Шанхайн хөрөнгийн бирж шинэ самбар нээж технологийн стартапуудын IPO-г бүртгэж эхлэв

Jun 28 · 2 min read

АНУ, Израйль, Сингапур гэх зэрэг орнууд гарааны бизнесийн таатай орчноо сайтар хөгжүүлснээр эдийн засаг нь тогтвортой хөгжиж байна. Хятад улс ч мөн бодлогоороо гарааны бизнес болон гарааны бизнесийн таатай орчныг дэмжиж байгаа юм. Үүний тод жишээ бол Хятадын Засгийн газраас гарааны бизнесүүдэд хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө татах боломжийг бий болгосон явдал байлаа.

China Daily сонины 6-р сарын 18-ны дугаарт ийнхүү бичжээ.

“Шанхайн хөрөнгийн бирж дээр “STAR” нэртэй самбарыг нээж IPO хийх хүсэлтэй, ШУ, технологийн гарааны бизнесүүдийг бүртгэж эхэллээ. Уг хувьцааны самбар 6-р сарын 13-нд нээгдсэн бөгөөд үүнээс хойш 9 компани бүртгэгдэх зөвшөөрлөө аваад байна. Одоогоор нийт 123 компани бүртгүүлэх хүсэлт гаргасан ба эдгээрийн 105 нь Venture болон Private Equity хөрөнгө оруулалтын сангуудаас санхүүжилт авсан компаниуд аж.

Уг хувьцааны самбар гарааны бизнесүүдэд зориулсан шалгууртай учир уламжлалт хувьцааны самбарыг бодвол илүү уян хатан мөн шаардлага багатай. Ийм самбар бий болж байгаа нь уламжлалт хөрөнгийн биржийн үнэлгээ, мэдээллийн ил тод байдал, IPO хийх явц, арилжах зэрэг үндсэн элемэнтүүдийг өөрчилж буй том үйл явдал болж байна.

Мөн багтаж буй компаниудын хасагдах (delist) болох магадлал нь бусад самбарын компаниудаас даруй 10 дахин өндөр байх аж. Ингэснээр IPO хийсэн тус компаниуд илүү үр дүнтэй, хариуцлагатай ажиллах болно хэмээн үзжээ.

China Daily сонинд бичснээр Энэ жилийн дотор ойролцоогоор 150 технологийн гарааны бизнесийг уг самбарт бүртгэгдэх бөгөөд эдгээр компаниуд нийтдээ 7.23–14 тэрбум ам.долларын хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Одоогоор уг самбарт цахимаар нийт 2.7 сая хэрэглэгч хандах эрхтэй юм байна.”

Харин Монголд гарааны бизнест зориулсан ийм төрлийн хувьцааны самбар бий болгоход капитал зах зээл хараахан бэлэн биш байна. Гэхдээ гарааны бизнест хөрөнгө оруулах гарцыг Venture capital сан үүсгэн байгуулснаар шийдэж болно.

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

    Zolboo Bayarsaikhan

    Written by

    CEO at Start LLC

    Start Company

    2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade