“Чи”

DrTsegmid
Stranger-Mongolian
Published in
Dec 19, 2023

Хүршгүй оргил мэт чи бодогдоно

Мөхөшгүй хайр мэт чи санагдана

Хувиршгүй сэтгэлтэй гэж би өөрийгөө дөвийлгөнө

Цуцашгүй тэнхээтэй гэж би өөрийгөө онгирооно

Гэвч тэмүүлэхийн тоолонд чи холдоно

Гишгэхийн төдийд улам алслана

Чамтай зиндаархана гэж би шуударна

Чамтай амьдарна гэж би тангараглана

Цэгмидийн Цэндпүрэв, 1999.10.16, Улаанбаатар, Монгол улс

--

--