Tamir Battulga
May 20 · 3 min read

Бизнесийн тавцанд шинэхэн стартапуудад оруулсан хөрөнгө оруулалт бүтэлгүйтэх тохиолдол цөөнгүй байдаг. Энэ нь тухайн хөрөнгө оруулагчид тэнэг мунхаг, туршлагагүй гэсэн үг биш юм.

Түүнчлэн венчир капиталд оруулсан хөрөнгө оруулалтаас бараг л өгөөж хүртдэггүй бөгөөд ихэнх стартапууд бүтэлгүйтэж хөрөнгө босгож чаддаггүй билээ. Тийм ч учраас стартапуудын зөвхөн 1/3 нь л “А” зэрэглэлд багтах анхны хөрөнгө оруулалтыг татдаг.

Хэрвээ та компанидаа “А” зэрэглэлийн хөрөнгө оруулалт татахыг хүсэж байвал бүтээгдэхүүн тань супер баталгаатай, найдвартай байх хэрэгтэй. Харин “Б” зэрэглэлийн хөрөнгө оруулалтын хувьд, компаний бодит үйл явцыг таниулах ёстой. Хэрвээ “С” зэрэглэлд багтаж үлдэхийг хүсэж байвал тухайн бизнес өөрөө баталгаатай байх хэрэгтэй юм. Тодруулбал тухайн стартап зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргаж, хэрэглэгчид нь үнэлсэн байх ёстой байдаг.

Дараагийн шатны хөрөнгө оруулагчдын шаардлага

Хэрэв та өөрийн стартапыг цаашдаа венчир капитал болгох зорилготой бол маш олон зүйлсийг хөрөнгө оруулагчид батлах хэрэгтэй болно.

Жишээлбэл өнгөрсөн хугацааны ололт амжилт, бүтээгдэхүүнээ танилцуулах, компаний ажилчид, удирдлагууд цаашдаа хэрхэн эрчимтэй өсөлтийг бий болгох вэ гэх зэргийг тодорхой тайлбарлах ёстой. Харин хөрөнгө оруулагчид компаниудад санамсаргүй тохиолдлоор хөрөнгө оруулалт хийдэггүй болохоор шинэхэн стартапыг маш хянамгай шалгаж, ирээдүйн боломжийг тооцоолдог.

“Өрсөлдөөнтэй зах зээлийн цаана маш олон боломжууд нуугдаж байдаг”

Стартапын хөрөнгө оруулагчид сүйрэлд орох нь амархан төдийгүй бүх зүйл болсны дараа хамгийн муу бооцоо нь тухайн стартап болж хувирсан байдаг. Жишээ нь тийм ч алдартай байгаагүй Fab хэмээх бүтэлгүйтсэн стартапын хувьд 2013 онд оргил үедээ D зэрэглэлд тооцогдон 150 сая доллараар үнэлэгдэж байсан ч энэ үнийнхээ дөнгөж 2%-тай тэнцэхүйц үнээр зарагдсан түүх бий.

Бэрхшээл үргэлжид цаг зуурынх байдаггүй

Олонд сайшаагдаж байсан стартап уналтад орох нь ичгэвтэр үзэгдэл юм. Гэвч тэдний хийсэн ажлыг нь илтгэх нягт нямбай хүснэгтүүд болон салбарынхаа тухай хуримтлуулсан туршлагыг эс тооцвол венчир капитал бол маш муу бооцоо юм. Зарим нь бүхэлдээ бүтэлгүйтлийг үгүй хийнэ. Харин үлдсэн нь эс чадна. Тэгүүл энэхүү тоглоом хэрхэн ажилладаг вэ? Одоо хүртэл зарим компаниуд шаардлагагүй зүйлс дээр хүртэл мөнгө зарцуулж буй нь үнэхээр гайхшруулам.

Matt Murphy :

Аливаа компанид өөрийн гэсэн зогьсолт хийх цэг байдаг бөгөөд үүгээрээ дамжуулан байгууллагадаа төрөл бүрийн өөрчлөлт хийх нь чухал. Энэ нь ямар ч өөрчлөлтүүд байж болно. Хэрэв та өөрийн компанидаа итгэдэг бол ач холбогдолгүй зүйлсийг том асуудал хэмээн харахгүй байх хэрэгтэй. Тиймээс танай компани хүнд нөхцөлд байвал таны их мөнгө зарцуулах ганц шалтгаан тэрхүү золгүй байдлын эцсийг нь үзэх бус дахин зохион байгуулалт хийх явдал юм.

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Tamir Battulga

Written by

Still doing what I want 👨‍💻

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade