Гарааны бизнесийн нэгдсэн сан “Startup Base” мэндэллээ

Jul 19 · 2 min read

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд СТАРТ компани өөрийн шинэ бүтээгдэхүүн болох startupbase.mn-ыг сайтыг танилцуулж байна. Энэхүү сайтын гол зорилго нь Монголын гарааны бизнесийн экосистемийн тоглогч бүрд зориулсан мэдээ, мэдээллийг хүргэх, гарааны бизнесийн нэгдсэн мэдээллийн санг бий болгоход оршино.

Сүүлийн жилүүдэд дэлхийд байтугай дотоодод гарааны бизнесүүд хүч төрөн гарч ирж уламжлалт бизнестэй өрсөлдөх түвшинд ирээд байгаа билээ. Үүнийг дараад гарааны бизнесийн талаар мэдээ, мэдээллийг эх хэл дээрээ авах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдсэн ч одоогоор энэхүү шаардлагыг хангах мэдээллийн сан хараахан бий болоогүй байна.

СТАРТ нь 2011 оноос хойш гарааны бизнес гэх ойлголтыг Монгол түгээхэд гар бие оролцсон туршлагатай компани юм. Тийм ч учраас өнгөрсөн жилүүдэд өөрсдийн бий болгосон мэдээллийн урсгалыг илүү олон хүнтэй хуваалцах үүднээс startupbase.mn-ыг хөгжүүлж байна.

Хэдийгээр тус сайт одоогоор хөгжүүлэлтийн шатандаа байгаа ч зочилсноор олон улс болон дотоодын гарааны бизнес, санхүүгийн салбарын мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой. Мөн Монголд болж буй арга хэмжээнүүд, өдгөө үйл ажиллагаагаа явуулж буй гарааны бизнесүүд гэх зэрэг мэдээллийг аваарай.

Тун удахгүй үндсэн контентуудаар уулзацгаая. Манай Фэйсбүүк хуудсыг дагаарай мөн санал хүсэлт байвал info@startco.net и-мэйлээр илгээнэ үү.

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

    Tushigt-Erdene

    Written by

    "Life is not always beautiful, but it's a beautiful ride."

    Start Company

    2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade