Tushigt-Erdene
May 20 · 2 min read
Зүүн гар талаас InvesCore NBFI-ийн Дэд захирал Р.Мөнхтөр, Insurmn компанийн Гүйцэтгэх захирал Б.Чулуунпүрэв, Erxes Inc-ийн Үүсгэн байгуулагч А.Мэнд-Орших, START-н Гүйцэтгэх захирал Б.Золбоо

Дижиталчлал хэрхэн яаж хийдэг вэ? хэлэлцүүлэг 5 сарын 15-ны өдөр MSpace инновацийн төв дээр амжилттай болж өнгөрөв. Уг хэлэлцүүлгийг START компани зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр тун удахгүй IPO хийх гэж буй InvesCore ББСБ оролцлоо. Гурван жилийн өмнө үүсгэн байгуулагдсан InvesCore нь өдгөө Монголд үйл ажиллагааны хэмжээгээр хоёрт, ашигт ажиллагаагаараа нэгт бичигдэж байгаа ББСБ билээ.

Арга хэмжээний үеэр InvesCore NBFI-ийн Дэд захирал Р.Мөнхтөр “3 жилийн өмнө стартап статустай байлаа. Тиймдээ ч үсрэнгүй хөгжил бий болгохын тулд манайх ат олон технологийн дэвшлийг хамгийн үр ашигтай байдлаар нэвтрүүлэх зорилго тавин ажилласан. Энэ зорилгынхоо хүрээд AI Lab гэдэг компанийг үүсгэн байгуулж уг компанидаа байгууллагынхаа технологийг хариуцуулсан. Мэдээж санхүүгийн байгууллагын хувьд бэлэн технологи худалдаж аваад ашигладаг жишиг бий. Харин бид өөрсдөө хөгжүүлж түүнийгээ ашигладгаараа бусдаас онцлогтой”

Мөн тэрээр InvesCore ойрын ирээдүйд Зүүн өмнөд азийн орнууд руу AI Lab-ын хөгжүүлж буй технологийн бүтээгдэхүүн болох хиймэл оюун ухаанаа гаргахаар бэлтгэл ажил хийж эхлээд байгаагаа хуваалцсан юм. Хүрэлцэн ирсэн зочдод нэгэн сонирхолтой мэдээ дуулгасан нь хөгжүүлэлт нь дуусах дөхөж буй жижиг дунд болон стартап компаниудад зориулсан хөрөнгө оруулалт татдаг платформ нь байлаа.

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Tushigt-Erdene

Written by

"Life is not always beautiful, but it's a beautiful ride."

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade