Яг юу бодит юм бэ?

P U N K Y
Trimon Studio
Published in
6 min readAug 13, 2019

Хүн үхээд хаана очдог вэ? Эсвэл чи үхэхэд хаана ч юм сэрж бүх амьдрал чинь зүүд юм шиг санагдвал яах вэ? Сугалаанд хожиж тэрбумтан болж эсвэл амьдралынхаа бүх үнэт зүйлсийг алдаж бүр хайртай хүмүүсээ ослоор эсвэл хүнд алуулж хариуд нь чамд асар уй гашуу мэдрэгдэж үхмээр санагдахад дэр нойтон нүдэндээ нулимстай өглөө орон дээрээ сэрвэл яаж байна?

Бидний туулж өнгөрүүлсэн амьдрал үнэхээр бодит уу? Оюун санаа үнэхээр оршин байдаг уу? эсвэл бие махбодийн зүгээр л нэг хэсэг юм уу? Би үхээд дахиад сэрэх үү?

Британи гаралтай Америкийн кино найруулагч, зохиолч Кристофер Ноланы 2010 онд дэлгэцнээ гарсан бүтээл болох Inception (Оршил) киног үзээгүй хүн цөөн биз.

Гол дүрийн энэхүү залуугийн /Леонардо Дикаприо/ талаар цухас дурдвал: Тэрээр зүүдний нууцыг тайлж эхнэртэйгээ хамтдаа өтөл хөгшин болтлоо зүүдний ертөнцдөө өөрсдийн хаант улсыг байгуулан хамтдаа жаргалтай амьдардаг. Гэсэн ч тэдний зохиосон энэ бүх гайхалтай түүх, амжилт бүтээл нь зүүд гэдгийг өөрсдөө мэдэх учраас яваандаа энэ бүхэн нь утгагүй, сонирхолгүй санагдах болж. Тэгээд хамтдаа зүүднээс сэрэхээр шийдэх ажээ. Тэр хоёр хамтдаа гар гараа барилцан зүүдний ертөнцөөс буцан ирэх боловч түүний эхнэр нь зүүднээсээ бид 2 гараагүй зүүдлэсээр байгаа юм шиг байна тийм болохоор хоёулаа энэ зүүднээсээ сэрцгээе гэж байн байн ятгах болж. Түүний эхнэр ийн ятгасаар сүүлдээ амиа хорлодог. Ингэж л бүх зүйл эхэлсэн байна. Үүний дараа тэрээр өөрийн багийг бүрдүүлж дахин зүүдээр аялах болно. Гэхдээ тэр анхнаасаа эхнэрийнхээ хамт зүүднээсээ сэрж чадсан эсэх нь эргэлзээтэй юм. Ингээд аялаад баатарлаг зүйл зүүдэндээ бүтээгээд сэрсэн үү? эсвэл тэр угаасаа зүүдлэсэн чигээрээ үлдчихвүү? гэсэн асуултын том тэмдэгтэйгээр кино төгсдөг.

Хэрвээ та бүхэн зүүдээ удирдаж, зүүдэндээ сэрсэн бол юуг хийх байсан бэ? Энэ юу вэ гэхээр өөрийн хүссэн зүүдээ шөнө бүр зүүдлэж, өөр өөр түүхүүдийг бүтээх гэсэн үг. Зүүдэндээ хүссэн ажилдаа орж, хүссэн эмэгтэйтэйгээ гэрлэж, гэр бүл зохиож хамгийн аз жаргалтайгаар амьлдарч болох юм. Мэдээж энэ зүүдэндээ та цаг хугацаа, өвдөлт, хайр гээд бүх л зүйлийг мэдрэнэ. Нэг үгээр хэлбэл өөрийн зүүдний ертөнцийн бурхан боллоо л гэсэн үг. Төсөөлөөд үздээ. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Гэхдээ 60 70 жил амьдрaлаас авч мэдэрч болох бүхий л сайхан зүйлсийг мэдэрсэний эцэст энэ бүхэн зүгээр л зүүд энд ямар ч бодит зүйл байхгүй гэдгийг мэдвэл яах вэ?

Bernard Lowe

Яг л Westworld цувралын Bernard Lowe шиг. Өөрийгөө эхнэр хүүхэдтэй сайхан амьдралтай хүн гэж олон жил итгэж явсаны эцэст өөрийгөө хуулбар гэж мэддэг. Тэр өөрийгөө хүн гэж боддог Робот юм

1960 онд Америкт Алан Уаттс нэртэй философич нэгэн лекц дээрээ зүүдний талаар ингэж ярьжээ.

Alan Watts

Хүн 8 цаг унтахад зүүдний ертөнц 75 жил үргэлжилнэ.

Алан Уаттсын ярьсанаар зүүд 4 түвшинд хуваагдах бөгөөд 1-р түвшин 75 жил үргэлжилнэ. 2-р түвшин түүнээс арай бага хугацаагаар гэхдээ илүү аюултай, илүү бодитой бусаар. Үүнтэй нэгэн адил 3,4 -р түвшин мөн адил хугацаа бага, илүү бодитой биш болох болно. Харин бидний зүүдэлдэг зүүдний түвшин бол 4-р түвшин ажээ. 4-р түвшинд зүүднээсээ сэрэхэд илүү амар боловч түвшин доошлох тусам зүүд үнэн бодитой болох бөгөөд сэрэхэд болж хийсвэр бодит зүйлсийг ялгаж чадахаа болино.

Тэгвэл одоо бодит амьдралын талаар нэг жишээ авч үзье.

Залуу бүсгүй ресторанд орлоо. Гэтэл найз залуу нь нэг бүсгүйтэй тэврэлдээд зогсч байв. Бүсгүй гүйн гарч, өндөр байшингийн дээрээс унахаар шийдэв. Гэтэл найз залуу нь үнэн хэрэгтээ эгчтэйгээ тааралдаад тэврэлдээд зогсч байжээ.

Энэ бол Төсөөлөл ба Бодит байдлын зөрүүгийн тухай бидний амьдрал дах түгээмэл жишээ юм. Та бидний төсөөлөл бодит байдлаас дандаа л зөрүүтэй байдаг.

Хэрэв төсөөлөл бодит байдал хоёр асар хол зөрвөл бодит байдал дээр байхгүй зүйлийг хий харж эхлэх, шизофрения, дементия зэрэг сэтгэцийн эмгэг өвчтэй болдог. Энэ талаар та 2001 онд гарсан Beautiful Mind киноноос харж болно.

Төсөөлөл бодит байдал хоёр асар хол зөрвөл бодит байдал дээр байхгүй зүйлийг хий харж эхлэх бөгөөд төсөөлөл бодит байдалыг ялгахаа болисон шизофрения гэх сэтгэцийн эмгэг өвчтэй эрдэмтэн Жон Нэшын өөрөө өөрийнхөө ухамсартайгаа хэрхэн тэмцэж өвчинөө ялан дийлж байгаа амьдралын талаар өгүүлдэг.

Төсөөлөл гэдэг нь зүүд шиг хийсвэр зүйл бол хүн болгон тодорхой хэмжээний хийсвэр ертөнцөд амьдардаг гэсэн үг.

Та бурхан байдаг гэдэгт итгэдэг үү? Үхлийн дараа там эсвэл диваажин гэдэг газар байдаг уу? Хэрвээ та ямар нэг далдын хүч, бурхан чөтгөрт итгэдэг бол та өөрөө бодит байдалын хувилбар гэсэн үг.

Хүн амын тал нь шашинд итгэдэг гэж үзвэл хүн амын аль нэг тал нь үргэлж бодит байдлын талаар буруу төсөөлөлтэй болж таарна.

Хэрвээ бид энэ жилийн засал номоо хийлгэхгүй жилдээ ажил үйлс бүтэхгүй гэж итгэх нь хэн нэгэний төсөөлөл юм.

Бодит байдал бидний төсөөллөөс ангид оршино. Чи юу гэж бодсон нь бодит байдлыг огтхон ч өөрчлөхгүй.

Нар мандаж, жаргадаггүй. Харин дэлхий тэнхлэгээрээ эргэдэг.

Төсөөллийн хүчээр амжилтанд хүрдэг. Юу авмаар байна? Хэн болмоор байна? Өдөр бүр төсөөл тэгвэл нэг л өдөр чи амжилтанд хүрнэ гэдэг бол цөм худлаа. Таны төсөөлөл, оюун бодол тэр зүйлийг татаад танд бүх гарц боломжийг гаргаж өгөөд байгаа биш. Та тийм болно гэж хичээж зүтгэж байж л та өөрийн хүссэн нэгэн болно. Энэ бол бодит байдлыг танд арай өөр өнцгөөр харуулж байгаа хэрэг.

Хүн төрөлхтөн бодит байдлын талаар хялбаршуулсан төсөөлөлтэй байхаар програмчлагдсан амьтад.

Ямар ч гэсэн амьд явж, хоол ундаа залгуулж, үр төлөө үлдээхийн тулд бодит байдлыг өөрийн төсөөллөөрөө хааж нууж ирсэн гэхэд болно. Хүн болгон яагаад тэнгэр дугараад байгаа юм бэ? тэнгэрт гэрэлтсэн зүйл юу вэ гэж асуугаад бодоод байвал хүн төрөлтөн мөхнө гэсэн үг.

Тиймээс олуулаа амьдарч чаддаг мэддэг зүйлсээ хийж зарим нь бодож бясалгаж зарим нь Будда зарим нь Эйнштэйн зарим нь Сократ болжээ.

Үнэнийг хайх, бодит байдлыг олж харахад баримтлах гол зарчим бол өөрийн бодол, болон төсөөллийг тасралтгүй няцаах явдал юм.

Бид өөрсдийн бодол болон төсөөллөө няцаадаггүй, төсөөллөө давж бодит байдлыг харах мэлмийгүй (вижн) болохоор хэн нэгний сэтгэл хөдөлгөнсөн үгэнд хамаагүй итгэж, түрүүвчээрээ мөнгө даллаж, ганданд ном уншуулж, бодит байдлын талаарх өөрийн төсөөллөө хамгаалсаар байна.

Сандалыг чи өөрөө очиж авчирахгүй бол сандал над дээр ир гэж хичнээн их бодсон ч сандал чам дээр ирэхгүй

Мөнгөтэй, өндөр албан тушаалтан, гадаадад магистр хамгаалсан зарим хүмүүс өөрсдийн толгойд орж ирсэн бодол бүрийг үнэн, нүдэнд үзэгдсэн үзэгдэл бүрийг бодит байдал гэж баталгаатай хүлээж авдаг. Учир нь мөнгөтэй байгаа нь, эрх мэдэлтэй учраас, гадаадын дипломтой учир БИ УХААНТАЙ, МИНИЙ ЗӨВ гэсэн төсөөлөлдөө автсан хэрэг.

Өөрийн бодол өөртөө зөв биш

Гагцхүү ингэж өөрийгөө чамлаж, өөрийнхөө бодлуудыг няцааж, шалгаж сурвал бодит байдал болон үнэнд бага багаар ойртох болно.

Энэ дэлхийд ухаантай хүн гэж байхгүй.

Харин өөрийн мэдлэгийг байнга няцааж, сайжруулдаг хүнийг л “ухаантай” гэж жишээлж нэрлэж болох юм.

Хүн бүр би сайн эцэг эх болно гэсэн төсөөллөөс өөр юм үгүй.

Англи хэл сурна гээд 20 жил, турна гэж10 жил болж байгаа ойр хавьд чинь хэр их байгаа вэ? тэдэнд өөрсдийн хийсвэр төсөөллөөс өөр юу ч байхгүй гэсэн үг.

Тэгэхээр бидний бодит байдалд хэр ойртож очих вэ гэдэг маань түүнийг харж байгаа өнцөгтэй маш их хамааралтай гэж хэлмээр байна.

Би гэж хэн бэ? Энэ бодит уу? Эсвэл хийсвэр төсөөлөл үү? зүүд юм болов уу? Бодит байдлын талаар бид бодож, хайж үзэхгүй бол яаж бодитой төсөөлөх билээ?

Би мэдэхгүй гэдгээ л мэдэж байна… Сократ

--

--