Tamir Battulga
Jun 5 · 6 min read

Нийгмийн сүлжээ нь техник, технологийн эрин зуунд оршиж буй бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг төдийгүй харилцааны болон мэдээллийн томоохон эх сурвалжид зүй ёсоор тооцогдох болсон билээ. Тиймээс танд энэ удаагийн нийтлэлээрээ олон нийтийн сүлжээнд хийгдсэн сонирхолтой 10 судалгааг хүргэж байна.

  1. Нийгмийн сүлжээний оргил үе

Судлаачид нийгмийн сүлжээн дэх хамгийн идэвхтэй хугацааг үдээс унтах цаг хүртэл хэмээн тодорхойлсон байдаг. Харин өглөөний 5 цагаас үд хүртэлх үед идэвх хамгийн сул, оройны 3 цагаас шөнийн 1 цагт хамгийн идэвхтэй байдаг хэмээн судалгаагаар тогтоогдсон байна.

Сард давхардсан тоогоор 50 тэрбум хандалттай онлайн орчин дахь хэвлэл нийтлэлийн талаар тоон судалгаа гаргадаг сайт болох Chartbeat-ээс нийгмийн сүлжээний идэвхжилтийг замын хөдөлгөөнтэй харьцуулан судалсан байна.

2. Нийгмийн сүлжээ хэрэглэгчид

Фэйсбүүкийн дундаж хэрэглэгчид: Өсвөр насны хүүхэд , коллежийн оюутан, ардчилсан засаглалтай улсын иргэд багтдаг.

Мөн Forbes болон Wired-ийн хэрэглэгчдийн 10-с дээш хувь нь удирдлагын түвшинд ажилладаг хүмүүс байдаг.

Доорх диаграммаас харахад эмэгтэй хүмүүс нийгмийн сүлжээг эрэгтэйчүүдээс хамаагүй бага ашигладаг нь харагдаж байгаа юм.

3. Instagram vs Facebook

Инстаграм нь Фэйсбүүк, Твиттер хоёроос илүүтэй хэрэглэгчдээс оролцоог шаарддаг платформ юм.

Мөн сошиал платформуудын хандалт буюу бусад хэрэглэгчид таны оруулсан постонд үзүүлж буй рейкшин руу илүү чиглүүлж өгсөн бөгөөд хэрэглэгчдийн постын 2,81 хувь үүнтэй холбогддог.

2015 оны 4-р сараас Locowise 2500 гариу Инстаграм хэрэглэгчдийн профайл руу зочилж, оруулж буй постын төрөл, хэмжээг дүгнэсэн. Энэхүү судалгаанаас гарсан хамгийн том үр дүн нь Инстаграм дахь хэрэглэгчдийн оролцоог Фэйсбүүк, Твиттер -тэй харьцуулсан байдал юм.

Инстаграм дахь пост бүрийн хандалтын дундаж хэмжээ нь 2,81%

  • Фэйсбүүк дэх хандалт 0.25%
  • Твиттер дэх хандалт 0.21%

Locowise-ийн судалгаан дахь өөр сонирхолтой үр дүнгүүд

  • Фэйсбүүкд хэрэглэгчдийн дарж буй Like-96%, харин comment ердөө 3%-г эзэлдэг
  • Инстаграмд оруулсан пост өдөрт 2.3 удаа бренд пост болон харагддаг
  • Хандалт ихтэй пост 7.24 удаа, хандалт багатай нь 1.68 удаа бренд пост болдог
  • Инстаграм дахь хэрэглэгчдийн дагагчийн тооны өсөлт 1.95% буюу та 3-р сард 1000 дагагчтай байсан гэж үзэхэд 4-р сард 19 шинэ дагагчаар нэмэгдэнэ гэсэн үг юм.

4. Инстаграм ба рейкшин

Инстаграм хэрэглэгчид 100 дагагч бүрт дундаж рейкшин нь 5 like, comment байдаг бөгөөд дундаж рейкшиний хувь Фэйсбүүкээс 10 дахин их байдаг байна.

Quintly-с 5000 инстаграм-ийн аккаунтанд хийсэн судалгаа нь өнөөгийн хэрэглэгчдийн нийгмийн сүлжээн дэх тандалт, постын агуулга болон хэв загварыг харуулахыг зорьжээ. Судалгааны үр дүнд Инстаграм дахь рейкшиний хэмжээ төсөөлснөөс хамаагүй өндөр гарсан байна.

Quintly рейкшиний хэмжээг аккаунтыг дагаж буй дагагчийн тоонд хувааж пост бүр дэх хариу үйлдлийг хэмжсэн ба 100 дагагч бүрд 4.80 хэмээн тогтоожээ.

Цаашлаад Quintly дундаж инстаграм дахь зураг, бичлэг болгоны рейкшинг тооцов.

5. Нийгмийн сүлжээний маркетинг тэргүүлэгч нь хаана байна вэ?

Нийгмийн сүлжээ шинжээчид 3700 маркетеруудаас нийгмийн сүлжээн дэхь стратеги, зорилго, төлөвлөгөөн дээр судалгаа хийсэн ба эцэст нь санаанд оромгүй үр дүн гарчээ.

