Cyberpunk гэж юу вэ?

bolor erdene
Trimon Studio
Published in
6 min readJun 27, 2019

Саяхан Cyberpunk 2077 гэх компьютер тоглоомын trailer дээр алдарт жүжигчин Keanu Reeves гарч ирэн тус тоглоомын нэг дүрийг бүтээж байгаагаа зарлан интернетээр шуугиан тарьсан билээ. Blade Runner, Ghost in The Shell, Akira, Cyberpunk 2077 гэх мэт бүтээлүүдийг агуулдаг Cyberpunk урсгал нь нэгэн зэрэг соёл болон урсгалыг илэрхийлдэг. Хиймэл робот мэт хөл гар, дэгжин хувцас, олон неон өнгө хосолсон шөнийн гудамж гэх мэт, урлагийн мэдрэмжтэй мэдрэмжгүй хүн бүрийн анхаарлыг татаж чаддаг Cyberpunk гэх энэ зүйлийг товчоор тодорхойлох нь хэцүү даалгавар юм тиймээс үүний талаар бага зэрэг мэдээлэл хүргэе.

Cyberpunk нь Sci-Fi буюу шинжлэх ухааны уран зөгнөл гэх том урсгалаас салаалсан мөчир урсгал бөгөөд дэвшилтэт шинжлэх ухаан мөн шигүү бөглөрсөн хотжилтын орчинд бие болсон технологийг нийгмийн тогтворгүй аюултай цаг үеийг харуулдаг. Нэг талд нь асар хүчирхэг эрх мэдэлтэй том байгууллага корпорацууд болон хувийн эзэмшилтэй цэрэгт хүчин байх бөгөөд, эсрэг талд нь газар доорх хууль бус наймаа, дээрмийн бүлгэм, мансууруулах бодис гэх мэтчилэн харанхуй бохир ертөнц оршино.

Cyberpunk нь мөн этгээд зан араншин, өвөрмөц содон стиль ийг өдөөсөн соёл юм. Захирагч үзэл бодын эсрэг, брэнд үзэн ядагч, технологийн өргөн мэдлэг гэх мэт зүйлүүд нь Cyberpunk ийн шинж чанарын цөөн хэдэн жишээ.

Гарал үүсэл.

Cyberpunk нь утга зохиолын түгээмэл сэдэв болж гарч ирсэн боловч удалгүй маш том соёлын илэрхийлэл болсон. Cyberpunk гэж юу вэ? гэх асуулт нь маш түвэгтэй олон давхар гадаргуутай асуулт бөгөөд хариулт нь үргэлж соёлыг дагаж мөн бидний ирээдүйг төсөөлөх төсөөллөөс хамааран өөрчлөгдөж байдаг. Зохиолын ертөнцөд бие болсон Cyberpunk ийн үндэс нь Кино салбар, Хувцас дизайн, Философи гэх мэт маш олон соёлын хэлбэрүүдрүү нэвтрэн орж өөрийн гэсэн үргэлж шинэчлэгдэх соёлыг бие болгосон юм.

Cyberpunk хөдөлгөөний үүслийг олон өнцгөөс шинжилж болно. Cyberpunk гэдэг үг нь Bruce Bethke гэх зохиолчийн “Cyberpunk” гэх богино зохиолоос үүсэлтэй. Мөн түүнээс гадна Cyberpunk ийн цөм болсон зохиолч нар бол William Gibson (Cyberpunk ийн үүсгэн байгуулагч гэж үзэгддэг), Bruce Sterling, Pat Cadigan, Rudy Rucker, John Shirley And Lewis Shiner. William Gibson ий алдартай Neuromancer гэх зохиол нь тус урсгалыг нийтэд хүргэж чадсан гайхалтай зохиол бөгөөд тус урсгалын шинж чанарыг тодорхойлсон гэж үзэж болно. Ridley Scott ын Blade Runner болон Neuromancer 2 нь дангаараа Cyberpunk хөдөлгөөнийг төрүүлж чадсан бөгөөд Blade Runner кино нь 1982 онд анх үзэгчдэд хүрч Cyberpunk урсгалын харагдах байдлыг анх удаа тодорхойлж түүнээс хойш энэ урсгалын бүх бүтээлүүд Blade Runner киноноос томоохон зааварчилга авдаг болсон. Neuromancer болон Blade Runner гэх энэ 2 бүтээл нь Cyberpunk хөдөлгөөнийг төрүүлсэн түлхүүр 2 бүтээл билээ.

Тодорхойлолт хайх нь.

Cyberpunk-ийн тодорхойлолтыг уг үгийг салгаж орчуулсаар гарч ирэх боломжтой. Cyber буюу технологийг илэрхийлсэн мөн Cyberspace буюу дижитал ертөнц болон Cybernetic Enhancement буюу биеийнхээ хэсгийг дэвшилтэт технологи оор хийгдсэн зүйлээр орлуулах гэсэн үгнүүдтэй холбоотой. Үүнээс гадна мөн Биотехнологи, Нанотехнологи гэх хэлбэрүүдийг ч агуулах боломжтой билээ.

Punk гэх үг нь нөгөө талд Cyberpunk ертөнцийн хүмүүс болон хүмүүсийн зан араншинг илэрхийлнэ. Тус урсгалын гол дүрүүд ихэвчлэн гадны, эсэргүүн, хаягдсан гэх мэт хүмүүс мөн гэмт хэрэгтэн үүд, гаж, зожиг хүмүүс байдаг. Үүний учир нь энэ төрлийн хүмүүсийн гүнд орших сүйтгэгч шинж чанар нь байдаг.

Хорлон сүйтгэх нь ямар нэгэн зүйлийг түлхэн унагаах, нураах бөгөөд Cyberpunk урсгал нь өөрөө Sci-Fi (шинжлэх ухааны уран зөгнөл) урсгалыг эргэж харалгүйгээр сүйтгэж тэсрэлт хийж гарч ирсэн байдаг. Punk буюу этгээд байх нь өөрөө эрх мэдэлтнүүдийг үгүйсгэх мөн үргэлж санал нийлэхгүй байгаа эрх мэдэлтнүүдийг хорлон сүйтгэх билээ. Cyberpunk ийн гол дүрүүд олон төрөл байдаг шиг тэд үргэлж өөр өөр аргаар хорлон сүйтгэж байдаг. Жишээлбэл Ghost in The Shell зохиолын Motoko Kusanagi. Гадаргуу дээр хархад Япон улсын засгийн газрын хэрэгсэл болон цэрэг шиг харагддаг, энэ нь үнэн боловч түүнийг тодорхойлдог зүйл нь биш. Зохиолын турш Motoko тушаалыг эсэргүүцэх, өөрөө мэдэж шийдвэр гаргах, оргох гэх мэт өөртөө зөв санагдсан зүйлээ хийхээс хэзээ ч айдаггүй. Улс төрчид эрх мэдэлтнүүдийг үл тоомсорлон засгийн газарт харьяалагддаг ч дотор нь орших хорлон сүйтгэх эс нь болдог.

Cyberpunk ийн гол сүнс нь.

Cyberpunk ийн гол сүнс мөн чанарыг илэрхийлэхэд туслах олон ишлэл бий.

“Ирээдүй аль хэдийн бидний өмнө ирчихсэн боловч энэ нь бидний дунд жигд тараагдаагүй” - William Gibson

Энэ ишлэл нь Cyberpunk ийн өндөр технологи, гэвч дорой амьдрал гэх үзэл бодлыг илэрхийлж чадсан. Өндөр дэвшилтэт технологи бидний өмнө ирсэн боловч энэ нь нийгмийн зиндаа бүлгэмийг үгүй хийж чадалгүй олон төрлийн нийгмийн бүлгэмүүдийн хооронд зөрчил, бие болгосон. Энэ технологи нь ядуу давхаргын хүмүүст хүрсэн боловч тэдэнд үүнийг ашиглан амьдралаа дээшлүүлэх боломжийг бие болголгүй, баячууд илүү баяжиж тэр хэрээр илүү технологийг гартаа оруулан хоорондын талцалыг илүү томсгосон

Харханд хийж болж байгаа бүх зүйлийг хүнд ч хийж болно” -Bruce Sterling

Энэ маш чухал санаа юм. Дэвшилт гаргахын тулд бид харх дээр аймшгийн туршилтууд хийдэг, тус туршилтуудыг хүний бие дээр хийж болохгүй гэсэн үг биш юм. Cyberpunk зохиол дээр гардаг түгээмэл зүйлүүд бол ямар нэгэн төрлийн мансууруулах бодисын туршилт, тархийг ямар нэгэн байдлаар оролдох, өөрчлөх гэх мэт ихэвчлэн бид бодит байдал дээр харх дээр хийдэг туршилтууд байдаг. Хэзээ бид хархнаас өөрсөд рүүгээ шилжих вэ гэдэг асуудлыг хөндөж харх бол зүгээр шалгах үйл явц байсан юм гэдэг санааг илэрхийлж байгаа.

Cyberpunk байх нь.

Cyberpunk бол зан араншинтай. Тус араншин нь соёл болон нийгмийн чанартай. Тэд үргэлж бүх зүйлийг асууж, үгүйсгэж өөрсдийн зөв гэсэн зүйлдээ итгэдэг түүнийхээ төлөө тэмцдэг. Энэ ойлголт нь ертөнцийг олон талаас харахыг шаарддаг бөгөөд олон төрлийн асуудлыг бие болгодог. Cyberpunk нь систем үргэлж таны эсрэг ажилладаг, давуу тал үргэлж таны эсрэг байдаг гэдгийг мэддэг. Гэвч Cyberpunk нь хэрхэн системийг сүйтгэхээ мэддэг тул энэ нь ямар ч хамаагүй. Cyberpunk ийг бүү оролд.

Cyberpunk нь өөрийн стиль тэй. Энэ нь энгийн байж болно, содон ч байж болно, стиль ээ хэрхэн сонгосноос хамааран түүний амьдралын философийг харж болно.

Cyberpunk хэзээ вэ?

Cyberpunk бол яг одоо. Бидний дээр дурдсан ихэнх зүйлүүд яг одоо биеллээ олж байгаа. Хиймэл үе мөч нь тархины удирдлагаар ажиллах чадвартай болсон. Том корпораци байгууллагууд дэлхий даяарх улс төрд нөлөөлөх чадвартай болсон. Мөн тэд бидний соёлыг тодорхойлох бүтээгдэхүүн үйлчилгээг бие болгож байна. Ядуу хүмүүс илүү ядуу болж, баян хүмүүс илүү баяжиж бага багаар илүү том ханыг босгож байна. Дижитал ертөнц эрчээ авч бодит ертонцрүү хальж орж ирж байгаа. Хакерууд илүү хүчирхэг болж олон том байгууллага, засгийн газруудыг өвдөг сөхрүүлж байна.

Cyberpunk нь олон төрлийн орчинд уусаж, энгийн л нэг урсгал гэхээсээ илүү соёлыг бие болгож байна. Cyberpunk кино, ном, сэтгүүл комик, хөгжим гэх мэт урлагийн бүтээлүүд хаа сайгүй хийгддэг болсон. Танд олж харах л дутуу байна, Cyberpunk нь хувцас дизайн, архитектур, философи гэх мэт олон зүйлүүдэд нөлөөлж байгаа. Бид ирээдүй рүү ойртох тусам Cyberpunk илүү хөгжиж өргөн тэлж бидний дунд хөгжсөөр байх болно.

Source: https://www.neondystopia.com/what-is-cyberpunk/

https://www.cyberpunk.net/mn/en/

Нийтэлсэн: А. Болор-Эрдэнэ

--

--