Буурай аав

DrTsegmid
Stranger-Mongolian
Published in
Dec 28, 2023
Сандагийн Ванжил (1923–2001)

Ов товхон цоохортсон таны минь царай гийж

Охин минь гэж өгүүлэн найр тавин мишээнэ

Олны дунд од шиг явлаа өвөө чинь гэж та хэлээгүй ч

Одоо байгааг чинь харахад од бүү хэл нар нь байсан юм уу даа гэмээр

Он жилийн уртад элсэн бие чинь бөгтийсөн ч

Орчлонд таны хүн шиг явсныг түмэн мэднэ

Орхиод оддог амьдралын ширүүнийг та амссан ч

Орь ганцаараа бүхнийг ялсаар ирснийг би мэднэ

Дэндүү омголон ааш чинь яг одоо хэвээрээ

Дэвэргэн хангал зан чинь янзаараа

Дээвэр гэж байхгүй байсан бол энэ дэлхийгээс

Дэвхэрч үсрээд явчих юмсан гэж та хэлдэгсэн

Дэндүү омголон ааш чинь яг одоо хэвээрээ

Дэвэргэн хангал зан чинь янзаараа

Шүлгийг Цэгмидийн Цэндпүрэв, 1998, Улаанбаатар, Монгол улс

--

--