Датабаз системийн онол — 2

Anu Bazar
sustainable-data-by-Anu
4 min readFeb 21, 2024

Датабаз системийн онолын талаар жон жон…

いらすとや©

Удиртгал:

Уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ану гэдэг. Миний бие одоогоор Унгарт биоинформатикчаар ажилладаг. Би R болон Python-оор код бичдэг бөгөөд дата тал дээр суурилсан ажил маш их хийдэг. Гэвч зарим гадаад нэр томъёолол надад англи хэл дээр нэг их наалддаггүй учир би дандаа монгол хэл дээр программчлалын талаар мэдээлэл хайх хоббитой гэж хэлж болно.

Интернетэд монгол хэл дээрх мэдээлэл хомс, тэр дундаа датабазын төлөвлөлтийн талаар маш хомс байдаг тул тэр “хоосон нүх”-ийг таглахын тулд энэхүү цувралаа эхлүүлж байна.

Дата абстракци болон модел

Дата абстракци гэдэг нь өгөгдлийн зохион байгуулалт, бүтцийг хамгийн энгийн хэлбэрт шилжүүлэхийг хэлнэ. Жишээлбэл, объект хандлагат программчлалд class байдлаар үйлдлийг хадгалаад дараа нь түүний нэрээр дуудаж буйг хэлээд байгаа юм шиг байгаам. Дата модел гэдэг нь датабазийн бүтцийн консептуудын цуглуулга байна. Жишээ нь: өгөгдлийн хэлбэр, хязгаарлалт, хоорондын харилцаа, операци г.м.

илэрц

Дата абстракци бас цаашаагаа 3 салбарладаг. Харагдах байдал, Логик болон түүний цаана яг машинд яаж харагддаг гэсэн 3 гүнзгийрсэн үе шаттай.

Дата моделийн хэд хэдэн төрөл байна.

  • High level буюу консептийн— өгөгдлийн хэрхэн унших талаар консепт
  • Low level буюу биет— өгөгдлийг хэрхэн хадгалах талаарх консепт
  • Representational буюу төлөөлөх утга — хэрэглэгчид амар консептууд
  • Entity relationship буюу нэгжийн харилцаанд: аливаа нэгж, түүний шинж чанар болон харилцааг тусгана. Үүнд нэгж нь объектийг датабазад тусгасан байдлаар, шинж чанар нь уг объектийн аль нэг бидний сонирхож буй шинж чанар, болон бусад нэгжүүдтэй ямар харилцаатай байгаа талаар

Метадата гэдэг нь болохоор схемийн байдал, ДБМС буюу хянан ажиллуулж буй софтверүүдээ каталогжуулаад биччихсэн байдлыг хэлнэ. Яагаад хэрэгтэй вэ? гэвэл ер нь захирал эсвэл ахлах төслийн менежер чинь шаардаж магадгүй, бас чиний амьдралыг маш их хялбарчилна л гэе дээ. хэхэ

iso.org [3]

Датабазын схема гэдэг нь тодорхой өгөгдлийн сангийн удирдлагын систем (DBMS) дахь өгөгдлийн бүтэц, зохион байгуулалт, харилцаа холбоог тодорхойлсон зохион байгуулалттай хүрээ буюу зураг төслийг хэлнэ. Дата ямар байдлаар хадгалагдаж буй, тэдний хоорондын хамаарал зэргийг нарийн зааж өгнө.

DBMS-т схемийн архитектур бүтэц байдаг.

DBMS Three schema Architecture — javatpoint

Үүнийг бас англиар ANSI/SPARC architecture or three-level architecture гэж нэрлэдэг. Энэ зураг нь нэгэн датабазын бүтцийг тайлбарласан зураг бөгөөд хэрэглэгчийн аппликейшнийг биет датабазаас тусгаарлахын тулд энэ схемийн архитектурыг ашигладаг.

Дотоод: Датабазийг биет байдлаар хадгалдаг, биет дата моделийг ашигладаг ба дата хадгалалтын горимын талаарх мэдээлэл хадгалах байдал.

Консепцийн: Датабазийн хэлбэрийг хэрэглэгчдэд тодорхойлж өгөх ба нэгжүүд, дата төрөл, нэгжүүдийн харилцан холбоо зэргийн талаарх мэдээлэл хадгалах байдал.

Гадаад: гадаад схем, тодорхой датабазийн хэсгүүдийг л үзүүлдэг бөгөөд бусдыг нь нуудаг байдал.

Өгөгдлийн бие даасан байдал

Өгөгдөлийг схемийн түвшинд өөрчлөхөд бусад бүтцэд ямар ч өөрчлөлт гарахгүй байх байдал. Логик болон биет хэлбэрийн бие даасан байдлууд байдаг.

Логикийн гэдэг нь: гадаад схемийн нөлөөгүйгээр консепцийн схемийг өөрчлөх

Биет нь: Дотоод схемийг консепцийн схемийн нөлөөгүйгээр өөрчлөхийг тус тус хэлнэ.

Mapping гэдэг нь хүсэлтүүдийг орчуулж схемийн түвшин харгалзахгүйгээр гүйцэлдүүлэхийг хэлнэ. Нэг ДБ-г нөгөөд холбох гэж махчилж болох юм.

Датабазийн хэлнүүд буюу өгөгдлийн тодорхойлолтууд

DDL буюу дата тодорхойлолтын хэл нь схема болон дата хоорондын харилцааг тодорхойлдог хэл юм. Хэрэглээ гэвэл датабазийн бүтцийг харуулах байдлаар ашиглаж магадгүй. Ихэнхидээ зүгээр дотоод репорт хийхэд л хэрэглэж байсан.

SDL буюу хадгалалтын тодорхойлолтын хэл нь дотоод схемаг нарийвчлан бичсэн байдаг. VDL буюу харах тодорхойлолтын хэл нь хэрэглэгчийн датабазыг харах, mapping хийх зэрэгтэй холбоотой. DML нь дата манипуляц хийх хэл бөгөөд дотроо баахан өгөгдлийн high болон low level операцуудтай.

Мэдээллийн сангийн хэрэгслүүд

Дөрвөн гол хэрэгсэл бдаг. Тэр дөрөв нь датаг ачаалах, дата сангийн нөөцлөлт хийх, хадгалах санг дахин зохион байгуулах, гүйцэтгэлийг хянах зэрэг болно.

DBMS-ийн төрлүүд:

илэрц

Уншихад гоё:

Өгөгдлийн бүтэц болон алгоритм. Өгөгдлийн бүтэц болон алгоритм гэж юу… | by Trey 976 | Medium

өгөгдлийн сангийн системийн үндэс | PPT (slideshare.net)

Creating a metadata schema — where to start (iso.org)

Generating DDL scripts — IBM Documentation

--

--