Tamir Battulga
May 30 · 3 min read

Нийтэлсэн: Алекс Исколд

Миний хувьд хэд хэдэн венчир капиталын талаар тааруухан асуултуудыг хүлээн авч байсан. Тэгвэл ямар асуултад муу үнэлгээ өгдөг вэ? Энэ нь ихэвчлэн хөрөнгө оруулагчаас асуудаг нээлттэй асуултын хэлбэр байдаг.

Жишээлбэл:

  • Чамд манай компанид хөрөнгө оруулах сонирхолтой байгаа хүн байгаа юм биш биз?
  • Дараа долоо хоногт би Нью-Йорк орно, ямар хөрөнгө оруулагчтай ярих уу? гэх мэт.

Чухам ямар алдаа энэхүү асуултуудад байна вэ?

  1. Хариулахын тулд маш их бодох шаардлагатай болдог.
  2. Асуулт нь чамайг ажлаа хийхгүй байгааг илтгэсэн мэт байдаг.
  3. Ямар ч үндэслэлгүй.

Би ийм асуултад 100% татгалзана. Иймэрхүү асуултууд ихэвчлэн сайн мэддэггүй компаниудаас ирдэг. Энэ нь үнэндээ асуудлыг улам илүү дэвэргэнэ. Миний хувьд өөрийн сайн мэддэггүй компанийг хөрөнгө оруулагч нарт танилцуулна гэдэг хар дарсан зүүд л гэсэн үг. Мөн хувь хүн талаас шударга бус төдийгүй маш их хүчин чармайлт шаарддаг. Түүнчлэн өөр нэгэн асуудал бол “Яагаад?” гэдэг асуултыг орхигдуулсан явдал юм.

Харин венчир капиталын хувьд хэрхэн зөв асуулт тавих вэ?

Яагаад гэсэн агуулгатай асуултууд нь танилцуулгыг илүү үнэ цэнэтэй болгоод зогсохгүй хөрөнгө оруулагчдад яагаад манайд хөрөнгө оруулах ёстой гэдгийг ойлгуулж өгөх нь чухал.

Жишээлбэл:

  1. Манай компани мэдээллийн сүлжээнд суурилсан бизнес эрхэлж байгаа. Fred Wilson манай компанийг сонирхох болов уу?
  2. RRE дэхь Jim Robinson-ны үнэ цаасны багц манай компанид их таалагдаж байгаа бөгөөд магадгүй манайхыг тэд сонирхох байх
  3. Бид өөрийн гэсэн датаг агуулсан бизнесийг явуулж байгаа, AI венчиртэй холбоотой ажиллахыг хүсэж байна.

Дээрх асуултууд нь өмнөхийг эс тооцвол илүү бодитой, тодорхой байгаа юм. Миний хувьд үүнд хариулахад тийм ч их бодох шаардлага гарахгүй бөгөөд тийм эсвэл үгүй гэж л хариулна.

Зөв тохиромжтой асуултыг асуух маш энгийн. Маш сайн ажилла. Ярихынхаа өмнө хэнтэй ажиллахыг хүсч байна, яагаад вэ гэдгийг сайтар ойлго. Үүний дараа одоо байгаа хүрээллээ ашиглан танилцуулгаа бий болгоорой.

Эх сурвалж: alexiskold.net

Орчуулсан: Н.Марал-Эрдэнэ

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Tamir Battulga

Written by

Still doing what I want 👨‍💻

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade