3D Анхлан суралцагчдад зориулсан зөвлөмж, гарын авлага. (Part1)

Boditushig
Trimon Studio
Published in
5 min readSep 11, 2019

Хэрвээ та 3D Анхлан суралцагч эсвэл 3D-г сурахаар зэхэж байгаа бол энэ зөвлөмжийг уншаад үзээрэй.

3D гэж юу вэ ? Мөн хэрхэн, хаанаас эхлэх. 3D-гийн үндсэн ойлголтууд болон зарим энгийн технологи, Мөн үндсэн 3D-гийн Application — ийн талаар яригдах болно. Интернет бол 3D судлан суралцахад хамгийн тохиромжтой газар юм. Гэхдээ бидэнд тулгардаг асуудал нь яг хаанаас хамгийн хэрэгтэй мэдээлэл болон хэрэгтэй эх үүсвэрүүдийг олохоо сайн мэддэггүй. Энэ дугаараар 3D-тэй холбоотой мэдээ мэдээлэл, хэрэгтэй зөвлөмж эх үүсвэрүүдийг хаанаас авч бол хийг давхар зорилоо.

ЕРӨНХИЙ АЖЛЫН АРГА БАРИЛ, ЗАРЧИМ

3D бүхэлдээ техникийн асуудал мэтээр санагдаж магадгүй. Гэхдээ нэгэнт үндсэн ойлголтуудыг зөв эзэмшиж чадсан цагт техникийн асуудлуудад баригдан хязгаарлагдахгүйгээр зөвхөн өөрийн төсөөллийн дагуу бүтээл гаргаж чаддаг болно. Тиймээс энэхүү хэсэгт 3D гийн үндсэн ажиллах зарчим, ажлын урсгал зэргийг амьдралд илүү ойрхон жишээнүүдийг сонгож аван тайлбарлахыг зорилоо.

1. Concept хэсэг

Concept хэсэг нь ямар ч Project-д байх эхний хэсэг юм. Энэ хэсэгт чи өөрийн яг юу хийх гэж байгаагаа тодорхой болгон скизлэж эхэлнэ. Чи өөрийн Concept — оо яаж ч хийж болно. Зурах эсвэл фото зурагтуудыг эвлүүлэн янзлах гэх мэт өөрийн хүссэн бүхий л аргаар хийж болно. хэрэв шаардлагатай хугацаанд хурдан ажиллаж чадвал та 3D-г ч ашиглан concept гаргаж авах боломжтой. Гол нь эцсийн үр дүнд бүтээл чинь ямар харагдахыг тодорхой харуулах хэрэгтэй.

3D салбарт зөвхөн Concept арт, дизайнаар бүтэн цагийн ажлууд хүртэл байдаг.

Дараах жишээнүүдийг харвал артист болгон өөр өөрийн гэсэн техникүүдийг ашиглан янз бүрийн style-аар Concept хийсэн байгаа.

Lion King — Concept Art
John wick 3 — Concept Art
Spiderman Far from home — Concept Art
MIB International — Concept Art

2. Modeling хэсэг

Бид 3D моделийг барималтай зүйрлэж болно. Дижитал хэлбэрийн баримал. Тоглоом болон кино бусад 3D зүйлүүд дээр гардаг моделууд нь polygon-оос бүрдсэн байдаг.

Polygon modeling (Полигон) модел гэж юу вэ ?

Куб дүрс нь 6-н нүүрэн талаас бүрдсэн байдаг. Үүний нэг талыг face буюу polygon гэдэг. Polygon-оор модель хийх арга нь LEGO тоглоомоор юм барихтай төстэй.

Булангийн цэг буюу холбоос цэгүүдийг VERTEX гэнэ.
Vertex — үүдийг холбож өгч буй зураасыг Edge эсвэл line гэнэ.
Харин EDGE — үүд нийлээд POLYGON буюу FACE болно. Polygon-ууд нийлж хэлбэр дүрс үүсгэн 3D Модел болно.

Доор тавигдсан жишээнүүдээс Polygon модел-ийн аргаар хийгдсэн бүтээлүүдийг харж болно.

PDLR5 LOTUS Projection Rifle — Oceanic by Alex Senechal
PDLR5 LOTUS Projection Rifle — Oceanic by Alex Senechal
Military Vehicle by Ivo Nies
Ford Econoline 1984 by
James O’Brien (Vadim Ignatiev)

Digital Sculpting — гэж юу вэ ?

Өөр нэгэн 3D модел хийх арга нь Sculpting буюу дижитал баримлын(Digital Sculpting) арга юм. Энэ нь чи компьютер дээр уран баримал хийнэ гэсэн үг. Энэ арга нь Polygon моделийг бодвол илүү органик хэв шинжтэй дүрсүүдийг хийхэд ашиглагддаг. Жишээ нь хүний нүүр, мод чулуу, амьтан зэрэг.

Доорх бичлэг дээр илүү тод жишээ байгаа.

Cirila by Ismael Fuentes
White Dragon Ao bing by Zhelong Xu
Iron Beast by Rodion Vlasov

3D моделийг ерөнхийд нь ингэж 2 ангилж үзэж болно. Polygon модел хийх арга нь илүү хүний гараар бүтсэн үйлдвэрлэгдсэн эсвэл хатуу шинж чанартай хэлбэрүүдэд харин дижитал баримал хийх арга нь илүү органик хэлбэрийг гаргаж авахад тохиромжтой. Гэхдээ заавал гэсэн дүрэм байхгүй хэрвээ чи чадаж л байвал ямар ч аргаар ямар ч аргаар юуг ч хийж болно.

3. Texturing & Shading

Энэ хэсэгт чи өөрийн хийсэн моделийн өнгө, материал, гадаргуугийн харагдацийг хийх хэсэг юм.

3D салбарт Texture & Shading хийдэг артист-ууд бусад артистуудыг бодвол цөөхөн байдаг. Тэдний маш цөөхөн нь Texture & Shading- маш сайн байдаг. Texture & Shading хэсэг нь 3D ажлын явцын нэлээн чухал хэсгүүдийн нэг мөн бөгөөд чи сайн текстураар муухан хийгдсэн моделийн хэсгийг нуух боломжтой харин хэзээ ч сайн моделoор муу текстурыг нуух боломжгүй.

Texturing

Texturing хэсэг нь чи өөрийн моделoо өнгөөр будаж байна гэсэн үг юм.

Shading

Shading хэсэг нь чи 3D програмд тухайн материал ямар шинж чанартай, юугаар хийгдсэнийг хэлж өгч буй хэсэг юм. Жишээ нь чи шил хийж байгаа бол материалийг тодорхой хэмжээнд нэвт харагддаг, бас гэрлийн тусгалд гялтганадаг болгож өгнө гэсэн үг. Харин шороо, газрын гадаргуйг хийж байгаа бол гэрэлд бараг гялтганахгүй болгох хэрэгтэй. Эсвэл буу хийж байгаа бол материалийг илүү металл шинж чанартай болгож өгөх юм.

4. Rigging

Ямар нэг 3D дүрийг хөдөлгөхөд тухайн дүрийн модел дотор араг яс хийж өгөх юм. Энэхүү процессийг rigging гэнэ.

Энэ процесс нь моделдох болон aнимейшн хэсгүүдийн дунд явагдах процесс.

Rigging хэсэг нь 3D үйл явцын хамгийн техник талруугаа хэсэг юм. Учир нь зөвхөн моделийн дотор араг яс зангидаад зогсохгүй тухайн модел, дүр хэрхэн хөдлөхийг математик тооцоолол ашиглан тодорхойлж өгөх хэсэг юм.

Rigging хэсгийг ерөнхийд нь 2 ангилж болно.

-Эхний хэсэгт чи Rig(араг яс) барин холбож зангидах шаардлагатай.

-Дараагийн хэсэгт зангидсан араг яс аа моделдоо холбож өгнө. Энэ хэсэгт чи тухайн бие ясны дагуу тухайн модел хэрхэн хөдлөх арьс яаж хөдлөн сунаж агшихыг зааж өгөх юм.

5. Animation

Энэ хэсэгт чи өөрийн моделoо хөдөлгөөнд оруулах хэсэг юм. Мэдээж үүнд олон төрлийн ур чадвар шаардана. Анимейшн хийх үндсэн ойлголтууд, жүжиглэлт, цагт уях (timing) гэх мэт…

Анимейшнгүй бол чиний модел зүгээр л царайлаг хөшөө байх болно.

Үргэлжлэл бий …

--

--