СТАРТЫН ЗАЛУУС ЮУНЫ ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ ВЭ?

Jun 3 · 4 min read

СТАРТ нэрээр овоглосон 20 гаруй залууст нэгэн зорилго бий. Тэр нь Монголын гарааны бизнесүүдийг дэлхийн түвшинд гаргаж улмаар өөрсдийн хуримтлуулсан туршлага, мэдлэгээ ОУ-д хүлээн зөвшөөрүүлж өсөн, дэвжих билээ.

Бид юуны төлөө ажиллаж байна вэ?

СТАРТ нь өдгөөгөөс 8 жилийн өмнө “Startup Mongol” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж гарааны бизнес, стартап гэх ойлголтыг эх орондоо анхлан түгээж байсан юм. Үүнээс хойш зуу, зуун арга хэмжээг зохион байгуулж олон мянган залууст гарааны бизнесийн мэдлэгийг түгээн ажилласан байдаг. Эрч хүч, мэдлэг мэдээлэл түгээсэн энэхүү 8 жилээс бидний сайтар ойлгосон зүйл бол Монголын гарааны бизнесүүдэд дэлхийн хэмжээнд гарах бүрэн бололцоо бий, гагцхүү хэн нэгэн эсвэл аль нэг компани гүүр нь болж ажиллах ёстой. Тиймдээ ч балиар өөдрөг, бадрангуй бид Монголын гарааны бизнесүүдийг дэлхийн түвшинд гаргах зорилгоо сэтгэл, оюун бодолдоо тээн ажилласаар байна.

Түүндээ хэрхэн хүрэх вэ?

СТАРТ-ын үйл ажиллагаа үндсэн таван чиглэлд ангилагддаг. Үүнд:

Боловсролын хөтөлбөр : Гарааны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч гээд энэхүү экосистемийн бүх л оролцогчдод өөрсдийн туршлага дээрээ үндэслэсэн мэдлэг, боловсрол олгоx.

  • Startup Academy 1.0
  • Startup Academy 2.0
  • Их, дээд сургуулийн гарааны бизнесийн хөтөлбөр

Хөрөнгө оруулалт: Дотоодын стартапуудад хөрөнгө оруулалт хийх.

  • Хөрөнгө оруулагчдын холбоо
  • Хөрөнгө оруулагч, олон нийтэд зориулсан сургалт
  • Хөрөнгө оруулалтын сан

Бизнес хурдасгуур: Гарааны бизнесүүдийг дотоодын болон олон улсын зах зээлд гарах туслалцаа үзүүлэх.

  • START Studio
  • Mongol Accelerator
  • Startup Weekend
  • Design Thinking

Корпорацийн инноваци: Корпорацид стартапын соёлыг нутагшуулах. Үүнд инноваци, дижитал шилжилт зэрэг багтана. Одоогоор бид дотоодын хэд, хэдэн томоохон корпорациудтай хамтран ажиллаж байна.

  • Бизнесийн менежмент
  • Байгууллагын соёл
  • Байгууллагын засаглал
  • Дижитал шилжилт
  • Загварчлах сэтгэлгээ

Хамтын эдийн засаг: Өдгөө бид Central tower-т байрлах MSpace хамтын оффисын үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд тун удахгүй Дархан хотод өөрийн салбараа нээн тухайн бүс нутгийг гарааны бизнесийн орчинг сайжруулах болно.

  • Co-working space (MSpace, Work Central)
  • Co-living space
  • Co-fitness space

Бид ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг вэ?

Бидний хамгийн сайн хийдэг зүйл бол гарааны бизнес, энтрепренеруудыг дэмжин ажиллах юм. Бид түвшинд бүрийн стартапуудад зориулсан хөтөлбөрүүдтэй бөгөөд дараах байдлаар ангилж болно.

Inspire: Startup Week, Startup Grind, Drink Entrepreneurs

Learn: Startup Academy, Drink Entrepreneur, Startup Week, Innovater Education, Design Thinking

Founder: Startup Academy, Drink Entrepreneur, Startup Week, Innovater Education, Design Thinking, Pre accelerator

Startup: Startup Academy, Drink Entrepreneur, Startup Week, Innovater Education, Design Thinking, Pre accelerator, Demo day, Echelon top100 APAC 2018

Scale-up: Startup Week, Design Thinking, Pre accelerator, Demo day, Echelon top100 APAC 2018

Champion: Startup Week, Echelon top100 APAC 2018

Бид Central Tower-ын 13 давхарт байрлах, Монголын хамгийн шилдэг хамтын оффис болох MSpace-т өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл ажиллаж байгаа шүү. Хэрэв холбогдохыг хүсвэл 7777–6777 гэсэн дугаар луу залгаарай. Монголын гарааны бизнесүүд дэлхийд гарах өдөр ойртсоор.

MSpace-ын гишүүнчлэлийн төрлүүд

MSpace нь Сүхбаатарын талбайн хажууд сүндэрлэх Central Tower-т байрладаг хамтын оффис юм. Энэ бол зүгээр нэг хамтын оффис бус Монголын стартапуудын дэлхийд гарах гүүр билээ. Тиймдээ ч бид гишүүн компаниудаа боломжит хөрөнгө оруулагч, салбарын бүрийн ментор гэх зэрэг өсөлт үзүүлэхэд туслахуйц хүмүүстэй тогтмол уулзуулдаг. Дэлгэрэнгүйг дараах нийтлэлээс уншаарай.

Мөн СТАРТ-ын шинэ Гүйцэтгэх захирал Б.Золбоо гарааны бизнесүүдэд хэрэгтэй зөвлөгөөг өөрийн цуврал блогоороо дамжуулан хүргэдэг тул түүнийг Фэйсбүүк, Инстаграм, Медиум дээр дагаарай.

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

    Tushigt-Erdene

    Written by

    "Life is not always beautiful, but it's a beautiful ride."

    Start Company

    2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade