2018 онд анхаарал татах топ 5 технологи

Zorig
Technote
Published in
2 min readJan 23, 2018

Жил бүр технологийн ертѳнц сэтгэл хѳдѳлгѳмѳѳр зүйлсээр дүүрэн байдаг. 2017 он мѳн адил асар их инновац, гэнэтийн бэлэгээр дүүрэн байсан нь 2018 оныг хүлээлт ѳндѳр болгож байна. Технологийн тренд цаг хугацаа ѳнгѳрѳхийн эрхээр хувьсан шинэчлэгдэж бидний хэрхэн амьдрах ажиллах, урд угтах ирээдүйг тодорхойлж байгаа ч эдгээрээс зах зээл дээр хэдхэн нь л тэсч үлддэг. Тэхэрээр 2018 онд хүлээх хамгийн шилдэг 5 технологиудыг танилцуулая

5. Том бас улам тод харагдах зурагтууд

4К зурагтуудын концепт гарч ирснээр компаниуд аль хэдийн дараагийн улам сайжруулсан нягтрал болох 8К зурагтыг LG, Samsung, Sony гаргаж ирж байна. LG анхны 88 инч 8к OLED зурагт нь 33сая пикселтэй гаргасан нь хангалгүй санагдвал 65 инчийн хуйлдаг зурагт бас гаргасан шүү.
Хуйлдаг зурагт 4к нягтралтай дээр нь хуйлаад зѳѳврийн болдог онцлогтой. Мѳн адил Samsung анхны модуляр зурагт (The Wall) танилцуулсан нь 145 инч хэмжээтэй хүссэн хэмжээгээрээ хэмжээг нь ѳѳрчилж болдог хийгдсэн байна. Эдгээр инновац гарцаагүй тренд болох технологиуд юм.

4. Wireless цэнэглэлт хаа сайгүй.

Анх удаа яригдаж байгаа сэдэв биш ч гэсэн, энэ тренд одоо хаа сайгүй байдаг болох нь. Утасгүйгээр цэнэглэх утаснууд болон Qi цэнэглэгч хавтан хамтран ѳѳрчлѳлт хийж байна.
Гэсэн хэдий ч Over-the-air утасгүй цэнэглэлт мѳн ухаалаг утас, ухаалаг спикер, ухаалаг цаг, утасгүй keyboard зэрэгтэй хамтран ажиллах нь.

3. VR ээс илүү AR

VR технологи ѳнгѳрсѳн хэдэн жилд тренд болохийг үзсэн билээ. VR сетийн тусламжтай бодит биш 3D орчинд орох боломжтой болдог. Гэхдээ энэ жил AR(Augmented Reality) -ын жил бололтой. Augmented Reality бодит дэлхийн орчны наад талд virtual мэдээлэл гаргаж хүмүүст хүргэдэг. Компьютер дээр хийгдсэн зураг дүрсийг бодит ертѳнцийн харагдацыг сайжруулах, харах, сонсох, мэдрэх нь AR -ыг тренд болгох нь. Kinmo, Kodak, Carl Zeiss, Sony бүр Netflix ѳѳрсдийн AR технологийг зах зээл дээр зарлах нь.

2. Бүгдийг нэгд багтаасан дуу хоолойтой туслах

Дуу хоолойгоор удирдах технологи 2018 онд давамгайлах нь. Энэ технологи бидний компьютертэй харьцах нэг арга болж, Google Assistant, Samsung Bixby, Amazon-ы Alexa аль хэдийн олонд хүрсэн билээ. Дуу тоглуулах, цаг агаарын мэдээлэл авах, байршлаас хамаарч ойрхон газруудыг санал болгохыг бид аль хэдийн харсан ч 2018 онд анхан шатны командуудаас илүү зүйлсийг хийх боломжтой болох нь. Жишээ нь тухайн ѳдрийн хуваарь, хоолны орц зэрэг бусад зүйлсийг хийхээс гадна зѳвхѳн ухаалаг утас ч биш спикер, зурагт, чихэвч, машинд хүртэл таньд туслах боломжтой болжээ.

1. Маш нимгэн лаптоп

Технологиуд хѳгжиж ширээний компьюетэрээс ѳврийн компьютерруу шилжиж нэмэлт сайжруулалт болох авч явахад авсаархан, жин хѳнгѳрѳх мэт давуу талууд гарч ирсэн. Мэдээж эдгээр нь хангалтгүй тэгвэл хэт нимгэн лаптопууд оронд нь орж ирээд нилээдгүй хугацаа ѳнгѳрч байгаа билээ. Acer саяхан дэлхийн хамгийн нимгэн лаптоп Acer Swift 7 хувилбараа танилцуулсан нь 8.9мм нимгэн, хурууний хээ уншигчтай юм байна. Мѳн Dell компани 11.66мм нимгэн XPS 13 лаптоп оо танилцуулсан нь энэ жил лаптопууд аль нь илүү нимгэн гэдэгээрээ ѳрсѳлдѳх нь.

--

--

Zorig
Technote

Lover(Programming, Anime, Manga, Music, Movie, FilmPhotography, Aikido, Travel, Internet, Open Source..) Tinker, Reader, Parkour, Web Developer, host of devnote