Tugsbilguun Boldbaatar
Jul 5 · 5 min read

Гарааны бизнесээ эхлүүлэхэд маш их цаг хугацаа , энерги, хүч хөдөлмөр , хөрөнгө шаардагдаж байдаг. Энэ бол нэгэн төрлийн тэмцэл. Айдас, сэтгэл гутрал, таамаглал, сэтгэл хөдлөлөөр хөтлөгдөн эрсдэлтэй үйлдэл туршиж үзэж буй мэт. Энэ яг л таны ирээдүйн бүхий л амьдрал дээсэн дөрөөн дээр дэнчигнэж , та өөртөө 110% итгэлтэйгээр өөрийн санаагаа хэрэгжүүлэхэд зорих ба хэрэв энэ бүхэн амжилттай болвол таны амьдрал хэрхэн өөрчлөгдөж болох талаарх мөрөөдөл мэт тийм мэдрэмжийг төрүүлдэг. Startup-д оруулсан анхны хөрөнгө оруулалт дуусахаас өмнө өөрийн санааг бодит болгож орлого олох нь маш чухал зүйл юм. Энэ нь мэдээж илүү хурдан ажиллах ёстойг сануулах шалтгаан болдог. Ихэнх компаниуд өөрсдийн бизнесийн шинэ санааг тодорхойлж, стратегиа олсны дараа шууд л өөрсдийн брендийг бүтээх ажил руу ордог. Брендийн лого, дуу, ая , вэбсайтын загвар дизайн, олон нийтийн сүлжээ зэрэг нь жагсаалтын дээгүүрт бичигдсэн байдаг. Эдгээр зүйлсд маргахын аргагүй байдаг бөгөөд ингээд та бүхэнд өөрсдийн брендийг бий болгоход туслах зөвлөгөөнүүдийн эх сурвалжийг хүргэж байна.

Гэхдээ үүнд нэг асуудал бий. “Брендийн өвөрмөц байдал”, бренд олонд танигдах зэрэг нь бусдын маш их анхаарал татах шаардлага гардаг , үүнд ямар нэг зүйл орхигдсон юм шиг санагдахгүй байна уу? Үнэндээ бренд гэдэг нь лого, өнгө, ая зэргээс хамаагүй гүн гүнзгий ойлголт юм.

Бренд гэж яг юу вэ?

Таны бренд бол үйлчлүүлэгчдээс хүлээж авч буй нэгэн төрлийн туршлага юм. Брендийн хамгийн чухал зүйл бол компани болон хэрэглэгч хоорондын харилцаа мөн яагаад таны бүтээгдэхүүнд хэрэглэгч дурлаж улмаар авахыг хүсэх ёстой вэ гэдгийг ойлгох явдал юм. Нэгэнт та хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ сонирхлыг ойлгож, яг юу танай бүтээгдэхүүнийг сонгох шалтгаан болох вэ гэдгийг мэдэрсэн тэр үед та өөрийн брендийн бусдад танигдах онцлогийг бүтээж чадах болно. Иймд яагаад зарим шинээр гарч ирж буй бизнесүүд яг энэ шалтгаанаар бүтэлгүйтдэг вэ?

Таамаглал болон орхигдсон харилцаа

Бизнес эрхлэгчид маш их цагийг ялангуяа бизнес санаандаа бат итгэлтэй үед санаагаа өргөжүүлэх, улам боловсронгуй болгоход зарцуулдаг. Хамгийн хачирхалтай нь тэд зөвхөн бүтээгдэхүүний брендийн өвөрмөц байдал, бренд олонд танигдах зэрэг зүйлсэд хэт анхаарлаа хандуулж тухайн брендийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг орхигдуулж байдаг төдийгүй сөрөг сэтгэгдэл гарч ирсэн ч сонсоогүй мэт өнгөрдөг . Ерөнхийдөө тэд тухайн бренд нь гоёмсог лого , зөв маркетинг зэргийг хийж чадвал хэрэглэгчид маргаангүй худалдаж аван гэсэн таамаглал дээр ажиллаж байдаг. Гэвч эцэст нь тухайн бренд нь ямар ч хэрэгцээгүй, зүгээр л хог болж хоцордог .

Ready — Fire — Aim!

Хэрвээ та өөрийн брендийг гаргах гэж буй бол хэрэглэгчдийн хүсэл, сонирхлыг харгалзаж үзэх хэрэгтэй эс тэгвээс та зорилтот хэрэглэгчдэдээ хүрч чадахгүй байх эрсдэлийг хүлээх болно. Хэрэглэгчидтэй харилцаа тогтоож чадахгүй байх нь startup-ийн уналтад орох нэг шалтгаан болдог. Мөн хэрэглэгчдийн сэтгэгдлийг харгалзахгүйгээр бизнесээ сайжруулах гэж оролдох нь ихэвчлэн тэдэнд огт ач холбогдолгүй зүйлсэд цаг хугацаа зарцуулан , мөнгөө үрдэг

Эцэст нь иймэрхүү төрлийн startuр-ууд яг юун дээр алдсанаа ойлгохынхоо (брендийн туршлага) өмнө маш их хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байдаг.

Төөрөгдөл

Бизнес эрхлэгчдийн хамгийн их гаргадаг алдаа бол хамгийн түрүүнд брендийн туршлага дээр төвлөрөх ёстой байхад брендийн өвөрмөц байдал, түүнийг олонд таниулахад анхаардаг байдал юм. Эцэст нь тэд худалдан авалт тааруу байгаа бүтээгдэхүүнээ борлуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Ямар ч лого, вэб дизайн байлаа гээд энгийн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохгүй. Та одоог хүртэл брендийн туршлагатай болсон уу? Үүнд брендийг олонд таниулах шаардлага байсан уу? Хэрвээ одоо байгаа хэрэглэгчид таны бүтээгдэхүүнд дурлахгүй байхад дахиад нэмж хэрэглэгчдийг татах хэрэгтэй юу ? Бодоод үзээрэй

Брендийн туршлага хэрхэн анхаарал татдаг вэ ?

Компанийн үүсгэн байгуулагч болон вэб хөгжүүлэгч аль аль нь брендийг олонд таниулах зорилготой ажиллаж байдаг энэхүү ажил брендийн туршлага хэмээх зүйлээр шалгагдаж байдаг. Харин брендийн туршлагыг хэмжихийн тулд жинхэнэ хэрэглэгчидтэй ярилцах хэрэгтэй. Хэрэглэгчдээс улам илүү гүнзгий хэрэгтэй мэдээлэл авахыг хүсч буй бол зөвхөн танай бүтээгдэхүүнийг тэд хэрхэн үнэлж хүлээн авч буйгаар нь бус харин тэдний хариултыг ашиглаж хэрхэн бүтээгдэхүүнээ хурдан хугацаанд чанартай болгох вэ гэдэгт анхаарах нь зүйтэй.

Хэрэглэгчидтэй ярилцахад ашиглах түлхүүр асуултууд

  1. Хэрвээ та манай бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэж чадахгүй байвал танд ямар мэдрэмж төрөх вэ? Мэдээж та сэтгэл дундуур хэмээх хариултыг хүсэх болно.
  2. Хэрэв сэтгэл дундуур хэмээн хариулбал, яагаад гэдэг асуултын хариулт , мөн танай бүтээгдэхүүнээс өөрт ямар хэрэгтэй зүйлийг хүлээн авдаг болохыг мэдэх хэрэгтэй.
  3. Хэрэв танай бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүйд хүрвэл, өөр ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ?
  4. NPS-г ашиглаж үнэнч хэрэглэгчдийн түвшинг тогтоох
  5. Хэрэглэгчдээс найзууддаа танай бүтээгдэхүүний талаар яг юу гэж ярих талаар асуу
  6. Ямар төрлийн хүмүүст танай бүтээгдэхүүн хамгийн хэрэгтэй болохыг тодорхойл

Аль арга нь илүү их сэтгэгдэл түрүүлж байна вэ?

Хэрэглэгчидтэй ярилц, хэрхэн бүтээгдэхүүнээ сайжруулах, мөнгөө юунд эхэлж зарцуулах хэрэгтэйг олж мэд, алдсаныхаа дараа хэрхэн яаж сайжруулах хэрэгтэй вэ гэдгээ мөн л ярилцаж мэд. Хамгийн түрүүнд брендийн туршлагыг нэмэгдүүл.

Мэдээллийн эх сурвалж: http://blog.hubspot.com/insiders/branding-my-start...

Орчуулсан: Н.Марал-Эрдэнэ

Хэрэв та MSpace хамтын оффисын гишүүн болж өөрийн бизнесээ дараагийн түвшинд хүргэхийг хүсвэл 88114905 дугаараар холбогдоорой. Мөн MSpace-ын талаарх мэдээллийг MSpace фэйсбүүк хуудаснаас аваарай.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Tugsbilguun Boldbaatar

Written by

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade