гадны улсад суралцаж буй маш олон оюутан залуусын хүрээллийг бий болгож чаджээ.

E-Commerce: Zochil.shop, Geru

Zochil.shop

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2019

Version: 1.0.23

Zochil.shop нь онлайн худалдааны платформыг бэлдэж өгөх зорилготой, энэ төрлийн технологийн компанийн анхдаг юм. Худалдааны платформ хэрэглэгч, бараа бүтээгдэхүүн болон эргэх холбоог үүсгэх гэх мэт олон төрлийн функцтэй байдгаараа онцлогтой билээ. Харин тус платформ эдгээрийг нэгтгэн хүргэх бүрэн боломжтойгоор гадна дан ганц үндсэн платформ ч бус сошиал медиаг ч ашиглаж чаддагаараа давуу талтай юм. Zochil.shop компанийн үүсгэн байгуулагчид нь систем хөгжүүлэгчид байдаг тул технологийн дэвшлийг хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн ажиллаж чаддаг байна.

Geru

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2018

Version: 2.3.5

Цахим худалдаа одоо ч, ойрын хоёр жилдээ ч ирээдүйтэй салбарын тоонд багтсаар байх болно. Харин Geru үндсэн чиглэлээсээ гадна зөвхөн гар аргаар бүтсэн бүтээлээр дагнасан дэлгүүр болохоор зорьж байгаа юм. Апп-ны зарим функц хэрэглэгчийн ашиглаж дадсан сошиал медиа болон интернэт банк зэрэгтэй төсөөт тул ойлгоход амар, хэрэглэхэд хялбар болжээ. Одоогийн Geru компани бүтээлч сэтгэлгээтэй, дизайнер, гар урлалаар бүтээгч 100 орчим уран бүтээлч залуусыг нэгтгэж чадсан байна.

HealthTech: Hello baby

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2020

Version: 1.0.3

Жирэмсэн эх өөрийн жирэмслэлтийн явц, сэтгэл санаа, бие махбодид гарч буй өөрчлөлт, ургийн эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөө мэдээллийг авах боломжтой апп юм.

Энд дан эрүүл мэнд ч бус, ургийн төлөв байдал, үзлэг, хүүхдээ харж буй ээжүүдийн санхүү, улсаас олгох тэтгэлэг болон шинэхэн аавуудад зориулсан сэтгэл зүйн мэдээлэл бүхий булан багтсанаараа онцлог байна. Түүнчлэн энэ апп-аар жирэмсэн эх өөрийн төрөх хугацааг тодорхойлж болохоос гадна ургийн хэмжээг ямар нэгэн жимс, ногоотой адилтган дүрсэлсэн байгаа нь хэрэглэгчид илүү ойлгомжтой болжээ.

Түүнчлэн энэ апп-аар жирэмсэн эх өөрийн төрөх хугацааг тодорхойлж болохоос гадна ургийн хэмжээг ямар нэгэн жимс, ногоотой адилтган дүрсэлсэн байгаа нь хэрэглэгчид илүү ойлгомжтой болжээ.

Fintech: SuperUp

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2020

Version: 1.0.1

SuperUp нь цахим хэтэвч болохоос гадна тоглоом, онлайн худалдаа гэх мэт өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг нэг дор багтаасан цогц платформ болох зорилгоор хөгжиж буй юм. Өөрөөр хэлбэл, энэ аппыг татсанаар зээл, хөнгөлөлт, худалдан авалт зэрэг санхүүгийн чиглэлийн үйлчилгээг нэг дороос авахаас гадна хамтрагч байгууллагуудаар нь дамжуулан 20 төрлийн үйлчилгээг авах боломжтой гэсэн үг. Мөн энд Монгол залуусын хөгжүүлсэн тоглоом болох СТА холбогдсон нь нэг төрлийн давуу тал болж байна. Тус апп хэрэглэгч нартаа өдөр тутам купон ашиглах эрх олгодог нь платформын болон үйлчилгээний физикал газрыг ч давхар дэмжих боломж үүсгэж байгаа юм.

Ride Tech: UbCab

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2019

Version: 3.1.5

Түргэн шуурхайгаар, өөрт хамгийн ойр буй таксиг дуудан, үйлчлүүлэх боломжтой апп юм. Үүнээс гадна, явах чиглэлийн км-г тооцож, бас сонгосон таксины жолоочийн мэдээлэл гарч ирдэгээрээ онцлог байна. Тус апп нь одоогоор дан ганц Улаанбаатар хотоос гадна Багануур, Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Өлгий, Ховд, Даланзадгад, Цогт цэций, Мөрөн зэрэг газруудад амжилттай нэвтрэн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

START нь стартапуудыг хурдасгаж, корпорацын инновац бий болгодог компани бөгөөд бид бизнес эрхлэгчидтэй уулзаж санал санаачлага, хамтын ажиллагаа бий болгохдоо үргэлж таатай байх болно. Та бүхэн манай фэйсбүүкийг хуудсыг дагаж өдөр тутмын мэдээллийг аваарай.

Хэрэв таны стартап буруу ангилалд байвал бидэнд мэдэгдээрэй.

Бидэнтэй холбогдох: 80002662

Best,

Purevsuren Byambasuren CEO of START Company

+Sudarchuluun E.

@purevsurenby

--

--

PU
Start Company

@Startcompany хамтран үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэн