Bounce

Odongerel Zorigtbaatar
Trimon Studio
Published in
2 min readSep 2, 2019

Apple компани өөрсдийн сүүлийн үеийн цоо шинэ утасгүй цэнэглэдэг Airpod-н сурталчилгаанд Airpod-ны хөгжим болон утасгүй холболт зэрэгт хамгийн их анхаарлаа хандуулж сурталчилгааг хөгжилтэй байдлаар бүтээжээ. Уран сэтгэмж болон хөгжим нь төгс хослох ба энэ нь энгийн нэг өдрийг гайхалтай аялал болгон өөрчилдөг.

“Bounce” Сурталчилгааны гол мэссеж нь хэрэглэгч өдөр тутмын явдаг газруудаараа үсрэн хотын гудмаар хөнгөн хөдлөх зуураа Airpod-н давуу талуудыг харуулах явдал юм.

Уг видеонд нэгэн залуу их ядарч сэтгэлээр унасан байх ба гэрийнхээ хаалгаар гарахаасаа өмнө гунигтай царайгаа инээмсэглэлээр засна. Хаалгаар гартал дэлхий ертөнц түүний төсөөлж байсан шиг аймаар биш болохыг ойлгож эргэн тойрон дэх зүйлс нь залууг унахад зөөлөрч улам өндөрт үсрэхэд тусалж байх юм. Уг сурталчилгааг Radiohead-н захирал Oscar Hudson удирдаж, TBWA Media Arts Lab-н хамт олон найруулан бүтээжээ.

Зураг авалтыг Украйны Киев-т хийсэн ба бүх хүндийн хүчний эсрэг хөдөлгөөнүүдийг CGI ашиглалгүйгээр зөвхөн effect ашиглан гүйцэтгэжээ. Явган хүний зөвшөөрөгдсөн хэсэгт трамполинуудыг шалнаас 6 фит өндөрт байрлуулсан байна. Видеонд гардаг сараалжин төмөр дээрх гайхалтай үсрэлтүүдийг гүйцэтгэдэг жүжигчин бол өндөрт нисдэг бүжиг дэглээч , акробатчин Yoann Bourgeois юм. Үнэндээ уг сараалжин төмрийг транполины материалаар хийсэн ба өөр бас нэг транполинийг жинхэнэ нүх мэт будаж янзалсан аж. Мөн Bourgeois сандал дээр сууж байсан нэг эмэгтэйн хажууд унаж ирдэг үзэгдэл бол 2 шот зураг авалтыг нэгтгэж нэг болгож янзалсан байна. Жүжигчин тусгайлан зассан гадаргуу дээрээс үсрэхэд камер эмэгтэй рүү 90 градус эргэх болно.

Уг богино киноны зураг авалт хийхэд 12 өдөр болсон ба нийт 200 гаруй уран бүтээлчид болон техникийн мэргэжилтнүүд оролцжээ.

Аяны хувьд Tessellated-н 2016 оны “I Learned Some Jazz Today” дууны ориг хувилбар нь 2 минутаас бага байсан учираас Apple-н багийнхан хөгжимчидтэй хамтран илүү урт хувилбарыг нь бичиж Apple Music дээр шинэчлэн тавьсан ажээ.

Энэхүү брэнд нь хоёр жилийн өмнө Христийн Мэндэлсний Баярын спот “Sway” нэртэй хувилбарыг гаргасан ба энэ хувилбарын стилл нь эхнийхтэйгээ төстэй . Apple нь бидний бодож байснаас илүү бүжиглэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж чаддаг шүү.

--

--