Судалгаанд оролцсон маркетеруудын 66% хувь нь Twitter, Youtube, болон LinkedIn дээрх үйл ажиллагаагаа илүү идэвхжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Мөн судалгаанд:

  • Фэйсбүүк маркетингийн талаар маркетерууд цаашид үргэлжлүүлэн илүү суралцана
  • 4 маркетер тутмын 3 нь видео хэлбэрийн контентийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй
  • Фэйсбүүк болон LinkedIn нь маркетеруудын хувьд хамгийн чухал нийгмийн сүлжээ хэмээн онцолж
  • Ихэнх маркетеруудын хувьд Фэйсбүүк маркетинг төдийлөн үр дүнтэйд тооцсон.

6. Твиттер

Хэрхэн 2 дахь жиргэлтэндээ илүү их тандалтыг авах вэ?

Корнеллийн Их сургуулийн судалгааны баг энэхүү асуултын хариултыг үгийг зөв сонгож бичих маш чухал байдаг бөгөөд энэхүү стратегид илүү анхаарах нь зүйтэй хэмээжээ. Судлаачид ижил агуулгатай жиргээнээс хэрхэн илүү тандалт авах аргыг тааварлах алгоритмыг амжилттай хөгжүүлсэн байна.

-“RT, Retweet, spread, please” эдгээр үгсийг ашиглан хүмүүсээс цааш хуваалцахыг хийхийг хүсэх

Хандалтаа өсгөх хүчин зүйлс /хамгийн чухал гэснийг тодруулсан болно/

  • Постын урт, үг хэллэгт анхаарах (@, #-с зайлсхийх)
  • “RT, Retweet, spread, please” эдгээр үгсийг ашиглан хүмүүсээс цааш хуваалцахыг хийхийг хүсэх
  • Жиргээгээ ердийн ярианы хэллэгтэй уялдуулах
  • Мэдээний гарчиг шиг гарчиглах
  • Эерэг болон сөрөг үгсийг ашиглах (тунг нь тааруулах)
  • Төлөөний үг ашиглах (тэр залуу, эмэгтэй ,энэ, нөгөө)

7. Зураг

Жиргээндээ зураг оруулж өгснөөр хандалтыг 9 дахин нэмэгдүүлдэг.

Stone Temple Consulting- Твиттерийн талаар судалсан судалгааны үр дүнд 2 сая жиргээнд 8 ялгаатай хүчин зүйлсийг авч үзсэн бөгөөд эдгээр нь домайны нөлөө жиргээчийн нас, олонд танигдсан байдал болон дагагчдын тоо чухал нөлөөлжээ. Мөн Followerwonk нийгмийн сүлжээн дэх хэрэглэгчдийн хандалтын судалгаанаас зурагтай жиргээнүүд илүү хүмүүст хүрч буй нь хандлага ажиглагдсан байна.

Мөн Stone Temple-ийн судалгаанд зураг агуулсан жиргээ нь жиргээний фавойрат болон рэтвит-ын тоог нэмэгдэх магадлалыг 2 дахин ихэсгэдэг. Харин домайны нөлөө багатай буюу дагагчийн тоо бага дөнгөж твиттер ашиглаж эхэлж буй хүмүүсийн хувьд рэтвит 5–9 дахин, фавойрат 4–12 дахин ихэсдэг байна.

Домайны нөлөө ихтэй буюу дагагчдын тоо, олонд танигдсан байдлаараа 100-гаас 90–99 хэмээх үнэлгээтэй архаг жиргээчдийн хувьд энэхүү зурагтай жиргээ төдийлөн ач холбогдолгүй байгааг харж болно. Харин эдгээр хүмүүсийн хувьд аль хэдийн жиргээний үг бүр дээрээ тоглоод эхэлчихсэн байдаг.

8. Топ нийгмийн сүлжээнүүд

The Global Web Index саяхны судалгааны тайланд (40,000 гаруй хэрэглэгчдээс авсан судалгаа) нийгмийн сүлжээний хэрэглээ болон шинээр гарч ирж буй хандлагуудыг тодорхойлсон байна. Үүнд:

  1. Интернет хэрэглэгчид Фэйсбүүкээс илүү Youtube-д зочилдог
  2. Youtube болон Твиттер-д идэвхтэй хэрэглэгчээс илүүтэй энгийн сайтад зочлогчид олон

9. Хүмүүс хэрхэн нийгмийн сүлжээнд цагаа зарцуулж байна вэ?

Global Web Index-ын судалгааны өөр нэгэн үр дүн нь Твиттер, Фэйсбүүк болон Google-д цагаа хэрхэн зарцуулж буйг харуулсан байдал юм.

  1. Твиттерийн идэвхтэй хэрэглэгчдийн ихэнх нь шинэ түүх, мэдээ уншдаг
  2. Фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгчдийн дийлэнх нь Like товчин дээр дарж цагийг өнгөрөөдөг
Хэрэглэгчид ихэнхдээ нийгмийн сүлжээнд хийдэг зүйлсийг мөн харуулсан байна.

10. Хариу өгөх хугацаа

Нийгмийн сүлжээний топ хуудаснууд ирсэн 6 мессежнийхээ 5-д нь хариулдаггүй.

Sprout Social-ийн 2013 оны харьцуулсан жишиг судалгаанаас харахад бизнесийн байгууллагууд мессежний хариу өгөх байдлыг хэрхэн сайжруулах тал дээр суралцаж буйг харж болно.

Нийгмийн сүлжээнд энгийн арга ашиглан хүмүүсийн асуултад хариулах гайхалтай боломж байдаг.

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Tamir Battulga

Written by

Still doing what I want 👨‍💻

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade