ХУВЬСАЛ ХИЙЖ ХУРДАН ХӨДЛӨХ БОЛОМЖ БҮРДСЭН BOX Co-trading space

PU
Start Company

--

BOX Co-trading space-ыг танилцуулж байна !

Сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнес зэрэг ойлголт хүчтэй түгэхийн зэрэгцээ өөрийн оюун ухаан, хөдөлмөр шингэсэн бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах хүсэлтэй хувь хүмүүс, гарааны бизнесүүдийн тоо нэмэгдсэн билээ. Үүнийг дагаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэлтэй хэрэглэгчдийн тоо ч гэсэн өссөн нь сайшаалтай.

Хэдий тийм ч дийлэнх жижиг дунд үйлдвэрлэгчид зорилтот зах зээлдээ санхүү болон орон зайн бэрхшээлээс шалтгаалан хүрч чаддаггүй. Дотоодын бүтээгдэхүүнийг худалдан авах нэгдсэн цэг, газар байдаггүй нь хэрэглэгчдэд ч хүндрэл учруулах тохиолдол цөөнгүй.

Энэ асуудлыг шийдэж худалдаа, үйлчилгээний салбарт шинэ өнгө төрх нэмэхээр “BOX Co-trading space” тун удахгүй буюу 12-р сарын 21-ны өдрүүдэд Бөмбөгөр худалдааны төвийн 4-р давхар нээлтээ хийхээр болоод байна.

Уг хамтын худалдааны төвийн эрхэм зорилго нь худалдаа, үйлчилгээний салбарт хувьсгал хийж үйлдвэрлэгч бүрд эн тэнцүү боломж олгох, хамтдаа өсөн дэвжих орон зайг олгоход оршино.

“BOX Co-trading space” нь зөвхөн бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах бус арга хэмжээ, сургалт зохион байгуулах, уулзалт хийх гэх мэт олон боломжийг олгож буйгаараа онцлогтой.

Иймд дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид манай төвд өөрийн бараа бүтээгдэхүүнээ байрлуулж зорилтот зах зээлдээ хөрөнгө мөнгө, цаг зав алдалгүйгээр хүрэх нөхцөл бүрдэнэ. Харин дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хүсэлтэй хэрэглэгчид манай төвөөр зочилсноор Монгол хүний гараа гаргаж, сэтгэлээ шингээж бүтсэн бараа, бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжтой.

BOX Co-Trading Space-ын нээлтийн үеэр юу, юу болох вэ ?

Худалдаа, үйлчилгээний салбарт шинэ өнгө төрх нэмэхээр “BOX Co-trading space” тун удахгүй буюу 12-р сарын 21-нд Бөмбөгөр худалдааны төвийг 3-р давхар нээлтээ хийх гэж байгаа билээ.

Тэгвэл нээлтийн үеэр юу, юу болох гэж байгааг тантай хуваалцъя.

Хэзээ: 12-р сарын 21, Баасан гараг

Хаана: Бөмбөгөр худалдааны төвийн 3 давхарт

19:00–19:20: Нээлтийн үйл ажиллагаа. Та аль болох эрт ирж хамгийн гоё суудалд тухлан суугаарай.

19:20–20:00: Networking & Finger foods & Drinks. Үйл ажиллагаанд ирсэн зочидтой уулзаж, санал бодлоо солилцох алтан боломж. Мөн бид хөнгөн зууш, үнэгүй уух зүйлс бэлдсэн шүү. Мэдээж үнэ төлбөргүй.

20:00–20:15: BOX Co-trading space-ын танилцуулга. Нээлтийн үйл ажиллагаанд маань ирсэн хүмүүс бие биетэйгээ танилцсаны дараа хамтын худалдааны төвийн үүсгэн байгуулагч болон бусад холбогдох хүмүүс албан ёсоор тэгэхдээ таныг уйдаахгүй танилцуулга хийнэ.

20:15–21:00: Гарааны бизнес & ЖДҮ & BOX Co-trading space хамтын ажиллагаа (хэлэлцүүлэг). Хүрэлцэн ирсэн та бүхэнд хэрэгтэй мэдээлэл өгөх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохиох болно. Хэрэв та хувиараа бизнес эрхэлдэг, бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг бол уг хэлэлцүүлгийг алдалгүй үзээрэй.

Хэлэлцүүлгийн зочдын нэрс

21:00–21:30: BOX Co-trading space-тай танилцах аялал. Энэхүү 30 минутыг ашиглан та бүхэн танилцуулгаас харсан хамтын худалдааны төв гэдгийг бодитоор үзэж өөрийн бизнестээ тохирох газар мөн эсэхийг шийдэх боломжтой.

21:30–22:00: Арга хэмжээний үеэр задрах оролцогчдодоо зориулсан бэлэг. Өнөөгийн завгүй нийгэмд цаг зав гарган хүрэлцэн ирсэнд танд бид бэлэг бэлдсэн байгаа. Яг ямар бэлэг гэдгээ цаг нь иртэл нууц хэвээр үлдээе.

22:00–23:00: Үдэшлэг. Баасан гараг учир үдэшлэгийг ч мөн мартаагүй шүү.

Эцэст нь бизнес эрхлэгч таныг худалдаа, үйлчилгээний салбарт хийгдэж буй нэгэн том өөрчлөлтийн хэсэг байгаасай хэмээн хүсье.

ТУС НЭЭЛТИЙН ХҮРЭЭНД БИД Startup Market 2018-Г ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛНО !

Энэ өдрүүдэд бид Монголын дотоодоо үйлдвэрлэгч шинэ, шинэлэг бүтээгдэхүүнтэй 20 гарааны бизнес үзэсгэлэнгээ гаргахаар болоод байна.

Иймд дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид манай төвд өөрийн бараа бүтээгдэхүүнээ байрлуулж зорилтот зах зээлдээ хөрөнгө мөнгө, цаг зав алдалгүйгээр хүрэх нөхцөл бүрдэнэ. Харин дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хүсэлтэй хэрэглэгчид манай төвөөр зочилсноор Монгол хүний гараа гаргаж, сэтгэлээ шингээж бүтсэн бараа, бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжийг бүү алдаарай

12 сарын 20–21 ний өдрүүдэд үзэсгэлэн гаргах компаниуд: ( эхний байдлаар)

Бидэнтэй холбоо барих утас: 86048608

--

--

PU
Start Company

@Startcompany хамтран үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэн