Tushigt-Erdene
Jun 19 · 2 min read

Central Tower-ын 13 давхарт байх MSpace хамтын оффис нь гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж оффис, менторинг, сургалт арга хэмжээ гэх зэрэг үйл ажиллагааг явуулдгийг та бүхэн хэдийнээ мэдэх билээ. Харин бидний явуулдаг дараагийн нэг үйл ажиллагаа нь гишүүн компаниудаа боломжит хөрөнгө оруулагчидтай холбож өгөх юм. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд M Market, Insur, Anduud Lab (Chatbot.mn) гэсэн гурван технологийн стартап хөрөнгө оруулалтаа амжилттай татан үйл ажиллагаагаа тэлээд байна. Эдгээр стартапуудын товч танилцуулгыг хүргэе.


Insur

Инсур гэдэг нь өдөр тутмын худалдан авалтаасаа эрүүл мэндийн оноо цуглуулан гар утаснаасаа даатгуулж, эрүүл мэндээ хамгаалах боломжийг бүрдүүлж буй цогц систем юм. Оноо цуглуулах гурван үндсэн арга бий. Нэгт, Candy, RedPoint гэх мэт одоо байгаа лояалти оноогоо шилжүүлэх, хоёрт, Инсур системд холбогдсон аж ахуй нэгжүүдээс хүнс, шатахуун зэрэг өдөр тутмын худалдан авалтаасаа оноо цуглуулах, гуравт банкны данснаасаа төгрөг шилжүүлэн оноогоо нэмэгдүүлэх боломжтой.

Chatbot.mn

Ухаалаг туслагч чат бот хөгжүүлэхэд зориулсан энэхүү платформ нь өнгөрсөн 1-р сард болсон Хөрөнгө оруулагч үндэстэн чуулганы үеэр танилцуулагдсан юм. Уг платформыг ашиглаад программ хангамжийн талаар ямар ч мэдлэггүй хүн хүртэл ухаалаг чат ботыг хөгжүүлэх боломжтой.

M Market

2014 оноос хойш интернет худалдааны зах зээлд цоо шинэ өнгө төрх бүхий үйлчилгээг бий болгож буй mmarket.mn 2018 онд санхүүжилт аван Ard Shop нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.


Хэрэв та MSpace хамтын оффисын гишүүн болж өөрийн бизнесээ дараагийн түвшинд хүргэхийг хүсвэл 88114905 дугаараар холбогдоорой. Мөн MSpace-ын талаарх мэдээллийг MSpace фэйсбүүк хуудаснаас аваарай.

MSpace-ын гишүүнчлэлийн төрлүүд

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Tushigt-Erdene

Written by

"Life is not always beautiful, but it's a beautiful ride."

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade