МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН 2016

Startup Mongolia
Nov 28, 2016 · 2 min read

“МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН 2016”

2014 оноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар зохион байгуулагдаж байгаа Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган нь энтрепренершипыг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтын механизмыг сайжруулах, энтрепренершипын боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ удаагийн чуулганаар Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх ХАА, Уул уурхай, Аялал жуулчлалын салбарт гарааны бизнесийг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломжуудын талаар төр, хувийн хэвшил, ТББ, гарааны бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн Монгол улсад энтрепренершипийг хөгжүүлэх үндсэн чиг хандлагыг тодорхойлох бодлогын баримт бичгийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэг хийж уг баримт бичигт орох саналуудыг оролцогчдоос авсан нь үр дүн бүхий болж өнгөрлөө.

Чуулганы нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын илгээлтийн үг, УИХ-ын гишүүн Гантулга, АНУ-ын элчин сайдын яамны дэд тэргүүн Manuel Micaller, МУИС-ийн эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа нар оролцсон.

Бидний урилгаар МIT REAP хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Сара Жэйн Макстед, “Онц шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Курт Чателайн, Techstars ОУБ-ын Ази, Номхон далай хариуцсан Салбарын захирал Д.Бат-Октябрь нар оролцож, илтгэл тавьж арга хэмжээг онцлог болгож байсан юм.

Чуулганыг угтаж “Стартап Монгол” ТББ-тай хамтран, “СИТИ” их сургууль, Герман Монголын Хамтарсан Технологийн Дээд Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүжилттэйгээр 54 цагийн дотор гарааны бизнесээ эхлүүлэх боломжийг олгодог “Startup Weekend” арга хэмжээг 52 оюутнуудын дунд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийт 26 санаа гарсанаас 11 санаанд тулгуурлан баг бүрдүүлж түүнээс PLE (Малыг шимэгч хорхой бактериас хамгаалах бүтээгдэхүүн), Eco Charta (Гэр болон албан байгууллагын хаягдал цаасаар нойлын цаас хийдэг төхөөрөмж), Мonbrella (Нарны эрчим хүчийг ашиглан хоол хийдэг борооны шүхэр) багууд шалгарлаа. Эдгээр багууд нь чуулганы хүрээнд зохион байгуулагдсан Demo day арга хэмжээнд оролцсон.

Чуулганы үндсэн үйл ажиллагаа нь а).Нэгдсэн хуралдаан, б).Удирдах ажилтнуудын дээд хэмжээний уулзалт, в).Салбар хуралдаан, г).Үйл явдлууд гэсэн 4 хэсгээс бүрдсэн ба 11 сарын 23–24-ны өдрүүдэд Чингис Хаан зочид буудлын Хаан, хурлын танхимуудад амжилттай болж өндөрлөлөө

Ikon.mn: http://www.ikon.mn/n/vqe

Mongolia Economy: http://mongolianeconomy.mn/mn/i/9332

Эдийн засгийн тойм нэвтрүүлэг: https://www.facebook.com/EdiinZasgiinToim/videos/1696160900697346/?hc_ref=PAGES_TIMELINE

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

    Startup Mongolia

    Written by

    Startup Weekend Mongolia, Mongol Accelerator, #Code4GreenUB, Startup Grind Ulaanbaatar

    Start Company

    2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.