Бид хэрхэн “Design Thinking”-г бизнестээ ашигладаг вэ?

Sep 22, 2016 · 3 min read

Тус блог нь Startup Mongolia-н үүсгэн байгуулагч Oko D-г бичсэн нийтлэл болно.

2 жилийн ѳмнѳ Oko миний бие Малайз улсыг зорьж Techstars компанид ажиллаж эхэлсэн. Энд (зүүн ѳмнѳд ази) Монголтой харьцуулбал Стартапын экосистем хамаагүй түрүүлж хѳгжсѳн нь ойлгомжтой. Уг хөгжлийн нэгэн хэмжүүр бол энтрепренеруудийн ерѳнхий мэдлэгийн төвшин юм. Түүн дотроо энэ салбарын төрөл бүрийн шинэ боловсрол, хѳгжил мѳн сүүлийн үеийн шинэ арга барил ууд юм.

Олон үйл ажиллагаанд уригдаж гарааны бизнесийг хэрхэн амжилттай үүсгэх сэдвээр яриа сургалт хийгээд ирэхээр би яаж ѳѳрийгѳѳ бусдаас онцгой, илүү болгох тухай судалж эхэлсэн. Ихэнх илтгэгчид ижил тѳрѳлийн сэдвүүдээр ярьдаг байлаа. Үүнд Lean Startup Methodology, Metrics, Growth/Scalling, BMC, Unit economics …(бас эдгээрийг нь ер нь сураад авахад хэрэгтэй зүйлүүд). Тэр үед Design Thinking буюу загварчлах сэтгэлгээ гэх сэдвийг анх Google Venture-ийн веб хуудсаар олж авсан. Тэгээд илүү судлах тусам уг арга барилын олон давуу талуудыг олж харж байсан. Дэлхийн Банктай хамтран бид Design Thinking сургагч багш нарын сургалтыг Монголд — гэх арга хэмжээг зохион байгуулж ѳѳрсдѳѳ уг арга барилаар бэлтгэгдэж эхэлсэн юм. Улмаар сүүлийн 2 жилийн хугацаанд бид Монголд 30 гаруй сургалтыг зохион байгуулж мѳн миний хувьд энэ сэдвээр 6 оронд 20 гаруй сургалт хийж нийлээдгүй хэдэн бодит гарааны бизнес дээр хэрэгжүүлээд байна. Олон хүн манай сургалтад суугаад хэрхэн бодит дээр ашиглах тухай асуудаг болохоор би хэрхэн ѳѳрѳѳ бизнестээ ашиглаж байгаа тухайгаа хуваалцаж байна.

Design Thinking

Энэ арга барилыг манай баг (Benzeen) шинэ бизнес дээрээ ашиглаж байгаа тухайгаа хуваалцъя.

  1. Багийн гишүүд болгон хэд хэдэн ерѳнхий сэтгэл зүйн байр суурьнаас (Mindset) хандаж байна.

Үүнд:

Багийн аль ч гишүүн буюу нэг хүнд бүх зѳв хариулт байхгүй гэдгийг ойлгож бна.

Бүх хийж буй зүйлүүд , шийдвэрүүдийн эцсийн шүүгч бол хэрэглэгч юм. Өѳрчлѳгдѳх ёстой

2. Хурд юунаас ч илүү чухал гэдгийг бүгдээрээ ойлгож ажиллаж байна.

Гарааны бизнес гэдэг бол угаасаа хѳнгѳн эрсдэл авах чадвартай мѳн хурдаараа бусдаас ялгаатай бүтэц. Олон зүйлийг хийж байж л хариултыг нь олдог , тиймээс хурд бидний хувьд хамгаас чухал.

3. Туршилт (test)-гүйгээр шийдвэр гарахгүй. Гэхдээ мэдээж үүнийгээ зѳв хийхийг хичээнэ.

4. Олон алхамт процесс буюу үр дүнд тэвчээртэй хандаж байгаа. Тѳлѳвгѳѳний дагуу том зургаа хамгийн бага хэсгүүдэд хувааж тэдгээр дээрээ анхааран дайрч байна.

Бид хэдийгээр үргэлж SPRINT хэлбэрээр Design thinking-г ашиглахгүй хэдий ч манай багын хувьд ѳдѳр тутмын процесс, суурь болгон ашиглаж байна. Benzeen нь 8 сарын 25нд зарлагдаад одоогоор 6 version аль хэдийнээ хийгдээд, тѳлѳвгѳѳний дагуу явж байна. Миний олон харсан туршлагуудаас бид хурд, програм хѳгжүүлэлт, бренд үүсгэлт тал дээр ѳндѳр бүтээмжтэй ажиллаж чадаж байгаа хэмээн бодож байна. (Мэдээж маш бага санхүүжилтээр).

Манай дараагын сургалт 10 сарын 01–02 нд Монголд

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

    Startup Mongolia

    Written by

    Startup Weekend Mongolia, Mongol Accelerator, #Code4GreenUB, Startup Grind Ulaanbaatar

    Start Company

    2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade