3D Анхлан суралцагчдад зориулсан зөвлөмж, гарын авлага. (Part2)

Boditushig
Trimon Studio
Published in
7 min readSep 19, 2019

3D Анхлан суралцагчиддад зориулсан гарын авлага Part2.

Google Data Base by Beeple-Crap

Part 2 хэсэг нь 4 үндсэн хэсгээс бүрдэнэ.

  • ЕРӨНХИЙ АЖЛЫН АРГА БАРИЛ, ЗАРЧИМ төгсгөл хэсэг.
  • Онлайнаар суралцах болон Resource сайтууд.
  • Бидэнд хэрэгтэй Tools.
  • 3D Community, Platform.

ЕРӨНХИЙ АЖЛЫН АРГА БАРИЛ, ЗАРЧИМ (үргэлжлэл)

  1. Cloth simulation хэсэг

Энэ хэсэгт хувцас, ширээний бүтээлэг, ороолт гэх мэт даавуун болон ижил төрлийн материалаар хийгдсэн моделуудийг физикийн дагуу хөдөлгөнө. Үүнд татах хүч, салхи, тухайн моделтой харилцан нөлөөлж буй дүрийн хөдөлгөөн, зэргээс шалтгаалан үүсэж буй даавууны нугалраа, суналт хөдөлгөөн зэргийг симуляц хийн гаргах хэсэг юм.

2. Hair and Fur хэсэг

Толгойн үс, хөмсөг, сормуус, нүүрний үс (peach fuzz) эсвэл амьтны үсийг харагдах байдал өнгө загвар зэргийг гаргаж өгнө. Мөн бодит амьдрал дээр үс хэрхэн хөдөлж бусад хүчин зүйлстэй харилцан ажиллаж буйг компьютер дээрх симуляць ашиглан хийх юм.

Ихэнх томоохон 3D программууд үсний симуляцийг хийх боломжтой байдаг. Харин зөвхөн үсний симуляцд зориулж тусгайлан хийгдсэн software, plug-in хүртэл байдаг. Жишээ нь Yeti, Ornatrix, Hair farm гэх мэт.

3. Smoke, Fire, Water, and Particles

Гал, утаа, ус, тоос, шороо болон бусад шингэн зүйлс, Particle(жижиг хэсэг, тоосонцор) зэрэг эффектүүдийг гаргаж авахын тулд мөн л симуляц хэрэглэгддэг. Эдгээр эффектүүдийг ерөнхийд нь 3D-д Fluid system хэмээн нэрлэдэг. Харин зарим хэдэн төрлийн 3D программууд ийм төрлийн симуляцийг хийж чаддаг. Мөн эдгээр эффектүүдэд зөвхөн зориулж бүтээгдсэн програмууд ч бий Houdini Side FX, RealFlow, AfterBurn, Fumefx гэх мэт.

4. Lighting

Ямар ч 3D-ээр render-элж гаргасан зурагт заавал гэрэл тавигдсан байдаг. Хэрэв ямар ч гэрэлгүй бол 3D render зураг хав харанхуй хар байх болно. Тиймээс хав харанхуй орчинг гэрэлтүүлж эхлэхээр төсөөлж болно. Гэрэл тавих хэсэг нь 3D-гийн хамгийн чухал хэсгүүдийн нэгт тооцогдоно. Чи хэчнээн сайн модел текстур хийсэн ч гэсэн гэрэлтүүлэг чинь муу бол чиний хийсэн бүх ажил тэр чигтээ нурна гэсэн үг. Мөн зөвхөн 3D scene-д орчинд гэрэл тавьдаг артистууд ч байдаг.

Гэрэлтүүлэг хэсэгт чи өөрийн хийж буй ажлынхаа ерөнхий өнгө, ямар мэдрэмж төрүүлэх (нартай аз жаргалтай эсвэл, хүйтэн гунигтай, студи зураг авалт, гэх мэт ямар ч feeling өгч болно.) мөн тухайн орчны темратурийг хүртэл тодорхойлж өгөх хэсэг юм.

Light types (гэрлийн төрлүүд)

Spot Light

Энэ гэрэл нь бидний мэдэх тайзны Spotlight-тай нэлээн төстэй юм. Өөр жишээнүүд гэвэл ширээний чийдэн, гудамжны гэрэл гэх мэт… Spotlight нь нэг цэгээс конус хэлбэрээр гэрлийг гаргадаг.

Area Light

Энэ гэрэл нь тодорхой хэлбэр дүрсээс жигд гэрэл цацдаг гэрэл юм. Мөн гэрлийн тусгал илүү ууссан байдалтай, зөөлөн байдаг. Амьдрал дээрхи жишээнүүдээс дурдвал таазны сүүн(өдрийн гэрэл) ламп, Led ламп, Мөн зураг авдаг хүмүүсийн сайн мэдэх softbox.

Point (Omni) Light

Point light буюу зарим программууд дээр Omni light хэмээн нэрлэгддэг. Энэ гэрэл нь нэг цэгээс бүх чиглэлд гэрлийг жигд цацдаг гэрэл юм. Лааны гэрэл, чүдэнзний гэрэл, салют зэргээс гардаг гэрлүүдтэй төстэй. Мөн энгийн гэрлийн чийдэнтэй.

Directional Light

Directional Light нь нарны гэрэл дэлхий дээр ирдэг зарчимтай төстэй хязгааргүй гэрлийн энергийг тодорхой чиглэлийн дагуу гэрлийг цацдаг юм.

5. Rendering

Rendering хэсэг нь бүх зүйлсийг нэгтгэн хамгийн сүүлийн зургийг боловсруулах хэсэг юм. Амархнаар хэлэх юм бол товч дарах хэсэг. Гэхдээ render тохиргоо хийгдэхийн тулд чамд тодорхой хэмжээний техникийн мэдлэг болон тухайн render хийж буй render engine-ий өргөн мэдлэг шаардлагатай.

Онлайнаар суралцах болон Resource сайтууд.

Gnomon School (of VFX, Game, Animation) сургууль нь 1997 оноос хойш дэлхийн олон шилдэг дижитал артистуудыг бэлтгэн гаргасаар ирсэн. Hollywood California-д байдаг ба 4-н жилийн Digital Production Бакалаврын хөтөлбөртэйгөөс гадна 2 жилийн Digital Production Certifcate хөтөлбөртэй.

Мөн өөрсдийн гэсэн онлайн курс хичээлүүдийг гаргадаг.

Pluralsight 2004 онд байгуулагдсан Америк улсын онлайн боловсролын компани. Зөвхөн 3D гэлтгүй маш олон чиглэлд онлайн күрс видео хичээлүүд гаргадаг.

CG Spectrum online College of Digital art & Animation

3D салбарын томоохон артистуудаас Digital art-ийн тухай онлайнаар курсд суун суралцах боломжтой.

Мөн ялгаагүй видео курс хичээлүүд гаргадгийн зэрэгцээ тэд өөрсдийн гэсэн Twitch Stream хийдэг.
Маш хэрэгтэй мэдээллүүдийг тэдний Stream дээрээс үзэх боломжтой.

  • CG Master Academy
  • Тэд зөвхөн 3D гэлтгүй мөн 2D артистуудад ч зориулан курс гаргадаг. Walt Disney, Blizzard, Dream Works, Pixar зэрэг олон том студийн шилдэг уран бүтээлчид чамд хичээл заах болно. Хэдийгээр бидний нөхцөлд өндөр өртөгтэй хэдий ч CGMA онлайн курсийн суралцагчид болон төгсөгчид дэлхийн томоохон студьд олноор ажилладаг.
  • Think Tank Training Centre

Tink Tank нь Canada улсын томоохон анимэйшин сургуулиудын нэг бөгөөд Game Arts, 3D Анимэйшин, VFX чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Online Resource

Resource- сайтууд гэвэл маш олон сайтууд байгаа тэдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг томоохон хэдэн сайтуудыг оруул хийг хичээлээ.

Photobash.org

Дижитал артистуудад маш хэрэгтэй сайт зурган reference — үүдийг багц багцаар нь эндээс олох боломжтой.

Google Arts and Culture

Миний нэлээн их ордог сайтуудын нэг мөн Art and Culture аpplication хүртэл байгаа. Эндээс сонгодог үеийн урлаг болон урлагийн түүх алдартай зурагуудийг маш өндөр чанартайгаар харах боломжтой.

CGtextures

3D болон зурган текстурийн сайт.

Quixel

3D Tекстур, asset уудийг эндээс олох боломжтой тэдний хамгийн том давуу тал нь бүгд бодит амьдралаас scan хийн гаргаж авсан гэдгээрээ онцлогтой бөгөөд дэлхийн хамгийн том Scan-сангийн сайт.

3D Scan store

Хэрвээ чи дүрийн артист бол хүний scan болон анатомийн хэрэгтэй моделуудийг эндээс олно.

Texturing XYZ

Хүний бүх л биеийн арьс амьтан ий арьсны хамгийн өндөр чанартай текстур scan-ууд байдаг.

Kitbash3D

Төрөл бүрийн загварын хотуудын моделууд энд байдаг.

Мэдээж 3D-д Reference бол хамгийн хэрэгтэй зүйл. Бараг бүх мундаг том артистууд чамд өгөх зөвлөгөө гэвэл нэгэн дуугаар refrence гэж хэлнэ. Тиймээс хэд хэдэн зургийн reference авдаг сайтуудыг доор орууллаа.

Pixabay

Pexels

Unsplash

  • Бидэнд хэрэгтэй Tools.

Pureref

Reference харахад зориулсан хамгийн шилдэг тоол.

Lightshot

Хамгийн хурдан хялбар аргаар Screenshot хийнэ.

Poser Pro 11

3D Моделийг хүссэн байрлал познд оруулан зурах эсвэл sculpt хийгээрэй.

Freemind

Mind map гаргаж авахад хялбар программ.

Google Keep notes.

Зөвхөн артист гэлтгүй хүн болгонд маш хэрэгтэй гэж бодож байна. Дижитал хэлбэрийн тэмдэглэлийн шар цаас л гэсэн үг.

Marmoset tool bag

3D модел болон текстурийн persentation тавихад эсвэл portofolio-д нэмэх зорилготой ихэвчлэн ашиглагддаг. Real time render хөдөлгүүр юм.

3D Community, Platform and Blog

Artstaion

Дижитал артистуудын хамгийн том платформ. Мөн онлайн портофолио, 3D blog.

80.lv

Game болон анимэйшин салбарын хамгийн хэрэгтэй мэдээ мэдээлэл трендүүдийг эндээс орж уншаарай.

3D Total

1999 онд анх энгийн 3D resource сайтаар ажиллаж байсан. Харин одоо нөлөө бүхий платформуудын нэг болоод байна.

Reddit

ямар нэг зүйлийг мэдэхгүй эсвэл хэн нэгнээс ямар нэг зүйл асуух шаардлагатай болж байсан уу ?

Энэ сайтад бараг бүх төрлийн сэдвээр хүмүүс ярилцсан байдаг эсвэл та энд өөрийн асуудал сэдэв юу ч байсан хамаагүй постлоод бусадтай энэ тухайгаа харилцаж болно. ( U know how reddit works)

FXGUIDE

Анх 3D VFX-тэй холбоотой tips and trick Мөн олон давтагдсан асуултуудад хариулдаг сайт байсан бол. Одоо бараг л VFX-ийн New York Times болж хувирсан.

Хэрэгтэй Podcast-ууд

Game Artist Podcast

FX Guide Podcast

ArtCafe

The Collective Podcast

CG Garage

Allan Mckay Podcast

Art side of life Podcast

Side Hustle

Хамгийн сүүлд нь миний зүгээс өгөх Тip гэвэл 3D Community-д сайн идэвхтэй байгаараа тэндээс бүх төрлийн мэдээлэл ирдэг ба өөрийн салбарын Шаркуудаасаа feedback их асуугаарай өөрийнхөө ажлууд дээр. Эхэлсэн юмаа дуусгаарай. Dats All folks The end.

--

--