STARTUP MONGOLIA- 2016–2017 онд болох онцлох арга хэмжээ

Startup Mongolia
Sep 7, 2016 · 2 min read

(Арга хэмжээнүүдийн тогтсон өдөр цагийг шинэчлэж оруулж байх болно. Мөн энд тусгагдаагүй арга хэмжээнүүдийн мэдээллийг цаг тухайд нь оруулж байх юм.)

Mongol Accelerator 9/2016–12/2016

Green Nation Challenge төслийн ялагч багууд болон MIT Монголд хөтөлбөрийн ялагч баг оролцож буй Mongol-Accelerator-т хамрагдаж байна. Accelerator хөтөлбөр нь Монголдоо 3 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ.

Монголын Энтрепренёруудын Нэгдсэн Чуулган 2016 11/2016

МУИС-н санаачлалаар зохион байгуулагддаг “Монголын Энтрепренёруудын Нэгдсэн Чуулган 2016” гуравдах жилдээ болохоор төлөвлөсөн байна.

Startup Weekend Mongolia Nomad 10/2016

Startup Weekend-н удаагийн арга хэмжээг Startup Weekend Nomad нэрээр зохион байгуулж байна. Нэрнээс нь харахад л та бүхэн сэдвийг ойлгож байгаа байх.

Startup Weekend Mongolia MINING EDITION 11/2016

Global Startup Week-н хүрээнд Монгол улсын Уул уурхайн салбар байгууллагуудтай хамтран уг салбарын асуудлыг шийдэх болон байгаа зүйлүүдийг сайжруулах зорилготойгоор MINING EDITION-ны төлөвлөгөөг гаргаж ажилдаа ороод байна.

Startup Train 05/2017

Дэлхийд бид анх удаа хийсэн Startup Train арга хэмжээ 2017 оны 5 сард болох болно. Өнгөрсөн удаа юу болсон талаар линкээр орж үзээрэй.

Startup Grind Ulaanbaatar (Сар бүр)

Туршлагатай бизнесмен, энтрепренеруудтай нээлттэй ярилцдаг олон улсын арга хэмжээ нь 09 сараас тогтмол явагдах болно.

DrinkEntrepreneurs Ulaanbaatar (Сар бүр)

Бизнесийн ертөнц дахь залууст танилын хүрээгээ тэлэх, бизнесийн хамтрагчаа олох, урам зоригоор өөрийгөө цэнэглэхэд манай системтэй нэг оройн чөлөөт хөтөлбөр, өндөр зохион байгуулалттай үйл ажиллагаа нь мөн сар бүр тогтмол болох болно.

ДООРХИ ЛИНКЭЭР БИД БҮХЭН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙН ШИНЭЛЭЛҮҮДИЙГ ОРУУЛЖ БАЙХ БОЛНО.

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.

Startup Mongolia

Written by

Startup Weekend Mongolia, Mongol Accelerator, #Code4GreenUB, Startup Grind Ulaanbaatar

Start Company

2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж Монголд гарааны бизнесийн хамгийн том хүрээлэл, коммунитиг бүрдүүлээд байна.