Techsauce: СТАРТ компани Азийн шилдгүүдтэй хамт

Jun 19 · 2 min read

Өнөөдөр Азийн шилдэг гарааны бизнес, хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчид хуран чуулдаг Techsauce Global Summit 2019 арга хэмжээ Тайландын Бангкок хотноо эхэллээ. Уг арга хэмжээнд СТАРТ компанийг төлөөлөн Гүйцэтгэх захирал Б.Золбоо оролцож байна.

Баруун талаас СТАРТ компанийн Хамтран үүсгэн байгуулагч Д.Бат-Октябрь (Oko), Erxes Inc-ийн Үүсгэн байгуулагч А.Мэнд-Орших, СТАРТ компанийн Гүйцэтгэх захирал Б.Золбоо

Энэ удаагийн Techsauce Global Summit арга хэмжээг Techsauce Media болон HUBBA хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Techsauce Global Summit 2019 арга хэмжээг онцгой болгож буй зүйлсийг доор дурдъя.

  • Дэлхийн технологийн салбарын шилдэг стартап, технологи, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирнэ.
  • Уг арга хэмжээ дээр 13 орчим чиглэлээр яриа, хэлэлцүүлэг өрнөх бөгөөд үүнд өндөр хөгжилтэй хотууд, тээвэрлэлтийн технологи, автоматжилт, финтек, эрүүл мэндийн технологи, хиймэл оюун ухаан, дата, блокчэйн, технологийн салбарын эмэгтэйчүүд зэрэг сонирхолтой сэдвүүд багтана.
  • Techsauce Media нь Тайланд улс болон Зүүн өмнөд Азидаа тэргүүлэгч медиа компаниудын нэг бөгөөд гарааны бизнесүүд, корпорацуудыг холбож өгч үйлчилдэг. Харин HUBBA нь Тайланд улсын хамгийн том хамтын оффис бөгөөд тус улсын экосистемийн “загалмайлсан эцэг” гэгддэг.
  • Techsauce Global Summit 2018 нь тооцоолсноос их оролцогчдыг хамарсан бөгөөд 30 орны 10,000 оролцогч, 200 илтгэгч, 300 хөрөнгө оруулагч, 200 сэтгүүлчийг хамран зохион байгуулагдсан үйл ажиллагаа болсон юм. Ингэснээр Азийн топ 3 технологийн чуулганы нэгээр нэрлэгдсэн.
  • Энэ жилийн Techsauce Global Summit 2019 урьд өмнөхөөсөө ч илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж бөгөөд 20,000 орчим оролцогчийг хүлээж авах гэнэ.

Ирэх хоёр хоногийн турш Techsauce Global Summit 2019 дээр яригдсан гал гарсан мэдээллүүдийг бид цахим хаягуудаараа дамжуулах бөгөөд эх орондоо ирээд аяны богцоо задлах болно.

START компани 7 жилийн турш Монголын гарааны бизнесийн экосистем болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа билээ. Та манай бичвэрүүдийг 50 хүртэлх clap дарж дэмжээрэй.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

    Tushigt-Erdene

    Written by

    "Life is not always beautiful, but it's a beautiful ride."

    Start Company

    2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade