oyuntuguldur baynbaaater
Trimon Studio
Published in
4 min readOct 11, 2019

--

#3d:

700 жилийн өмнөх хүнийг дахин харах боломжтой. “FFR” Ясаар нь хүнийг таних

“Forensic facial reconstruction” орчуулбал Шүүх эмнэлгийн нүүр царайг дахин сэргээн босгох нь голчлон шүүхийн мөрдлөгөө, шинжилгээнд хэрэглэгдэж, таних өөр арга байхгүй эсвэл хүний цогцос, үлдэгдлийг тодорхойлох хангалттай баримт байхгүй үед ашиглагддаг. CFR нь талийгаачийг таньж тодорхойлоход, мөн амьд зүс төрхийг гаргахад гавал дээр нь нүүр царайг дахин боловсруулж босгох арга юм.

FFR аргуудын төрлүүд

2D буюу 2 хэмжээст

2 хэмжээст аргачлал нь тухайн хүний араг ясан дээр суурилж зураач болон forensic антропологичид хамтран гаргадаг. Энэ нь тухайн хүний араг ясан дээр зөөлөн эдийн зузааны хэмжээснүүдийг тавьж түүнийхээ эгц хажуу талаас болон урдаас нь зургийн авч түүн дээрээ зурж гаргаж авдаг. Энэхүү арга барилыг 1980 онд Техасын Аустан дахь Тайлор Карэн хөгжүүлсэн юм. Сүүлийн үед F.A.C.E болон C.A.R.E.S гэсэн програмууд нь 2 хэмжээстээр илүү хурдан, амархан, дараа нь засаж болохоор гаргадаг болсон боловч зарим үед гараар зурснаас ерөнхий зургууд боловсруулдаг болохоор гараар зурах хурдыг нэмэхэд туслах маягаар ашигладаг. Өнгөрсөнд алдар нэрт хүмүүсийн царайг зурах хүчтэй уламжлал, соёл байсаар ирсэн. Өндөр зэрэглэлийн түшмэд, генералууд, мөн эрдэмтдийн хөргийг зураачид зурдаг байсан. Өнөөдөр эдгээр хөрөг зургууд нь тухайн улсын музейн дэх хамгийн сонирхолтой үзмэрүүдийн нэг болж хүмүүсийг ихээр татаж байна.

“3D” дахин сэргээх арга

3d арга нь шавраар эсвэл компьютэрээр гаргаж авдаг. Энэхүү арга нь ихэнх талаараа адилхан боловч тухайн хүний яс ямар нэгэн илүү гэмтэл, илэгдэл авахгүй. Учир нь 3d scan ашиглан дижиталаар дахин сэргээж түүнийгээ ашигладаг бөгөөд илүү нарийвчлалтай гаргаж авдгаараа давуу талтай.

FACElAB-ийнхан энэхүү иргэний зөөлөн эд, булчин, арьс зэрэг чухал зүйлсийг араг яснаас нь гаргаж авч чаддаг боловч бусад зүйлсийг газарзүйн байдал, он цаг, түүх зэрэг дээр тулгуурлан мэдээлэл цуглуулж таадаг байна.

“Англи, Хогген Грийн 1485–1603 оны 25–35 настай энгийн иргэн-Жон” 2014 он Мүүрийн их сургуулийн Вилкинсон Каролайн ахлагчтай “FACE LAB” багийн бүтээл.
“13р зууны Англи дахь 40 орчим насны энгийн иргэн” доктор Крис Ринн Дандий их сургууль болон Кембриджийн их сургууль хамтран хийсэн.

Дээрх аргуудаас гадна бас Superimposition гэдэг арга байдаг. Гэхдээ үүнийг дахин сэргээх арга гэж зарим тохиолдолд үздэггүй учир нь дээрх 2 шиг дүр төрх нь танигдахгүй мөн дахин сэргээдэггүй. Өөрөөр хэлбэл судалж, хэн гэдгийг нь өмнө нь мэдсэний дараа тухайн араг ясыг зурагтай нь давхарлан шалгаж тэр хүнийх мөн эсэхийг шалгадаг байна.

Асуудлууд

  1. Зөөлөн эдийн дундаж зузааныг ашигладаг. Иймд тарган туранхай, ази хүн байвал уруул нь том жижиг гэдгийг тодорхой мэдэх боломжгүй байдаг .
  2. Зарим азтай тохиолдолд мумижсан байдалтай олддог боловч ихэвчлэн ганцхан яс нь олддог болохоор тухайн хүний үс (буржгар, шулуун,урт богино) арьсны текстур( батга, сэвх, сорви г.м) нүд(том, жижиг) гэх зэргийг мэдэх боломжгүй байдаг.

Юунд ашиглаж болох вэ?

Манай өвөг дээдэс ямархуу царай төрхтэй хүмүүс байсан юм бол гэж асуудаг уу? Тэгвэл тэдгээр асуултад хариулах арга бол FFR буюу Forensic Facial Reconstruction юм.

Гуравдугаар Ричард хаан

Шүүхийн хэргээс гадна, FFR нь археологийн судалгаанд палеонтологид болон археологид хүмүүсийн царайг, ялангуяа нүүрний мэдээлэл багатай үед, сэргээн босгоход хэрэглэгддэг. Археологийн судалгаанд FFR –н эрэлт ихсэж хуучин цагийн, сонирхолтой нүүр царайг сэргээн босгоход дэлхий даяар салбар хоорондын сургалт явагдсаар байна. Гуравдугаар Ричард хааны FFR нь олон улсын төслүүдээс академичдаар тэргүүлэх төсөл болон онцгойлон тодотгогдсон байдаг. Учир нь түүний хөрөг зургууд бие биенээсээ өөр байдаг. Ингэж хүмүүсийн эргэлзээг гаргасан байна.

Бид өвөг дээдсийнхээ нүүр царайнд сонирхол үзүүлэх нь тийм ч сонин үзэгдэл биш юм. Хөрөг зураг болон баримлууд нь өвөг дээдсээ санан дурсахад олон жилийн турш ашиглагдаж ирсэн ба эдгээр олон тооны хөрөг зургууд нь үе үеэр уламжлагдан дамжиж ирсэн. Хөгжсөн улс орнуудад түүхэн нэрд гарсан хүмүүсийн хөрөг зургийг ихэнх тохиолдолд маш болгоомжтойгоор тусгайлан төлөвлөгдсөн музей эсвэл галерейд хадгалдаг. Тухайлбал, Их Британийн Үндэсний Хөрөг Зургийн Галерей болон АНУ-н Смит-сонын Үндэсний Хөрөг Зургийн Галерей гэх зэрэг. Эдгээр хөрөг зургууд нь бидэнд түүхэн ач холбогдолтой хүмүүсийн амьд байх үеийн төрх байдлын талаарх маш хэрэгцээтэй мэдээ мэдээллийг өгч, мөн биеийн болон антропологийн дата мэдээлэл, үе дамжсан түүх болон соёлын талаарх мэдээллийг өгдөг .

--

--