Tamir Battulga
May 22 · 3 min read

Ямар шинж чанарыг агуулсан хамтын оффисыг төгс хамтын оффис гэдэг вэ? Тэгвэл Coworker.com сайтын бичсэнээр хамгийн шилдэг хамтын оффис үнэ, байршил, уур амьсгал, тоног төхөөрөмж, галт тогоо, амрах өрөө, хурлын танхим тэргүүтэй зүйлсийг хангасан байх ёстой хэмээжээ. Тэгвэл MSpace хамтын оффис дээрх шаардлагуудын хэдэд нь хүрж байгааг харъя.

Үнэ

MSpace хамтын оффист нэг сар суух хураамж 300 мянган төгрөгөөс эхэлдэг. Ийм хэмжээний мөнгөөр хотын хамгийн таатай байршилд оффистой болохын зэрэгцээ маш олон биет бус боломжийг эдэлнэ гэдэг гайхалтай биш гэж үү?

Байршил

Манай хамтын оффисын гишүүн болсноор харилцагчиддаа оффисынхаа байршлыг олон дахин зааж өгдөг цаг тань дуусах болно. Учир нь манай хамтын оффис Улаанбаатар хотын төвд буюу Central Tower-ын 13 давхарт байрладаг. Мөн зай талбай, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай гэдгийг дурдъя.

Уур амьсгал

Хамтын ажиллагааны оффисын хамгийн чухал зүйлд яах аргагүй дотоод уур амьсгал багтана. Харин MSpace хамтын оффист гарааны бизнесүүдэд гайхалтай тохирох эрч хүчтэй, чөлөөтэй уур амьсгал оршдог.

Тоног төхөөрөмж

Хэрвээ та болон танай компани MSpace хамтын оффист ирэхээр шийдсэн бол тоног төхөөрөмжийн тал дээр санаагаа чилээх хэрэггүй. Энд байгууллагад хэрэг болох хэвлэгчээс эхлээд бүх зүйл бий. Тиймээс зөвхөн компьютероо аваад ирэхэд л хангалттай.

Гал тогоо

MSpace хамтын оффист хамт олноороо суун хооллох хэсэг байдаг. Тэр байтугай хоол хийх боломжтой тусдаа өрөө ч бий.

Амралтын хэсэг

Үр дүнтэй ажиллах нь энгийнээр ажил болон амралтаа тааруулахыг хэлнэ. Ийм ч учраас манай хамтын оффис дан ганц ажиллах орчин цогцлоогоод зогсохгүй амрах нөхцөлийг хүртэл бүрдүүлсэн билээ.

БОНУС: Мэдээллийн урсгал

MSpace-ээр өдөр бүр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломж “урсаж” байдгийг та мэдэх үү? Бидний эрхэм зорилго нь гишүүн компаниудаа олон улсад гаргахад оршдог учир бид олон тооны дотоод арга хэмжээг зохион байгуулдаг. Жишээлбэл тэдний нэг нь гишүүн компаниудаа боломжит хөрөнгө оруулагчтай уулзуулдаг хаалттай уулзалт юм. Иймд MSpace-ын гишүүн болсноор гарааны бизнестэй холбоотой асар олон төрлийн мэдээлэл, боломжийг бусдаас түрүүнд олж мэдэх боломжтой.

Монголын гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл болох MSpace хамтын оффис нь стартапуудыг дэмжих, олон улсад гаргах зорилготой ажиллаад аль хэдийнээ 60 гаруй гишүүдийг өөрсдийн эгнээндээ нэгтгээд байна. Мөн бид гишүүнчлэлийн бүртгэлээ дахин эхлүүлсэн байгаа.

Бүртгүүлэх: https://forms.gle/kKXwMWJBxebNibbA7

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Tamir Battulga

Written by

Still doing what I want 👨‍💻

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade