Oko D
Oko D
Aug 24, 2017 · 2 min read

Би тэвчиж чадахаа болилоо!

Энтрепренер хүн аливаа тѳслийг босгох явцад олон зүйлүүд тодорхойгүй байдаг учир тэвчээр гэдэг бол энтрепренер хүний хувьд маш чухал зүйл байгаа.

Ямар нэгэн санааг бизнес болгон хөл дээр нь босгож чадсан хүмүүсийг анзаарвал тэдгээр хүмүүст урт хугацааны итгэл үнэмшил байх буюу түүндээ чиглэсэн тууштай, тэвчээртэй байдал нь шинээр эхэлж байгаа хүмүүсийг бодвол илүү их байдаг. Тэд ямар нэг зүйлийн үр дүнг үзэж, харж байж салдаг чанартай болсон байдаг.

Ямарваа нэг санааг бизнес болгоно гэдэг нь ѳѳрѳѳ далайн давлагаанд байгаатай ижил юм. Дахин дахин дээшээ өндөрт өргөгдөн, доошоо газарт унах үе бий. Гэхдээ олон давлагааг давж байж өөрийн хүссэн эрэг дээр хүрдэгтэй яг адилхан нартай ч, салхи шуургатай, явах газаргүй санагдах ч тэр үед л тууштай урагшилж чадсан хүмүүс амжилтад хүрч байдаг. Өдөр тутмын уналтад дээр анхаарал хандуулан шантрахдаа биш 2–3 жилийн дараа хүрэх тэр зорилгодоо анхаарал тавьж түүндээ итгэл үнэмшилтэй байсан цагт бид тэвчээртэй тууштай байж чадна.

Хүмүүс нэг жилд хийх зүйлээ үргэлж давуулж боддог. Харин 10-н жилд хийж чадах зүйлээ үргэлж багасгаж боддог. Билл Гейтс

Oko D, Design thinking workshop

Урагшаа явж байгаа нөхцөлд хөөрч явна уу мөлхөж явна уу сонин биш. Эцэст нь урт хугацаандаа тэр бүх хийсэн хөдөлмөр чинь хуримтлагдаж үр дүн болж хувирна.

Тууштай тэвчээртэй байхын нэг суурь нь
1. Зөв багыг бүрдүүлж тэр нь улмаар нэг нэгийгээ идэвхжүүлж, түлхэж, эрч хүч өгдөг орчин бүрдүүлэг.
2. Мѳн яах аргагүй танд харагдаж алсын хараандаа итгэх итгэл үнэмшил юм.

Санал нийлж байна уу?

Дараагийн нийтлэлээр уулзацгаая.

Oko+Seegii

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

)

Oko D

Written by

Oko D

Nomad and coach, Techstars, START Co, Gamma, LendMN, Workcentral Mongolia MSpace Erxes iHotel

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade