ХЭРЭГЛЭЭ, ХАНДАЛТААРАА
ТЭРГҮҮЛЖ БУЙ
СТАРТАПУУД

PU
Start Company

--

Технологи, харилцаа холбоо хөгжихийн хэрээр олон мянган мэдээлэл гэрлийн хурд мэт түгэж, интернэт ертөнц хором тутамд шинэчлэгдэж байна. Мэдээллийн урсгалыг цэгцлэхийн тулд 1998 онд Google корпораци үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Гэсэн ч, илүү хурдан байж аль болох цаг хэмнэх хүсэлтэй өнөө цагт мэдээллийг олон газраас бус нэгдсэн платформуудаас олж авах хэрэгтэй билээ.

Иймд, СТАРТ компани энэ удаад шинэ шийдэл эрэлхийлж, бизнес моделоо хурцлан, хэрэглэгчийн асуудлыг шийдэж, хэрэгцээг ханган нэгдсэн платформ хөгжүүлэн ажиллаж буй стартапуудын онцлон танилцуулж байна.

Joinme.mn

Аялал жуулчлалын “Аяллын андууд” компани өнгөрсөн онд шинэчлэл хийн олон улсын болон дотоодын аялалтай холбоотой мэдээлэл, өртөг, хөтөлбөр, шаардлагатай тоног төхөөрөмж зэргийг нэгтгэн байршуулсан joinme.mn веб сайтыг хөгжүүлж эхэлсэн юм. Энд зөвхөн мэдээлэл ч бус аялалын хөлсийг лизиндэн төлөх боломж бүхий төлбөрийн хэлбэр ч бий. Joinme.mn цэгцтэй, сэдэв тус бүрийг зураглал эсвэл гэрэл зураг ашиглан ялгасан нь ойлгомжтой, хэрэглэхэд хялбар болгосон байна. Мөн, тодорхой ангилалаас ухаж цаг алдалгүйгээр веб сайтын Нүүр Хуудсанд хэдэн сарын үед, хаагуур аялах хүсэлтэй байгаагаа бичин хайлт хийх боломжтой юм.

Тус вебсайт доорх таван төрлийн аялалыг бодит байгалын зураг, хөтөлбөр, шаардлагатай тоног төхөөрөмж, нарийн дэг бүхий төлөвлөгөөний хамт хүргэнэ.

  • Domestic буюу Дотоод аяллын бүтээгдэхүүнүүд
  • Outbound буюу Гадаад аяллын бүтээгдэхүүнүүд
  • Аяллын хувцас, тоног хэрэгслүүдийн худалдаа
  • Аяллын нэмэлт болон туслах үйлчилгээнүүд
  • Эвент болон үйл ажиллагаанууд

iHotel.mn

  • Зочид буудал
  • Амралтын газар
  • Жуулчны бааз
  • Рашаан сувилал

IHotel.mn бол Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн нийт 250 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны баазыг нэгтгэн байршуулсан анхны цахим платформ юм. Тус вебсайтаар дамжуулан дурын амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, рашаан сувилалын газарт өрөө захиалах боломжтой байна. Түүнчлэн, iHotel нь PMS буюу зочид буудлын удирдлагын бүтээгдэхүүн хөгжүүлэн ажилладаг. IHotel.mn 2014 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эндээс тухайн газрын үнэлгээ, төлбөр, хямдрал урамшуулал, хаяг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг мэдэх боломжтой юм.

Melearn.mn

Сүүлийн жилүүдэд компаниуд цахим хэлбэрээр л олон төрлийн workshop хийчихдэг болсон. Манай оронд нэгдсэн сургалтын платфор байгаагүй тул сошиал медиа ашигладаг байсан юм. Энэ онд байгууллагууд сургалтаа үнэ төлбөртэйгөөр байршуулах боломжтой Melearn.mn үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус вебсайтын хэрэглэгч болон хүссэн сургалтаа худалдан авч, эхний нэг сарын хугацаанд хэдэн ч удаа давтан үзэх боломжтой. Харин сургалтын товч агуулга, эзэмших чадвар зэрэг мэдээлэл гурван сарын турш хадгалагдах юм.

Melearn.mn-д одоогоор 7 сэдвээр төрөлжсөн сургалтууд багтаж байна.

  • Бизнес
  • Маркетинг
  • Дизайн
  • Оффис чадвар
  • Мэдээлэл технологи
  • Санхүү, хөрөнгө оруулалт
  • Хувь хүний хөгжил

Humuun.co

Гарааны бизнесийн амин сүнс, олон улсын бестселлер бүтээл болох “Дэвшилтэт стартап” номыг Монгол хэлнээ хөрвүүлснээрээ уншигчдын танил болсон Humuun компани 2019 онд байгуулагдсан юм. Харин вебсайт шинэхэн номтойгоо хамт олны хүртээл болсон бөгөөд эндээс тус компанийн гаргасан ном, номтой холбоотой нийтлэл, ярилцлага болон компанийн үүсгэн байгуулагчдын нэг болох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ментор Д.Бат-Октябрийн цахим сургалтыг хүлээн авах боломжтой юм. Мөн компанийн сошиал хуудсан дахь шинэчлэл вебсайтын нүүр хуудсанд шууд харагдах нь Humuun-ий мэдээллийг нэг дороос авах боломж олгож байна. Тус компани гурван төрлийн бүтээлээр дагнан ажилладаг.

  • Бизнес, менежмент, стартап
  • Хувь хүний хөгжил
  • Баримтат бүтээл

Hurungu.mn

Үл хөдлөх хөрөнгийн байршлыг газрын зураг дээрээс харан олох боломжтой, сонирхсон обьектын дэлгэрэнгүй мэдээлэл хэсэгт нэвтрэхэд тухайн барилгатай ойролцоо үнэтэй эсвэл ойролцоо хаяг дахь үл хөдлөх хөрөнгө гарч ирнэ гэх мэт ухаалаг хайлтын систем бүхий hurungu.mn 2014 онд байгуулагдсан. Мөн тус платформ дан үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээллээс гадна барилгын материалтай борлуулалттай холбоотой мэдээллийг нэгтгэн байршуулахаар ажиллаж байна. Веб платформоос гадна сошиал хуудсандаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нэвтрүүлэг, мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг hurungu.mn цаашид үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээллийн нэгдсэн платформ болохоор зорин ажиллаж байгаа юм. Энэ платформд одоогоор долоон төрлийн үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа юм.

  • Орон сууц
  • Хашаа байшин
  • Газар
  • Худалдаа, үйлчилгээний талбай
  • Зуслангийн байшин\
  • Үйлдвэр, агуулах, обьект
  • Оффис

START нь стартапуудыг хурдасгаж, корпорацын инновац бий болгодог компани бөгөөд бид бизнес эрхлэгчидтэй уулзаж санал санаачлага, хамтын ажиллагаа бий болгохдоо үргэлж таатай байх болно. Та бүхэн манай фэйсбүүкийг хуудсыг дагаж өдөр тутмын мэдээллийг аваарай.

Хэрэв таны стартап буруу ангилалд байвал бидэнд мэдэгдээрэй.

Бидэнтэй холбогдох: 80002662

Best,

Purevsuren Byambasuren CEO of START Company

+Sudarchuluun E.

--

--

PU
Start Company

@Startcompany хамтран үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэн