Tushigt-Erdene
Mar 7 · 3 min read

Юуны өмнө Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншснаар Мартын 8-ы мэндийг бүх бүсгүйчүүддээ хүргэе. Манай START компани сүүлийн 7 жилийн турш гарааны бизнесийн экосистемийг дэмжихийн зэрэгцээ аль болох олон хүмүүст хүртээлтэй, тэднийг дэмжсэн сургалт, хөтөлбөрүүдийг зохиосоор ирсэн. Тэгвэл энэ жил Мартын 8-ыг тохиолдуулан бид дараах хоёр арга хэмжээг эмэгтэйчүүддээ зориулан зохион байгуулж байна.

Startup Academy 1.0 for Young Moms

Сургалтын цагийн хуваарь: 3-р сарын 23-аас 04 сарын 24 хүртэл Бямба гараг бүр 14:00–17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Бэлгэн доторх бэлэг: Үндсэн үнэ нь 110,000 төгрөг бөгөөд бид 30 хувийн хямдралтай буюу 70,000 төгрний 10 ширхэг тасалбар гаргаж байна. 99199044 дугаараар холбогдоорой.

Энэ нь маамуугаа хараад завгүй байгаа ээжүүдэд зориулсан, гарааны бизнес болон хувь хүний хөгжлийг дэмжих 4 долоо хоног үргэлжлэх сургалт юм. Учир нь ихэнх залуу ээжүүд хүүхдээ харах үүрэгтэй байдаг тул өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн харилцаанд орох төрөл бүрийн арга хэмжээнд оролцож чаддаггүй.

Тийм ч учраас энэхүү сургалтын гол давуу тал нь хүүхдээ дагуулж ирж болоход оршино. Сануулахад, хэрэв та бяцхан үрээ дагуулж ирэхийг хүсвэл бидэнд урьдчилж бүртгүүлэх шаардлагатай.

Таны хүүхдийг мэргэжлийн асрагч нар харж хандах тул та санаа зоволтгүй сургалтадаа хамрагдах боломжтой.

Сургалтын агуулга:

  • Бизнес санаа гэж юу вэ? Залуу ээжүүдэд ямар боломж байгаа вэ?
  • Баг гэж юу вэ ? Өөртэйгөө ижил хүсэл сонирхолтой хүрээллийг хэрхэн бий болгох вэ?
  • Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх цахим ур чадварууд.
  • Өөртөө өсөх хандлага бий болгож нөөц боломжоо 100% ашиглах

Дэлгэрэнгүйг: 99199044

Бүртгүүлэх холбоос

Фэйсбүүк эвэнт

IWD’19 — Future Women Skills

Арга хэмжээ болох өдөр: 3-р сарын 23

Бэлгэн доторх бэлэг: Арга хэмжээнд оролцоход үнэ төлбөргүй.

GBG Mongolia chapter-аас Women will Mongolia chapter-тай хамтран IWD’19 — Future Women Skills, Ulaanbaatar арга хэмжээг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Гүүглээс эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо, хөгжилд зориулан санаачилсан Women will-ийн энэ удаагийн арга хэмжээний үндсэн сэдэв “Ирээдүйн эмэгтэй манлайлагчдыг хамтдаа чадахижуулъя” байх юм.

Энэ удаагийн Women will эвентийн зорилго нь нийгэмд үлгэр дуурайлал болж байгаа эмэгтэйчүүд, бүсгүйчүүд нэг дор цуглаж, манлайлал, оролцооны туршлагаа хуваалцах бөгөөд эвент зөвхөн бүсгүйчүүдэд зориулагдаагүй гэдгийг онцолмоор байна.

Түүнчлэн хөтөлбөрт илтгэл, хэлэлцүүлэг, сургалт, өөрийн бизнесийг эхлүүлээд явж буй эмэгтэй үүсгэн байгуулагчид хүрэлцэн ирж бизнесийн түүхээ хуваалцах, бүтээгдэхүүнээ танилцуулах, нетвөркинг зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд багтсан.

Дэлгэрэнгүйг: 80800212

Бүртгүүлэх холбоос

Фэйсбүүк эвэнт

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Tushigt-Erdene

Written by

"Life is not always beautiful, but it's a beautiful ride."

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade