Хэрэглэгчдийн хэрэгцээг хамгийн сайн олж хардаг стартапууд өсөлт үзүүлдэг | START

PU
Start Company
Published in
3 min readDec 23, 2021
Geru.mn

START байгууллага нь стартапуудыг өсөлт, тэсрэлтийг бий болгохоор зорин ажилладаг бөгөөд хувь эзэмшин ажиллаж буй стартапуудаа бид “портфолио компани” гэж нэрлэдэг. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Venture builder гэх моделиор ажиллаж одоогоор 9 технологийн стартапыг портфолио болгож манай Geru.mn Zochil.mn Melearn.mn гэх стартапууд нь Монголдоо томоохон өсөлтийг үзүүлж амжилттай хөрөнгө оруулалтаа татаад байна.

Тэгвэл бид стартапуудтай хэрхэн ажилладаг талаараа дараах мэдээллийн хүргэж байна.

Стартап-тай ажиллана гэдэг бол тэр чигтээ хүмүүстэй ажиллана гэсэн үг. Технологи, шийдэл, зах зээл бол дараагийн асуудал. Стартапыг эхлүүлж буй хамтран үүсгэн байгуулагчдын мэдлэг, ур чадвар, амбиц, хаана хүрэх хүслийн хүрээгээр тухайн стартапын үйл ажиллагаа тэлж бас хязгаарлагдаж байдаг. Иймд эхлээд тус хүмүүстэй тулж ажиллаж, тэдний хүсэл зорилгыг ойлгож, нэг баг болох нь тэсрэлт хийх анхны алхам.

zochil.mn

Харин дараа нь хэрэглэгчийн асуудал, хэрэгцээг олж харах ба зах зээлээ мэдрэх. Зах зээлээ юу хүсэж, хэрэгцээ нь юу байгааг олж харсан стартапууд ахиц гаргадаг. Нэг удаа олж харчихаад шийдлээ боловсруулаад гаргаад ирэхэд хэрэглэгч чинь аль хэдийн тухайн шийдлийг хүсэхээ больчихсон үед бид амьдарч байна. Иймээс хурд гэдэг зүйл яригдаж эхэлнэ. Хурдтайгаар шийдлээ боловсруулж, хурдтайгаар туршиж, хурдан сайжирч, хэрэглэгчийн асуудлыг цаг тухай бүрт шийдэж, хэрэгцээг мэдэрч шийдлээ боловсруулах нь стартапын хамгийн сайн хийж чаддаг чадвар. Бид энэ хэсэгт олон арга аргачлал ашиглаж стартапуудынхаа бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд системтэйгээр амжилттай нэвтрүүлж чаддаг.

Дараагийн зүйл бол маркетинг ба борлуулалт. Стартапуудын хувьд хэрэглэгчдээ хэзээ ч худлаа ярих ёсгүй. Хэрэглэгч ерөөсөө ч тэнэг биш. Иймд үнэн бодит байдал, бүтээлч санаа, коммунити бүрдүүлэлт хэлбэрээр бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах хэрэгтэй. Early adopters буюу анхны хэрэглэгчдээ үнэнч байлгаж, тэдэнд бүх үнэ цэнэ, юу хийж чадахаа харуулж чадвал тэдний дараагийн том зах зээл таныг ​өлгийдөөд л авах болно. Манай стартапуудын хувьд энэ тал дээр маш сайж ажиллаж чаддаг тэд өөрсдийн хэрэглэгчдээ тогтмол халамжилж, тэдний хэрэгцээ шаардлага дээр үндэслэж байнга сайжруулалт хийж дараагийн том зах зээлд үнэ цэнээ бүрэн ойлгуулж чадсан маркетингийн ажил, борлуулалтын сувгуудыг олж нээж, хийж байдаг.

Одоо харин бизнес моделийн онцлогоо тодорхойлж бий болгох нь чухал. Өнөө үед хүн бүр технологийн шийдлийг хүсэж, хэрэглэж чадна. Харин стартап талаасаа энэ их шийдэл дунд бизнес загварчлалаараа өвөрмөц (business model innovation) байж чадвал тэвч үлдэнэ. Netflix-н анхны бизнес загвар болох сар сараар мөнгө төлж кино үүдэндээ хүргүүлж авах моделийг Blockbuster оошоогүйгээс болж сайхан боломжийг алдаж байсан. Үүнтэй адил олон жишээ байх бөгөөд одоо цагт бизнес моделийн онцлог шинж чанарыг яг л санаагаа гаргаж ирж буй мэт шинээр сэтгэж бий болгох нь чухал. Таны одоо ажиллаж байгаа модель жилийн дараа өөрчлөгдөж болно. Үүнийг бизнес модель пивот хийх гэдэг. Зөвхөн санаа биш, өнөө цагт бизнес модель ч пивот хийгдэх хэрэгтэй.

Дээрх яригдсан зүйлс нь стартапын анхны 1–3 шатуудад явагдах бөгөөд энэ дундаас “баталгаажуулалтын” үе шат хамгийн чухал байдаг. Манай портфолио стартапуудын хувьд энэ үе дээр бид хамгийн их ажилласан. Энэ үеийн сайн давж чадвал өсөлт маш хурдан явагддаг. Жишээ нь Зочил стартапын хувьд хувьд хүний нөөц, борлуулалт гэх мэт зүйлс нь 1.5 жилийн дотор 5 дахин өссөн байдаг. Үүнээс бидний хийдэг ажил болох гадна хөрөнгө оруулалтын стратеги, компаний үнэлгээ тогтоох, стартап менежментээр багаа удирдах гээд дурдаагүй зүйлс олон байна.

Нийт 9 стартапын хувьд бидний 1 жил ба түүнээс дээш ажилласан нь GERU, ЗОЧИЛ, MELEARN гэх стартапууд юм. Эдгээр стартапуудын өсөлт, маркетинг, стратеги, борлуулалт бизнес төлөвлөгөө гэх зүйл дээр ажиллаж одоогоор тус бүр 3 дах хөрөнгө оруулалтуудаа амжилттай татаж үнэлгээгээ өсгөөд байгаа юм. Тус стартапуудыг хувьд өсөлтийн шатруугаа шилжиж байгаа бөгөөд өөр улсын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ турших, гаргах томоохон ажлууд эхлээд байна.

Бидний стартапуудтай хамтран ажиллахдаа баримталдаг эхний гол зүйл бол үүсгэн байгуулагчдад нь итгэх юм. Хүсэл эрмэлзэл, мэдлэг туршлагаа ашиглаж, тууштай явах үүсгэн байгуулагчидтай бид урт хугацаанд хамтран ажиллаж тухайн стартапын өсөлтийг бий болгож чаддаг.

Яг энэхүү онцлогоо бид хадгалж ирээдүйд ажиллах ба дараа дараагийн тэрбумаар үнэлэгдэх стартапуудыг гаргаж ирэхээр ажиллаж байна. Венчур биулдер моделиор ажиллаж байгаа манай байгууллагын хувьд портфолио стартапуудынхаа хамтын ажиллагааг бий болгох нь харилцан хурдыг нэмж байдаг. Энэ нь дараа дараагийн стартапуудаа улам хуртай чанартай гарч ирэхэд бидний портфолио стартапын хүрээлэл, ажилласан туршлага томоохон хүч болж буй хэрэг юм.

Манай байгууллагад та өөрийн стартапаа танилцуулж (питч) хамтран ажиллах боломжтой.

Бидэнтэй холбогдох:

976–80002662

info@startco.net

--

--

PU
Start Company

@Startcompany хамтран үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэн