Баяртай Bose буюу Sony WH-1000XM3 -ын талаар.

Zorig
Technote
Published in
4 min readOct 17, 2018

Энэ бол таны хүлээж байсан утасгүй, чимээ үл нэвтрүүлэх чихэвч юм.

Devindra Hardawar/Engadget

Гайхалтай дуугаралттай, маш эвтэйхэн санагдах Sony WH-1000XM3 нь Sony -ын 2016 оноос эхлэн чимээ үл нэвтрүүлэх чихэвчний зах зээлд Bose -ын эсрэг зарласан дайны анхны 1000XM -ын үр хойч юм. Одоогоор Bose -ын хамгийн сайн буюу QuietComfort-35 аас илүү гарч чадсан энэхүү 3дахь хувилбар $350(одоогийн ханшаар 875к ₮ орчим) үнэтэй ба чимээ үл нэвтрүүлдэг, утасгүй чихэвч дотроо ерѳнхий role model болсон байна.

Чимээ үл нэвтрүүлэх тал дээр энэ ангилалдаа 1-рт бичигдэж байгаа учир мэдээж дууны гаргалт чанарын хувьд ярих асуудалгүй биз. Ѳмнѳх хувилбаруудыг сайжруулах бус бүгдийг эхнээс нь дахин хийсэн нь чихэнд тааламжтай материал, том чихтэй хүмүүст зориулан доторх зайг арай том болгож ѳгсѳн нь дурьдахгүй ѳнгѳрч болохгүй зүйл юм. Мѳн ѳмнѳх хувилбарыг бодвол илүү хѳнгѳн бас толгой чихэвч 2ын хооронд гарах зай бага болж, эвхээд авч явахад хүртэл нилээд авсаархан болсон байна.

Зүүн талд 1000XM-3, баруун талд 1000XM-2

Энэ загварын хамгийн том дэвшил нь чимээ үл нэвтрүүлэх QN1 чип юм. Ѳмнѳх загварууын DAC(Digital to Analog Convertor) -д ѳѳрчлѳлт оруулж нэмэлт чимээг бууруулдаг байсан. Харин QN1 тусдаа чип болгосоноор орчны болон нэмэлт чимээг ѳмнѳх загваруудаас 4 дахин багасгадаг болж 32бит -ын аудио боловсруулах нэмэлт тѳхѳѳрѳмж багтах зай гаргаж ѳгсѳн байна. Ингэснээр энгийн шахагдсан дуунаас ялгаа мэдрэхгүй ч lossless дуу сонсоход жинхэнэ утгаараа ялгааг нь мэдэрч чадах нь.

Түүнчлэн Sony -ын LDAC холболт дэмждэг болсон ч одоогоор зѳвхѳн бусад Sony тѳхѳѳрѳмжүүдтэй л хослон ажиллах нь

LDAC нь Sony компаниас гаргасан утасгүй холболтоор аудио цацах боломжтой шинэ технологи юм. LDAC нь bluetooth -ээс 3 дахин ѳргѳн учраас энэ холболтоор илүү тѳгс дуугаралт мэдрэх боломжтой.

Devindra Hardawar/Engadget

Уг чихэвчээр юу ч тоглуулсан, бүр яг юу ч тоглуулсан(literally anything) Led Zeppelin — discography -ыг earpod оор сонсож байгаад Sony 1000XM3 дээр тоглуулж сонсоход тухайн тоглуулж буй дууг амилуулж байгаа нь үнэхээр гайхамшигтай санагдсан шүү.

Зарим чихэвч удаан зүүхэд толгой хэт хавчих, чих ѳвтгѳх зэрэг зовиур байдаг бол 1000XM3 ыг 8 цагын нислэгийн турш зүүхэд асуудалгүйн дээр, чихний хэсэг нь амьсгалдаг болохоор чих хѳлрѳх асуудалгүй болсон юм байна. Бас ѳмнѳх загвараас илүү хѳнгѳн болсон гэж хэлсэн бил үү?!

Ѳѳ хэлсэн хүнд нэг л ѳѳ байна даа, хажуу талын touch хэсэгт дууны чанга сулыг тохируулах явцдаа санаандгүй дуу солигдоод байсан нь :(

QN1 чипний тухайд сони үнэн хэлжээ, ѳмнѳх загваруудтай харьцуулахад мэдэгдэхүйц дуу чимээ үл нэвтрүүлж байна. Онгоцонд моторын хүнгэнэсэн дуу байхгүй болж кино үзэх, дуу сонсоход доторх чимээ тэр чигтээ байхгүй болж байсан. Чимээтэй metro хүртэл зүгээр л podcastны орчин болсон.

Sony -ын утасны апп-ыг ашиглан хэр их чимээ нэвтрүүлэхээ тохируулж хотийн гудамжын гоёмсог чимээг мэдэрч болно, хэрвээ байнга тохиргоо ѳѳрчлѳх хэцүү бол adaptive sound control-оор орчиндоо тааруулан ѳѳрчилж болдог.

Sony апп нь бас дуу чимээ үл нэвтрүүлэх тохиргоог зѳвхѳн таны сонсголд тохируулж ѳѳрчилж болдог, мѳн sony апп-ын тусламжтай google туслах холбох боломжтой.

30 цагын турш ажиллах чадамжтай 1000XM3 нь USB-C порттой нь хэрвээ та аль хэдийн C порт хэрэглээд сурчихсан бол илүү usb кабель авч явах шаардлагагүй болох нь, мѳн Sony -ын ѳѳрийх нь adapter 10мин дотор 5 цаг ашиглах цэнэг авдаг давуу талтай. Үнийн хувьд $350 нь нилээд санаа зовох асуудал болоод байгаа ч үнэхээр decent чихэвч бѳгѳѳд worth it байх нь ээ.

Орчуулга: engadget.com

--

--

Zorig
Technote

Lover(Programming, Anime, Manga, Music, Movie, FilmPhotography, Aikido, Travel, Internet, Open Source..) Tinker, Reader, Parkour, Web Developer, host of devnote