Tamir Battulga
May 29 · 3 min read

Монголын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх чиглэлд 7 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй СТАРТ компани болон Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль хамтран уг сургуулийн оюутнуудын дунд гарааны бизнес, энтрепренершипийн соёлыг цогцлоох зорилготойгоор 3 сарын турш “Миний мөрөөдлийн Их сургууль” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний үйл явц

“Миний Мөрөөдлийн Их Сургууль” тэмцээнд нийт 6 багийн 30 гаруй оюутан, залуус оролцож өөрсдийн бизнес санаагаа танилцуулан өрсөлдсөн билээ.

Тэмцээн явагдсан гурван сарын дотор оюутнууд маань өөрсдийн бизнесийн зах зээлийн судалгааг авч, бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагчдад танилцуулах зэрэг арга барилуудыг туршлагатай хүмүүсийн зөвлөгөөн дор мэдэж авсан. Ингэснээр оролцогчид маань өнгөрсөн хугацаанд сонирхсон чиглэлээрээ стартапаа байгуулахад шаардагдах бүхий л мэдлэг, мэдээлэлтэй болсон гэдэг итгэлтэй байна.

Ялагчид

“Миний Мөрөөдлийн Их Сургууль” тэмцээнд оролцсон 6 багийн 4 нь эцсийн шатанд шалгарч үлдсэн билээ. Түүнчлэн дараах багуудын 2 нь байр эзэлж өөрсдийн бизнес санаагаа сургуульдаа хэрэгжүүлэх боломжтой болсон юм.

“Shakers” баг түрээсийн шүүгээ хийх санаагаар 1-р байр

“Innovation” баг гадаад хэлийг хямд, хүртээмжтэй, сайн заах санаагаар 2-р байр

“Million” баг ХҮИС-ийн бренд үүсгэх, “Somas” баг цагаан идээний кафе нээх санаануудаар эцсийн шатанд өрсөлдсөн байна.

Эцэст нь “Миний Мөрөөдлийн Их Сургууль” тэмцээнд оролцон өөрсдийн бизнес санаагаа танилцуулж, түүнийхээ төлөө цаг, заваа зориулан хүчтэй өрсөлдсөн бүх оюутан, залуустаа баярлалаа. Мөн бид цаашдаа уг тэмцээнийг дахин зохион байгуулах учраас оюутан, залуус маань идэвхтэй оролцоно уу хэмээн хүсэж байна. Та бүхний цаашдын хичээл сурлагад амжилт хүсье.

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Tamir Battulga

Written by

Still doing what I want 👨‍💻

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade