Би хэвээрээ

DrTsegmid
Stranger-Mongolian
Published in
Jan 1, 2024
Би ой гарантай байсан байх

Саран ичиж нүүр буруулмаар сайхан би төрөөгүй ч

Сайн сэтгэлтэй байж шударга амьдарч явна

Наран ичиж нүүр буруулмаар үзэсгэлэнтэй би төрөөгүй ч

Намайг гэх хүмүүсийн итгэлийг дааж явна

Төв үнэнээр явлаа гэж намайг шагнахгүй ч би сэтгэл дүүрэн

Түвшин амар явлаа гэж намайг өргөмжлөхгүй ч зүрх чөлөөтэй

Төрөлхийн зөрүүд явлаа гэж гоочловч би аз жаргалтай

Тийм ээ, төрөхөөс үхэхийн хооронд олон зангаар яах вэ би чөлөөтэй

Шүлгийг Цэгмидийн Цэндпүрэв, 1998, Улаанбаатар, Монгол улс

--

--