Датабаз системийн онол — 1

Anu Bazar
sustainable-data-by-Anu
3 min readFeb 20, 2024

Датабаз системийн онолын талаар

いらすとや©

Удиртгал:

Уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ану гэдэг. Миний бие одоогоор Унгарт биоинформатикийн судлаачаар ажилладаг. R болон Python-оор код бичдэг бөгөөд дата тал дээр суурилсан ажил маш их хийдэг. Гэвч зарим гадаад нэр томъёолол надад нэг их наалддаггүй учир би дандаа монгол хэл дээр программчлалын талаар мэдээлэл хайх хоббитой.

Интернетэд монгол хэл дээрх мэдээлэл хомс, тэр дундаа датабазын төлөвлөлтийн талаар маш хомс байдаг тул тэр “хоосон нүх”-ийг таглахын тулд энэхүү цувралаа эхлүүлж байна.

Дата гэж юу вэ?

いらすとや©

Дата анализ хийхийн өмнө датабаз системийн онолыг үзэх хэрэгтэй.

Датабаз гэдэг нь хоорондоо холбоотой мэдээллүүдийн цуглуулга, коллекцийг хэлнэ. Дата гэдэг нь харин буулган бичсэн аливаа утга бүхий тэмдэгтийг хэлнэ. Монголоор датаг өгөгдөл гэж буулгадаг ба датабазийг өгөгдлийн сан гэдэг санагдаж байна.

Датабаз менежментийн систем буюу Database Management Systems (DBMS) нь харин датабазийг үүсгэх, хөгжүүлэх программуудын цуглуулга юм. Програмын өгөгдлийн бие даасан байдал буюу program data independence нь DBMS-д хадаглагдаж буй дата файлын хэлбэр бөгөөд хандаллт хийж буй программаас тусдаа байна.

Датабаз хөгжүүлэлт хийхэд программчид дараах шийдлүүдтэй хийх гэж үздэг. Метадата заавал байх, Програм болон дата ба дата абстракц зэргийн дунд тусгаарлалт байх, олон байдалт мэдээллийн хандалт хийх боломж болон дата шейр хийхэд амар байх буюу олон хэрэглэгчидэд трансакц үйлдэл хийхэд эвтэйхэн байлгах хэрэгтэй.

Датабаз ашигладаг хүмүүс

Датабазыг хэн ашиглах вэ? гэвэл энэ талын суурь мэдлэгтэй хүнд мэдээж маш амархан асуулт. Бизнесийн хүрээнд ажилладаг хүмүүс администратор, датабазийн end user гэж хэлэх байх. Харин тэд дотроо өөр өөр ажилтай, админаас гадна дизайнер хүртэл байдаг.

End user дотроо 4 салдаг.

いらすとや©

Эдгээр нь өдөр тутмын ажиллагаандаа датабаз күэри хийх, шинэчлэх, автоматжуулсан тайлан гаргах зэрэг ажлыг гүйцэтгэдэг үүрэг бүхий хүн юм. Эдгээр ажилчид бас дотроо 4 төрөл байдаг. Нэгдүгээрт ердийн буюу заримдаа орж дата күэри хүсэлт илгээдэг, хоёрдугаарт параметрик/найвэ гэж нэрлэдэг өдөр болгон мэдээллийн шинэчлэл хийдэг хүмүүс, гуравдугаарт, боловсронгуй буюу инженер, ШУ-судлаачид, бизнес аналистууд, дөрөвдүгээрт, бие даасан буюу хувийн датабазаа өөрөө хөгжүүлээд явдаг хүмүүс бий.

Датабаз админ датабазийн хандалтыг зөвшөөрөх, хянах, зохицуулах үүрэгтэй. Датабаз дизайнерууд хадаглагдаж буй хэлбэрийг сонгох үүрэгтэй.

Датабаз хандлага зөв байснаар ахин дахин давтагдсан мэдээлэл, хүснэгтүүдийн давхцал байхгүй болно. Үүнээс гадна гаднын этгээд танай датабазад орохоос сэргийлэх, аливаа объект болон бүтцүүдийг хадгалах зайг хянах, индекс буюу тоон дараалал үүсгэх, болон backup хийх зэрэг давуу талтай. Үүнээс гадна олон төрлийн ашиглагч этгээдүүдэд хэрэглэхэд амар GUI буюу хэрэглэгчийн график интерфейсийг бэлдэж өгдөг ба мэдээллийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаас сэргийлнэ.

Датабаз хандлагагыг ашиглахад шал хэрэггүй жишээнүүд:

  • датабаз маш энгийн, хэзээ ч өөрчлөгдөхгүй бол
  • Олон төрлийн хэрэглэгчид нэвтрэх шаардлагагүй бол
  • хязгаарлагдмал хадгалалт бүхий суулгагдсан системүүд дээр ажиллаж байгаа бол зэрэг багтана.

Датабазад хийгддэг үйлдлүүд

Трансакци: програм жиллуулах — датабазыг унших, шинэчлэх

Изолаци: трансакци тусгаарлагдмал орчинд явагдах байдлыг хангах

Атомжсон байдал: Бүх трансакци аль эсвэл 0 трансакци хэрэгжсэн байх байдлыг хангах

DBMS яг юунд хэрэгтэй вэ?

ДБМС дата төрлийг тодорхойлох, хэлбэр болон хязгаарлалт хийх тодорхойлолт хийх гол үүрэгтэй. Үүнээс гадна метадата буюу датабазын талаарх бүх мэдээлэл, каталогжсон байдлаар заавал байна. Үүнээс гадна манипуляци, бусадтай хуваалцах, системийн хамгаалалт, системийн цаашид гарах хөгжүүлэлт зэрэгт хэрэгтэй.

いらすとや©

Өгөгдлийн сангийн далд шинж чанарууд.

Өгөгдлийн сан заавал ч үгүй жинхэнэ амьдрал дээрх үнэн, бодит датаг ил болон далд хэлбэрээр хадгалах, логикийн хувьд холбоо бүхий датаг байршуулах болон нэг зорилгын дор энэ их мэдээллийг цуглуулсан байна.

Датабаз үүнээс гадна каталог буюу брошураар датабазийн тодорхойлолтыг хадгалдаг. Үүнийг схема гэнэ. Програм болон дата хоёр, программ-дата болон операцууд хоорондоо зайлшгүй тусгаарлалттай явагдана. Датаг хэн ч хаанаас ч ороод күэри хийгээд харж болох байдлаар хийдэг.

Уншихад гоё:

sql?. Өгөгдлийн сан хандлага гэж юу вэ?· | by programmist life | Medium

Characteristics of the Database Approach — GeeksforGeeks

Баярлалаа!

Дараагийн удаа хэдүүлээ дата абстракцийн талаар ярилцъя. Сурахийг хүссэн юм, ойлогдохгүй юм байвал коммент хэсэгт бичээрэй.

--

--