ТАНИЛЦ: САНХҮҮЖИЛТ АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН 3 ГАРААНЫ БИЗНЕС #YSPMongolia

Монгол улсын гарааны бизнес, энтрепренершипийн өнөөгийн байдлын судалгаа, олон улсын гарааны бизнесийг дэмжих загвар, туршлага, манай улсад үйл ажиллагаа явуулж буй гарааны бизнесийг дэмждэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, үйл ажиллагаанууд дээр дүгнэлт хийсний үндсэн дээр зохион байгуулагдаж буй Youth Startup Program-н анхы Pre-Accelerator хөтөлбөр амжилттай хэрэгжиж 3 гарааны бизнес санхүүжилтаа авахаар болоод байна.

Уг хөтөлбөрийг “GFA consulting group” болон “Startup Mongolia” байгууллага нь хамтран зохион байгуулж байгаа билээ.

Youth Startup Program нь нийт 10 аймаг 2 дүүрэгт хэрэгжиж байгаа бөгөөд санхүүжилт авч буй багууд нь Дархан-Уул аймаг, Баянгол, Хан-Уул дүүргүүдэд зохион байгуулагдсан Pitch Event-с тус тус шалгарч Pre-Accelerator хөтөлбөрт 2 сарын хугацаанд хамрагдаж өнгөрсөн амралтын өдөр Demo Day арга хэмжээндээ оролцож санхүүжилтээ авах болзлоо хангаад байгаа билээ.

1.Livon Brand: Уг баг нь өөрийн хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцүүлж бүтээгдэхүүнүүдээ хийдгээрээ онцлог бөгөөд тэр дундаа менежер гэх тодотголтой завгүй, бүтээлч залууст зориулсан шинэхэн цүнхээ уг өдөр танилцуулсан.

Шинэ бүтээгдэхүүн

2.Green Drill: Хүн нэг модны нүхийг 2 цаг ухдаг бол тэдний зохион бүтээсэн бүтээл нь 2 минутын дотор нэг модны нүх ухах хүчин чадалтай төхөөрөмж хийгээд байгаа билээ. Мөн тэд энэхүү бүтээлийнхээ зохиогчийн эрхээ авсныг дуулгахад таатай байна.

Туршилтын байдлаар 400 модны нүх ухаад байна.

3.Зөгийн бал: (Дархан-Уул аймаг)

Бидний хэрэглэдэг ихэнхи зөгийн бал хуурамч гэдгийг та мэдэх үү? Энэхүү баг нь 40 бүл зөгийтэй бөгөөд 100 хувь зөгийн балыг өмнө нь ихээр савлаж зах зээлд нийлүүдэг байсан бол харин одоо хүмүүсийн хүсэл сонирхолд нийцүүлж нэг удаагийн савлагаагаар бүтээгдэхүүнээ гаргаж байгаагаараа онцлог болоод байгаа юм.

Бидний дараагийн арга хэмжээ

04 сарын 17–19 ны хооронд Завхан аймагт

04 сарын 21–23 нд Говь-Алтай аймгуудад тус тус хэрэгжихээр болоод байна.

More info: 80002863, 80002662

Show your support

Clapping shows how much you appreciated Purevsuren Byambasuren’s story.