Odongerel Zorigtbaatar
Trimon Studio
Published in
3 min readAug 20, 2019

--

Ad Case Study 6

Түүхэнд онцлон үлдсэн Redbull- н дижитал маркетинг (спорт+ дижитал контент)

Red Bull контентийн маркетинг-г дараагийн түвшинд аваачиж, зүгээр л сурталчилгаа хийхийн оронд түүхэнд онцлогдон үлдэхийг зорьжээ. 1987 онд компани “giving people wings“ –компанит ажилаа эхлүүлж Австрт анхны лаазалсан redbull худалдаалагдсанаар дэлхийн тэргүүлэгч бренд бий болж гайхалтай контентууд дэлхий даяар цацагдаж эхэлсэн юм.

Redbull нь өөрөө сэтгэл хөдлөлийг идэвхжүүлэн, сэргээж өгдгөөрөө залуу үеийн хэрэглэгчдийн сонирхлыг илүү татдаг . Тиймээс үсрэлт болон цасны төрлийн 500 гаруй extreme спортын төрлийг ивээн тэтгэж мөн түүгээр ч барахгүй өөрсдийн Formula1 багийг бүрдүүлжээ.

Redbull спортын маркетингийг дахин тодорхойлсон юм.

Тэд ямар нэг эвент арга хэмжээ, багийг ивээн тэтгэх бус тэднийг эзэмшдэг байлаа. Үүний нэг гайхалтай жишээ бол Redbull Formula 1 багийг дэлхийд бий болгосон явдал билээ .

2004 онд Redbull Jaguar1 уралдааны багийг худалдан авч түүнээс хойш багийг дахин бренджүүлж 3-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Мөн Scuderia Toro Rossco-г эзэмшилдээ авчээ.

Хурд, аймшиггүй чин зориг, адал явдал, стилл гэх мэт тэдний хэрэглэгчдийн уг брендээс юу харахыг хүсдэг тэр бүх зүйлсээр F1 багт бүрдүүлж шаардлагатай бүх зүйлд хөрөнгө оруулдаг байв.

Тэд хамгийн шилдэг багийг өөрсдийн эзэмшилдээ оруулахын зэрэгцээ янз бүрийн аюултай хүч сорьсон эвент үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Дэлхий дээрх хамгийн эрсдэлтэй сорилтод тооцогддог агаарын уралдаан болон хамгийн их сэтгэл хөдөлгөдөг моторт спортууп гэх мэт…Redbull компани Air Race World Champion буюу дэлхийн шилдэг нисгэгчдийн агаарын уралдааныг зохион байгуулдаг.

Redbull-н маркетингийн стратеги үнэхээр бусад брендүүдээс өөр байж чаддаг ба өөрийн эзэмшлийн багууд, логонууд, машинууд өмсгөлүүд зэрэгт маш их хэмжээний хөрөнгө зарцуулдаг ажээ.

Redbull-н F1-н багууд, зохион байгуулж буй үйл ажиллагаанууд, ESPN-н Х Games to NASCAR –аас гарч буй спорт эвентүүд, бүх төрлийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанууд гээд л Redbull хүч сорьсон, эрсдэл дагуулсан спортын үйл ажиллагаанууд нь хэрэглэгчдийн хувьд энэ брендийг сонгож дурлах шалтгаан болж өгдөг байна.

Тэдний Redbull Stratos төсөл нь маркетингийн хувьд асар том үсрэлт авч ирсэн онцлох үйл ажиллагаа болжээ. 2012.10.14нд Redbull-н хөрөнгө оруулалттайгаар Австрын шүхрээр үсрэгч Felix Baumgartner агаарын дээд мандалаас дотогш, дэлхийн гадаргаас 39 км зайтай хэсэгт гарч дэлхий руу буцаж шүхэртэй үсрэлт хийжээ. Энэ үсрэлт дэлхийн шинэ рекордыг тогтоосон ба бусад ямарч сурталчилгаанаас илүү олон нийтийн анхаарлыг татсан юм. Уг Redbull Stratos Space Jump нь Youtube-р цацагдаад 37сая удаа үзсэн хандалтыг авсан байдаг.

Redbull-н гол контентуудыг Red Bull Media House бэлтгэн хүргэдэг . Тэд маш олон спорт багуудыг өөрсдийн болгож , спорт эвентүүдийг зохион байгуулжээ. Үүнээс тэд маш их хэмжээний ашиг олдог ажээ.

Redbull зах зээлийн зорилт болон , адреналинаа ялгаруулах дуртай хэрэглэгчиддээ зориулан уг ажиллагааг хүргэхийн тулд нийгмийн мэдээллийн хэрэгслүүдийг ашигласан байна. Redbull-н уриа болох “gives you wings” чамд далавч өгнө хэмээх уриа нь Baumgartner-н үсрэлттэй үнэхээр төгс зохицож чаджээ.

Гайхалтай маркетингийнгийн хажуугаар, бренд зөвхөн сансарын ирмэгт гархад хөрөнгө оруулсан бус NASA болон дэлхий дахинд ашигтай Data-г бий болгосон ажээ.

Content marketing

Уг контент нь хүмүүст урам зориг түлхэц өгч байсан ба тэд хэрэглэгчиддээ зүгээр л energy drink зарах тухай бус, үүнийг уух үед тэдний бий болгосон эзэнт гүрэн бий болсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц сэтгэл ханамж өгөхийг хүссэн юм.

Мarketing results

Аюултай хүч сорьсон спортын төрлийг ашиглан хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж спорт маркетингийг дахин тодорхойлсон юм. Redbull-с зохион байгуулж байгаа бүх үйл ажиллагаанууд, баг бүрэлдэхүүнүүд шинэлэг, эрч хүчтэй, сэтгэл хөдөлгөм байх нь энэ брендийн өнгө төрх таних тэмдэг нь болжээ.

Redbull-н ихэнх контентуудыг Red Bull Media House бэлтгэн хүргэдэг . Redbull компани маш олон спорт багуудыг өөртөө нэгтгэж, спорт эвентүүдийг зохион байгуулжээ. Тухайн үедээ тэд FB ээр 46сая like, Youtube channel-р 4 сая subscribe- тай болсон байдаг.

Redbull- н маркетингийн стратеги нь: Зөвхөн сурталчилгаа бүтээх бус түүхэнд онцлох зүйл бүтээх юм. Тэд өөрсдийн брендийн үнэ цэнийг хадгалах гол стратеги бол брендийн давуу чанаруудыг болон брендтэй буцаад холбогдох холбоосыг фенүүддээ өгөх явдал ажээ.



--

--