Tamir Battulga
Jun 28 · 3 min read

“Techstars”-ийн компаниудыг компаниа хамгийн сайн аргаар танилцуулахыг зөвлөдөг ба танилцуулга бол хөрөнгө оруулагч болон томоохон компаниудтай холбогдох хамгийн эхний алхам юм. Тиймээс танилцуулгыг энгийн, ойлгомжтой, бас супер хийх хэрэгтэй.

И-мэйлийн сэдвийг ойлгомжтой, бас хүлээн авагч инбокс дотроосоо дараа хайж болохуйц бичих нь зүйтэй. Сэдвийг зүгээр л “Танилцуулга” гэж бүү бич. Харин ХЭНД/ХЭНЭЭС, ХААНА/ХЭНД гэж бичих хэрэгтэй. ХЭНД гэсэн хэсэгт өөрийн холбогдохыг хүсч байгаа хүний мэдээллийг, харин ХЭНЭЭС гэсэн хэсэгт өөрийн болон компанийн нэрийг товч ойлгомжтой бичнэ.

Бодит и-мэйл хэрхэн бичих тухай дараах жишээнээс харцгаая.

Хэрэв та хөрөнгө оруулагч, эсвэл бизнесийн танилцуулга бичих гэж байгаа бол дараах хоёр өгүүлбэрийг и-мэйлдээ заавал хэрэглээрэй.

Танилцуулга: Таны нэр, компанийн нэр, мөн вебсайтын холбоос байх (URL)

Бизнес: Бизнесийнхээ тухай, мөн яагаад бизнесийг чинь тэр хүн сонирхох тухай 2–3 өгүүлбэр бичих

Тракшн (зүтгүүр гэж л орчуулаад байна): Тракшныхаа тухай 1–2 өгүүлбэр бичих. Одоо байгаа хэрэглэгч, гарсан дэвшил гэх мэт

Сүүл хэсэгт нь яагаад холбогдохыг хүсч байгаа, яагаад тухайн тусламж шаардлагатай байгаагаа бичих хэрэгтэй.

Хөрөнгө оруулагчидруу и-мэйл бичих

Яагаад: Өөрийн бизнесийн үйл ажиллагааны тухай ямар нэг санал(feedback) авахыг хүсч байгаа эсэхээ бичих

Асуулт: Тантай 15 минут утсаар ярьж болох уу? Эсвэл “Танаас и-мэйлээр санал авч болох уу?

Хэрэв та бизнесийн танилцуулга хайж байгаа бол:

Яагаад: Санал авах гэж байгаа, эсвэл таныг бидний бизнесийг сонирхож магадгүй гэсэн байдлаар бичих

Асуух: Та надтай 15 минут тантай утсаар ярьж болох уу? Эсвэл “Танаас и-мэйлээр фийдбак авч болох уу? гэж асуух хэрэгтэй.

Үр дүн нь хоёрхон өгүүлбэр ойлгоход амар төдийгүй үндэслэлтэй байдаг. Жишээ болгож бизнес хөгжүүлэлтийн и-мэйл авъя.

Намайг Ромэин гэдэг. Би Gorgias (Techstars ’15) компанийн гүйцэтгэх захирлаар (CEO) ажилладаг. Манай компани нэгэн автомат software хийж байгаа юм. “Gorgias”-ийн уг бүтээгдэхүүн нь санал хүсэлтэд хариулт өгөх үед зарцуулагдах хугацааг 50 хувиар бууруулж, цаг мөнгө хэмнэхэд тусална. Бидэнд одоогоор ClassPass, Plated, Stripe болон бусад хэрэглэгчид байдаг. Бид танд өсөлтийн шийдлийг харуулж, танай байгууллага хэрэглэж болох эсэх дээр санал авах хүсэлтэй байна. Түүнчлэн ирэх долоо хоногт товч танилцуулга хийх сонирхолтой байгаа учраас уулзах боломжтой эсэхээ бидэнд мэдэгдэнэ үү.

“Angel” хөрөнгө оруулагчруу танилцуулга бичих

Намайг Сара гэдэг. Би Jewelbots (Techstars ’15) компанийн Гүйцэтгэх захирал. Бид охидод зориулсан код бичихэд туслах, програмчлах боломжтой бугуйвч зохион бүтээсэн билээ. Энэхүү бугуйвч нь интернет сүлжээнд холбогдох ба охид бие биетэйгээ ойрхон байгаа тохиолдолд мессеж ч бичих боломжтой. Мөн уг бугуйвчийг өөр өөр кодоор тайлснаар илүү хөгжилтэй, сонирхолтой байх болно.

Бидэнд одоогоор “Kickstarter”-аас 190000 захиалга ирсэн байгаа ба вебсайтаа 2016 оны эхээр нээхээр төлөвлөж байна. Манай хөрөнгө оруулагчид болох Homebrew, Angels, Matt Cutts, мөн хэдэн зуун хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг сонирхож хамтран ажиллаж байна. Та “Hullabalu”(Techstars ’14)-д хөрөнгө оруулалт хийсэн учраас бид таныг бидний бизнесийг сонирхож магадгүй гэж бодлоо. Түүнчлэн ирэх долоо хоногоос эргэн холбогдож уулзалт хийхээр шийдвэл бидэнд мэдэгдэхийг хүсье.

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Tamir Battulga

Written by

Still doing what I want 👨‍💻

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade