Ногоон бизнес

Enkhzul .N
Sustainable Mongol
Published in
9 min readApr 3, 2016

Монголын Эдийн засгийн чуулган 2016 Сургамж, сорилт, шийдэл сэдвийн хүрээнд 6 дахь жилдээ болж өндөрлөв.

Ногоон бизнес салбар хуралдааны талаар бичихээс өмнө юун түрүүнд Ногоон бизнес гэж юу вэ? гэсэн асуултын хариуг олох нь зүйтэй болов уу.

Дэлхийн эдийн засгийн чуулганы тайлан дээр тэмдэглэснээр энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хаягдал багатай цэвэр технологи ашигласан, байгалийн нөөц баялагыг хэмнэсэн үйлдвэрлэл үйлчилгээний бүх төрлийг энд хамруулж үзэж болно гэж тодорхойлсон байна.

Ногоон бизнес салбар хуралдааны хөтлөгчөөр — Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгийн Үүсгэн байгуулагч Д.Нэргүй

Тэргүүлэх оролцогчидоор:

  • УИХ-ын гишүүн, НҮБ-н Байгаль Орчны Ассемблейн ерөнхийлөгч UNEA С.Оюун;
  • “Клийн энержи Ази” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг;
  • Бизнесийн удирдлагын магистрийн холбооны ерөнхийлөгч, Чродер инкам гроуф сангийн ТУЗ-ийн дарга Сэр Пол Жаже;
  • “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын” Монгол дахь суурин төлөөлөгч Жон Луонс;
  • Банкны холбоо ТОС хөтөлбөрийн УЗ-ийн гишүүн Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү;
  • “Сумитомо Мицуи” банкны корпорацийн төлөөлөгч Учида Хажимэ нар оролцож дэлхий нийтийн Тогтвортой хөгжлийн цаашдын зорилго, ТОС хөтөлбөрийн хэрэгжилт, Ногоон бизнесийн олон улсын туршлага, Ногоон бизнес ба Инноваци боломжуудын талаар өөрсдийн санал бодол байр сууриа илэрхийлэн тус тус оролцлоо.

С.Оюун: Дэлхий дахинаа тогтвортой хөгжилд чиглэсэн олон боломжууд бий болсоор байна.

Эдийн засагт бизнесийг хэрхэн байгальд ээлтэй тогтвортой байлгах вэ гэж хэлэлцэж байгаа нь энэ талаарх дэлхий нийтийн хандлага өөрчлөгдөж байгаагийн илрэл юм. Саяхан НҮБ гишүүн орнууд 2030 он хүртэл Тогтвортой хөгжлийн 17 зорилгын төлөө нэгдсэн. Учир нь дэлхийн хүн амын өсөлтөөс хамаараад хоол хүнс, эрчим хүч, усны хэрэглээ улам нэмэгдсээр байна. 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 70 хувь нь төв суурин газар буюу хотод амьдрах төлөвтэй байна. Улмаар хэрэглээ нэмэгдсэнээр энэ маягаараа 21-р зууны сүүл гэхэд дэлхийн хүн ам 11 тэрбум хүнтэй болох нь. Иймээс тэдгээр хүмүүсийн хэрэглээг ганцхан дэлхий дааж шингээх чадваргүй болох учир бид нар хандлагаа өөрчлөх цаг ирсэн. Өнгөрөгч 12 сард батлагдсан Парисын гэрээ нь өмнө батлагдсан Киотогын гэрээг бодвол асуудал цоо шинэ түвшинд гарч ирж байгаа юм. Учир нь СО2 хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулж байгаа аж үйлдвэржсэн Америк, Хятад, Энэтхэг, Орос зэрэг орнууд өмнөх гэрээнд нэгдээгүй байсан бол энэ удаа Парисын гэрээнд нэгдсэнээр бидэнд шинэ боломж, орчин бүрдэж эхэлж байгаа юм.

Бизнест байгаль орчин болон нийгмийн хариуцлагын талаар зөв хандлагыг бий болгох боломжит үе ирж байна. Бүх л салбарт ногоон бизнес рүү явбал ирээдүйд ашиг олох боломж тэнд л байна. Улмаар Уур амьсгалын өөрчлөлтийн гэрээг дагаад ямар тохиролцоонд хүрч байгаа вэ гэвэл үйлдвэржсэн, баян, өндөр хөгжилтэй орнуудын хувьд уучлаарай! та нар хамгийн их хүлэмжийн хий гаргаж байгаа орнуудын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицуулах, бууруулах, үүсэн гарах асуудлын дийлэнх хувийг хариуцах ёстой гэсэн нэг хандлага ажиглагдаж байгаа. Нөгөөтэйгүүр манайх шиг уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөөд байгаа орнууд тусламж авах, ногоон бизнест хөрөнгө авах боломжууд бий болж эхэлнэ.

Энэхүү Парисын гэрээг дагаад Green planet fund буюу “Ногоон кредитийн сан” гэж байгуулагдсан. Одоогын байдлаар 10 гаруй тэрбум ам.доллар цугларсан байгаа хэдий ч 2020 оноос эхлээд жил бүр 100 тэрбум ам.доллараар нэмэгдэж хуримтлагдах учиртай сан юм. Парисын гэрээнд нэгдсэн хүлэмжийн хий ялгаруулагч орнууд дор бүрнээ үүрэг, хариуцлага амлалтууд авсан байгаа. Ингэснээр хүрэн, ногоон эдийн засгийн зөрүүтэй байдлыг санхүүжүүлэх бололцоотой болж эхэлнэ.

Түүнчлэн Дэлхийн банк (WB), Азийн хөгжлийн банк (ADB) зэрэг байгууллагууд нилээн хэдэн жилийн өмнө “Climate Investment Fund” байгуулсан. Сүүлд манай Эрчим хүчний яам Азийн хөгжлийн банктай (ADB) гэрээ, хэлэлцээр хийгээд 30 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар авч байх жишээтэй.

Мөн Японы JCM-тэй байгуулсан гэрээ бий. Энэ гэрээ нь нүүрсний хэрэглээг багасгасан СО2 бууруулах төслүүд дээр хөрөнгө оруулалтын 50%-г дэмжинэ гэсэн зарчимтай ажилладаг. Гэхдээ энэ гэрээ нь зөвхөн Японы засгийн газрын хоёр талын гэрээ учир зөвхөн Япон талын компанитайгаа хамтарч ажиллана гэсэн зарчимтай байгаа нь дэлхий нийтийн хандлага өөрчлөгдөж байгаагийн нэг шинж юм.

Өнгөрөгч 12 сард болсон Парисын гэрээний үеэр хувийн компаниуд их идэвхитэй оролцож энэ асуудлыг сонирхож байсан. Энэтхэгийн ДНБ (GDP)–тэй тэнцэх хэмжээний борлуулалттай 70 гаруй хувийн компаниуд ирээдүйд нүүрс, хүлэмжийн хийг нэмэгдүүлсэн, байгаль орчинд сөрөг нөлөөтэй төсөлд хөрөнгө оруулалт хийхгүй ногоон бизнес, технологи руу илүүтэй хөрөнгө оруулах сонирхолтой хэмээн саналаа хэлж байна.

Томоохон хөрөнгө оруулалтын Европын Сэргээн Босголтын Банк (EBRD), Дэлхийн Банк (WB) болон Норвегын Oil fund зэрэг нь бид нар цаашид нүүрсэнд хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ зарласан нь ирээдүйн цаашдын чиг хандлага ч мөн өөрчлөгдөж байгаагийн илрэл юм.

Эдгээр боломжуудыг тэгвэл бид нар хэрхэн зөв хүртэх вэ бидний хувьд байгаль орчинд ээлтэй энэхүү хэв маягыг сонгосноор илүүтэй ногоон эдийн засаг руу үсрэнгүй орох олон боломжууд бүрдэнэ.

Бизнест хамгийн чухал нь хэрэглэгч болон хөрөнгө оруулагч байдаг. Хэрэглэгчид хүртэл байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүтэй үзэж, сонор соргог болж эхэлж байна. Үүнийг дагаад санхүүжүүлэгч хөрөнгө оруулагчдын хандлага хүртэл дагаад өөрчлөгдсөөр байна.

Д.Ганхуяг: Монгол улсад тогтвортой хөгжихөд боломж бололцоо бүрэн бий.

Монгол улсын эдийн засаг сүүлийн 10–20 жил уул уурхайгаас бүрэн хамааралтай эдийн засаг байлаа. Дан ганц уул уурхайгаас хамаарахгүйгээр эдийн засаг цаашид тогтвортой хөгжиж болох нэг боломж нь сэргээгдэх эрчим хүчний салбар дээр харагдаж байна. Салхитын салхин цахилгаан станц 50мгб хүчин чадалтай бөгөөд анх 10–аад жилийн өмнө сэргээгдэх эрчим хүчний үнийг бодохдоо 9.5 центээр бодож байсан одоог хүртэл энэ ханш хэвээрээ байгаа. Тухайн үед 3–4 цент байсан Оросын эрчим хүчний үнэ одоо 12–13 цент болчихсон байгаа цаашид импортоор авдаг эрчим хүч нэмэгдэхгүй гэх баталгаа бидэнд байхгүй байна.

Тэгвэл дараагийн сэргээгдэх хүчний дэд станц таван толгой дээр баригдахаар гарын үсэг зурагдсан байгаа талаар ч мөн дурьдаж байлаа. Оюутолгой нийт эрчим хүчээ Хятадаас 11–12 центээр авч байна. Магадгүй бид нар өөрсдийн боломж бололцоогоо хараад дэд бүтэц эрчим хүчнийхээ эх үүсвэрийг бий болгосон байсан бол жилийн 120–130 сая ам.долларын валют дотоодын зах зээлд эргэлдэж байх боломжтой байсан.

GDF ENGIE, Нью-Ком групптэй хамтарсан 5-р цахилгаан станц төслийн ажил барилгын шатандаа хүрээд ойрхон явж байна. Энэ групп нь дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Эрчим хүч үйлдвэрлэгч бие даасан хамгийн том компани юм. Парисын гэрээний дараа энэ групп стратегын маш том өөрчлөлтийг хийсэн. Энэ нь дэлхий дээрх 20 орчим нүүрсний гэрээгээ бүгдийг нь зогсоосон. Тэндээс зөвхөн 3 төслөө л үлдээсэн. Нэг нь барилгын ажил эхэлсэн төсөл нөгөө нэг нь манай 5-р цахилгаан станцын төсөл юм. GDF ENGIE сүүлийн 130 жилийн түүхэн дэх хамгийн сүүлчийн цахилгаан станц нь магадгүй манай 5-р цахилгаан станц болох төлөвтэй ажиглагдаж байна. Тэгэхээр энэ Парисын гэрээний үр дүн томоохон групп, корпорацын хувьд цаашдын хандлагат маш ихээр нөлөөлж байгаагын нэг илрэл энэ юм.

Ойрын жилүүдэд үнэтэй хэцүү гэж байсан ногоон хөгжлийг улс орныхоо урт удаан хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах ялангуяа экспортын шинэ боломжийг нэмэгдүүлэхэд бүрэн боломж бололцоо Монголд улсад бий.

Нөгөөтэйгүүр Олон улсын түвшинд санхүүжилт босгох үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа үүний нэг шалгуур нь байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи ашиглаж байгаа эсэх нь гол үзүүлэлт нь болсоор байна. Эрчим хүчний салбар тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчний салбарт боломж байгаа бол нүүрсний салбарт хөрөнгө босгох нь илүү хүндрэлтэй болсоор байна. Ирээдүйд ашигтай ажиллаж орлого ольё гэвэл бизнесийн салбарынхан хүрээлэн буй орчиндоо ээлтэй төсөл боловсруулах шаардлага гарцаагүй урган гарч ирэх болно.

Тэгвэл дотоодын бизнес эрхлэгчид ногоон хөгжлийг дэмжиж үйл ажиллагаа явуулах боломжийг хэрхэн ашиглах боломжтой вэ? Тогтвортой санхүүжилтийн тодорхойлолт нь Ямарваа нэгэн төсөл нь байгаль болон нийгэмд нөлөөлөх байдлын сөрөг нөлөөллийг бууруулсан нөгөөтэйгүүр илүү эерэг нөлөөтэйг нь дэмжиж ажиллах, сөрөг нөлөөтэй төслийг санхүүжүүлэхээс татгалзах байр суурь зорилготой хөтөлбөр юм.

Д.Төмөрхүү Тогтвортой хөгжлийн санхүүжилт ТОС байгальд сөрөг нөлөөтэй төслийг дэмжихээс татгалзана.

Ирээдүйн тогтвортой хөгжлийн гурван суурь ойлголт болох эдийн засаг-нийгэм-байгаль орчин асуудал хамтдаа хөгжиж явах учиртай. Эдийн засаг гээд ярихын хажуугаар нийгэм, байгаль орчны асуудлууд байнга л хойно үлдчихсэн явж байдаг. Өдгөө нийт санхүүгийн системийн 95%-г банк эзэлж байгаа учир байгаль орчин, нийгмийг зэрэг нэг түвшинд явуулахад санхүүгийн салбарын хөгжил гол гүйцэтгэх үүрэг дээр Банкны холбоо нэгдмэл нэг саналд хүрсэн. Олон улсын жишээг харахад байгаль орчныг дэмжсэн үйл ажиллагаанд банкнууд их хойрго ханддаг нь ажиглагдсан. Монголын арилжааны банкууд 100 хувь өөрсдийн саналаар сайн дураар ТОС хөтөлбөрийг бий болгосон. Өдгөө дэлхийн 19 орон ТОС хөтөлбөрт хамрагдсан байхад үүний 10 нь өөрсдийн гэсэн хөтөлбөртэй ажилладагын нэг нь Монгол улс юм. 2015 оны 01 сараас эхлээд бүх арилжааны банкууд зээлийнхээ үйл ажиллагаанд үнэлгээ хийж эхэлсэн. Зээлийн төрлөөс үл хамаараад 50 сая төгрөгөөс дээш үнэтэй, 12 сараас дээш хугацаатай зээл авах бол тухайн хүсэлтийг байгаль орчин болон нийгмийн үнэлгээгээр оруулж байгаа юм. Зарим сөрөг нөлөөтэй төслүүдийг санхүүжилхээс татгалзсан хариу өгч байгаа. ТОС ажлын хэсэг ажилтнууддаа ойлголт өгөхийн тулд байгаль орчин нийгэмд ээлтэй компаниуд дээр танилцах аялалыг банкны ажилтнууддаа хийсээр байгаа. Цаашид ТОС хөтөлбөрийн хүрээнд ногоон зээлийн механизм буюу Ногоон санг бий болгох тал дээр банкууд хамтран ажлын хэсэг байгуулаад судалгаа, шинжилгээний түвшинд явж байна.

Ариг банкны хувьд төв байрны дээврийнхээ 1/3 дээр нарны эрчим хүч үүсгэх систем суурилуулсан. Одоогын байдлаар сардаа төлдөг цахилгааны төлбөрөө 60% хүртэл хувиар багасгасан нарны эрчим хүчээ шууд ашиглаж байна. Тэгэхээр Ариг банкны төв салбар 24 цаг байнга цахилгаантай байдаг. Нэгэнт Сarbon хэмнээд эхэлчихсэн үзүүлэлт нь самбар дээр гаргаж мэдээллэдэг байна. Дээврийнхээ 3 /2-г ашиглаад эхэлбэл цаашид бага хэмжээний эрчим хүч худалдаалах боломжтой болоод ирэх талаар ч мөн дурьдаж байлаа.

Ногоон хөгжилд чухал байр эзлэх Барилгын салбар дээр БОНЭЗҮ (Байгаль Орчин нийгэм , эдийн засгийн үнэлгээ) хийж байгаа ХАБ (Хөдөлмөрийн Аюулгүй ажиллагаа) болон ногоон байгууламжийн төлөвлөгөөг нь хараад нийт барилгын 40%-г эзлэж байгаа эсэхтэй харьцуулж бага байвал нэмэгдүүлдэг шаардлага тавьдаг. Эрчим хүч, дулааны холбогдолтой асуудал дээр хүртэл ач холбогдол өгдөг. Уг хөтөлбөр нь хүрэн байгаа эдийн засгийг ногооноор хийе гэж үзэж байгаа хүмүүст илүү боломжтой зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж өгөхөөр чиглэгддэг.

Жон Луонс: Монгол улс тогтвортой хөгжихөд нийгмийн олон талын тэгш хүртээмжтэй байдал хамгийн чухал.

Дэлхийн эдийн засгийн чуулганы тайланг Монгол улсын хөрсөнд буулгахад юу хэрэгтэй вэ гэвэл нийгмийн олон талын тэгш хүртээмжтэй байдал хамгийн чухал. Эдийн засаг ашиг олох ёстой байгаль орчин ч үүнийг дагад ашиг олж байх ёстой. Байгаль орчны асуудал нь зөвхөн баячуудад зориулсан тансаг хэрэглээ юмуу гэвэл үгүй юм. Цаашдын хэрэгцээ их, зах зээл ч их байгааг соргогоор харах хэрэгтэй. Олон улс орны ТОС хөтөлбөр нь нийгмийн эмзэг бүлгийхэнд зориулсан компаниудын жишээ олон бий. АНУ жишээ иргэдийн оролцоог хангаж ажилладаг олон үйл ажиллагаа байдгыг цаашид судлах хэрэгтэй.

Учида Хажимэ : “Байгаль орчноо хайхрахгүйгээр бизнесээ хөгжүүлнэ гэдэг бол байж болохгүй зүйл. Ирээдүйд орлого ольё гэвэл байгаль орчинд ээлтэй байх хэрэгтэй” бизнесийг сонгох нь маш зөв шийдвэр болно.

Д.Ганхуяг Ногоон бизнесийн олон улсын туршлагаас харвал бидэнд маш том боломж ирсэн байгаа.

Бидэнд маш том боломж ирсэн байгаа. JDF нарны дэлгэцийн SHARP тай хамтраад олон боломжийг гаргаж байгаа. Дотоодын үйлдвэр техник, технологийн боломж уламж нэмэгдэнэ. Зөвхөн Сэргээгдэх эрчим хүчний салбар дээр аваад үзвэл нөөц болоцоо асар их бий манай орны өмнөд бүс л гэхэд нар, салхины нөөцөөрөө дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 20–30 хувийг хангах хэмжээний нөөц боломж бололцоо бий. Нөгөөтэйгүүр Монгол Хятадын засгийн газар харилцан хэлэлцээд дэд станц барих асуудал яригдаад явж байгаа Шивээ овоогийн 9000 мгб хүчин чадалтай дэд станц бий болсноор эрчим хүчээ шууд хятадруу экспортлох боломж үүснэ. Үүнийг дагаад олон шинэ боломж үүснэ гэсэн дүр зураг ажиглагдаж байгаа талаар дурьдлаа.

Д.Төмөрхүү Агаарын бохирдол, утааг багасаж цахилгаан, дулаан санхүүгээ хэмнэх боломж байгууллага төдийгүй иргэн бүрт нээлттэй.

Монголын нөхцөлд таарсан ногоон бизнес, инноваци дээр суурилсан сайн жишээнүүд олон бий. Дэлхий нийтийн хэмжээнд Канад болон Сканидовын орнууд, Хятад улс сэргээгдэх эрчим хүч дээр тэргүүлэх чиглэлтэй явж байгаа. Банкууд нийлээд ногоон зээлийн сангийн хөшүүрэг болж өгөх байх гэж найдаж байна. Siemens групп нарны эрчим хүчийн төслөө Өвөрмонголын говийн залгаа нутагт байрлуулсан. Манай орны хувьд нарлаг өдрүүд олонтой сэргээгдэх эрчим хүчний боломжит үзүүлэлтээ зөв тал руу нь чиглүүлэх хэрэгтэй. Олон нийтэд энэ талаар мэдээллэх ажил хийх хэрэгтэй. Агаарын бохирдол, утааг багасаж, цахилгаан, дулаан санхүүгээ хэмнэх боломж байгууллага төдийгүй иргэн бүрт нээлттэй.

С.Оюун : Ногоон бизнест боломж ямар боломж байгаа талаар мэдлэг мэдээллээ дээшлүүлэх хэрэгтэй.

Судалгааны талаар сайн судлах хэрэгтэй. Япон талын түншүүдээс ТЭЗҮ дээр хүртэл санхүүжилт олох боломжтой, үр ашиггүй нам даралтын зуух буулгаад үр ашигтай зуух барих хэрэгтэй ТОС хөтөлбөр өөрсдөө санаачлаад гаргаад ирж байгаа нь амжилттай хийгдэж байна. Green credit fund байгуулахын тулд олон улсын байгууллага 10 сая доллар засгаас банк санаачлага төслийг дэмжээд санхүүжилт өгөөд өгвөл том дохио болно. Бизнесийнхэн энэ тал дээр анхаараад судлаад соргог байх хэрэгтэй.

Жон Луонс: Ногоон уур амьсгалын санг азид зориулж ашиглах нь Монголд ашигтай

Үнэтэй төсөв орлого хүндрэлтэй байгаа үед аль болох байгаль орчны үйлчилгээг хэмнэвэл илүү их ашиг олно. Ногоон барилга дээр л гэхэд ажиллах боломжтой нарны хавтан тавьбал хөрөнгө оруулалтыг цаашид авах нөхцөл бүрдэнэ. Үүн дээрээ хэрэгцээт байдлын нарийн тооцоолол хийж хэдий хэмжээний хүлэмжийн хийг бууруулах боломжтой вэ зэрэг шийдлүүд байж болох юм. Парисын гэрээний нөхцлийг хангасан санхүүжилийн эх үүсвэр олох давуу талаа ашиглаж ногоон уур амьсгалын санг илүүтэй азид зориулж ашиглах нь Монголд ашигтай гэж харж байна.

Энэхүү салбар хуралдаан ерөнхийдөө тэргүүлэх оролцогчид руу чиглэсэн асуултыг хөтлөгч тавьж байсан бол оролцогч талуудыг хангалттай оролцох боломжийг хязгаарлаж зөвхөн өөрт ноогдсон хөтлөгчийн эрхийн дагуу хуралдааныг хөтөлсөн нь энэ салбар хэлэлцүүлгийн үр дүнг оролцогчдод хүртээмжтэй байлгаж чадаагүй гэж оролцогчийн хувиас дүгнэж байна. Зохион байгуулалтын хувьд тэргүүлэх оролцогчдын бэлдсэн персетанци мэдээллийг дэлгэцнээ гаргаагүй зэргийг эс тооцвол шинэлэг мэдээлэл өгсөн салбар хуралдаан болж өндөрлөснийг онцолмоор байна.

Originally published at greenmongolia.wordpress.com on April 3, 2016.

--

--

Enkhzul .N
Sustainable Mongol

Co Host @Sustainable Mongol Podcast & Environmental activist