Lutaa Chandmani
Trimon Studio
Published in
3 min readFeb 28, 2019

--

Яагаад Spider-Man: Into the Spider-Verse?

За юуны өмнө 2019 оны 91 дэх Academy Awards-ийн The Best animated feature film төрөлд шагнал авсан Spider-Man: Into the Spider-Verse анимейшний хамт олонд алга ташин баяр хүргэе! 🙌✨

Өнөөдөр та бүхэнтэй Spider-Man: Into the Spider-Verse-ийн талаар, яагаад юу нь таалагдсан тухай хуваалцахыг хүслээ!

Товчхондоо 4 үндсэн зүйл нь үнэхээр их таалагдсан:

  1. Art style
  2. Зохиол
  3. Хөгжим
  4. Анимейшн

Нэгт: Үнэхээр үзэсгэлэнтэй! Комик принт дүрслэлийг 3D анимейшнтэй хольсон нь сэтгэл хөдөлгөм болсон.

70-аад жилийн өмнөх комик принтэд голчлон ажиглагдах dots, давхар зураас, pop-ups ууд оруулж өгсөн нь тун сонирхолтой. Тэр ч бүү хэл кинон дундуур 2D comic cover мэт still image-үүд үе үе ажиглагдана. Мөн өнгөний хувьд ялгарал ихтэй эсрэг тэсрэг ( complementary ) болон найз ( analogous ) дүрмүүдийг ашигласан нь тухайн киноны мөн чанарыг улам ч тодотгоно. Яг л New York-оор шинэхэн кофегоо барин өглөөнөөс орой хүртэл зугаалж буй мэт сэргэг, эрч хүчтэй мэдрэмжийг төрүүлнэ. 😎🚖🎈

Хоёрт: Мэдээж Spider-man бол өсвөр үеийнхэнд зориулсан байдаг. Тэгэхдээ хэд хэдэн шинэлэг санаанууд нь таалагдсан юм. Улиг болсон Петер Паркерийн эрин үе дуусч Майлс Моралсийн мандан бадрал ирлээ! Мэдээж бид Петерт хайртай ч Майлсийн дотоод ертөнцтэй бас танилцмаар байна шүү дээ!

Киноны дунд үед гарах Spider-man үүдийн паралел ертөнцөөс гарч ирэх найзууд сонирхолыг улам татна! Комиксуудын бүх л төрлөөс төлөөлөл болгож spider-man тэй mix хийсэн баатрууд! Хар цагаан, Манга бүр Porky pig + spider man = Why not? 😂😂🐱‍👤

Гуравт: Сүүлийн 3, 4 сар ганц айдас хүйдэсгүй болгосон дуу минь 😛

11 сараас хойш одоо ч аманд минь байнга аялагдах нэгэн дуу. Post Malone болон Swae Lee-ийн хослолыг бидэнд илгээсэн Sony-ийн хамт олонд үнэхээр баярлалаа! Үүнээс гадна киноны гол зангилаа хэсгүүдэд уусган, сэрэл мэдрэмжийг огшоох “What’s up Danger” “Familia” зэрэг дуунууд! Soundtrack-ийн ер нь нэг бүтнээр сонсоход илүүдэхгүй шүү!

Дөрөвт: Анимейшний хувьд action хурдтай хэсгүүдэд In-between үүдийг уран сэтгэмжээр ашигласан нь киног уян хатан, сонирхолтой харагдуулна. Киноны эцэс үед нийт 177 аниматорууд ажилласан нь анимаци-д ямар их ач холбогдол өгсөн нь тодорхой. Мөн Spider-man-ий кино тул камерийн өнцгүүд эрх чөлөөтэй, уран байх нь дамжиггүй гэхдээ ний нуугүй хэлэхэд хүлээлтээс өндөр гайхалтай өнцгүүдийг та олон удаа ажигласан байх. Бүр director cut-с хасагдсан олон сонирхолтой хэсгүүд хасагдсан болно.

За тэгээд эцэст нь анимейшний artwork-үүдийг үзэж мэлмий юугаан мялаагаарай! 😊😊🍳🍕

Жич: зарим хэсгүүдэд гадаад үг болон, мэргэжлийн үг хэллэг ашигласан болно.

https://www.artstation.com/artwork/rRJYOL?fbclid=IwAR33DnuTWcPp95Vb5DQceCLUS9X3QcOWLZRSIWPr6_KMtFF7Wr0DitTbnD0

Өөрсдийн таалагдсан хэсгүүд болон сэтгэгдлүүдээ бидэнтэй хуваалцаарай!

Enjoy! See u guyz! 😉

--

--