Tamir Battulga
Jun 6 · 3 min read

Хамтын оффисын тархалт нь Дэлхий даяар 2006–2015 оны хооронд хурдацтай нэмэгдсэн ба жил бүр 2 дахин өсөж байсан түүхтэй. Түүнчлэн одоог хүртэл энэхүү хурдаа алдалгүй яваа нь Дэлхийн бизнес эрхлэгчид болон стартапуудын анхаарлыг татсантай холбоотой юм. Мөн сүүлийн хэдэн жилд Дэлхийн томоохон корпорацууд болох Facebook, Microsoft, Starbucks, Verizon зэрэг аваргууд хамтын оффисыг сонгон ажиллах болсон.

Хэдий бид хамтын оффисын талаар мэдээлэлтэй байдаг ч түүний дотор ямар хүмүүс ажилладаг тухай төдийлөн мэддэггүй. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ бид “Ямар хүмүүс хамтын оффист ажилладаг вэ?” гэх сэдвийг сонгон бичлээ.

  1. Стартапууд

Стартапууд бол хамтын оффисын гишүүнчлэлийг бүрдүүлэгч хамгийн гол зүйл. Учир нь тэдэнд байх хамгийн тохиромжтой орчин бол уг газар юм. Тэд хамтын ажиллагааны оффист байрласнаар өөрсдийн зардлаа хэмнээд зогсохгүй бусад стартапуудаасаа туршлага судлан амжилтад хүрэх боломж өндөртэй байдаг.

2. Хувиараа бизнес эрхлэгчид

Хувиараа бизнес эрхлэгчид нь хамтын оффисын бас нэгэн бүрдэл хэсэг юм. Сүүлийн үед бизнес эрхлэгчид нь хамтын ажиллагааны оффист байрлахыг ихээр хүсэх болсон бөгөөд тэдэнд танилын хүрээ маш чухал байдаг.

Тиймээс тэд танилын хүрээгээ өргөжүүлж бусад бизнес эрхлэгчид болон стартапуудтай хамтран тулгарсан асуудлуудаа даван туулахад хамтын оффис тусалдаг. Мөн хамтын ажиллагааны оффис дээр тогтмол хөгжилтэй арга хэмжээнүүд зохион байгуулагддаг учраас ганцаараа болон багаараа нэг өрөөнд байрлахаас сонирхолтой байх нь ойлгомжтой.

3. Томоохон корпорацууд

Харин томоохон корпорацуудын хувьд тэд өөрсдөө хамтын оффис байгуулж тэндээ зарим салбаруудынхаа ажилчдыг байрлуулдаг. Энэ нь нэг талаасаа хамтын ажиллагааны оффис тэдний ажилчдад хэрхэн нөлөөлөх талаас нь туршиж буй хэрэг юм. Мөн хамтын оффис ажилчдын бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж өгдөг нь томоохон компани болон корпорацуудын сонгох шалтгаан болдог.

Google корпорацын хамтын оффис

Монголын гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл болох MSpace хамтын оффис нь стартапуудыг дэмжих, олон улсад гаргах зорилготой ажиллаад аль хэдийнээ 60 гаруй гишүүдийг өөрсдийн эгнээндээ нэгтгээд байна. Мөн бид гишүүнчлэлийн бүртгэлээ дахин эхлүүлсэн байгаа.

Бүртгүүлэх: https://forms.gle/kKXwMWJBxebNibbA7

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Tamir Battulga

Written by

Still doing what I want 👨‍💻

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade