S1m0ne-ий зөгнөл буюу A.I. хүмүүс

Ganbold Ganlhagva
Trimon Studio
Published in
5 min readJul 22, 2019

2002 онд дэлгэцнээ гарсан S1m0ne гэх уран сайхны киноны зөгнөл өнөөдөр бидний амьдрал дээр хэрхэн биелэлээ олж буй тухай энэхүү нийтлэлд өгүүлэх болно.

КИНОН ДЭЭР ЮУ ГАРДАГ ВЭ…

Бодит жүжигчдийн учир нь олдохгүй ааш зангаас залхсан нэгэн продьюсер технологийн тусламжтайгаар Симуон гэх нэртэй хиймэл оюун ухаант модел бүтээж түүгээрээ дэлхий дахины ентертайнмент салбарыг байлдан дагуулж буй түүх. Хүмүүс Симоун-д дурлаж, түүний концертыг үзэж, тоглосон киноных нь нээлтийн өдөр урт дараалал үүсгэж, төрүүлсэн хүүхдэд нь бэлэг явуулж, архинд ороход нь хамт уйлцгааж, үхсэн гэдгийн сонсоод алуурчинг нь хайж эхэлдэг. Гэвч тэр хэзээ ч оршин байгаагүй зүгээр л нэг комьпютерийн simulate, хиймэл зүйлс бодит зүйлсийг орлох чадамжтай гэсэн зөгнөл байсан юм.

S1M0NE-ИЙ ЗӨГНӨЛ

Тухайн үед үзэгчид энэхүү киног бусдын адил шинэлэг санаа дэвшүүлэх гэж оролдсон Холливуудын дундаж түвшний байдаг л нэг кино гэж хүлээн авч байлаа. Гэвч ӨНӨӨДӨР хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, дүр төрхийг хуулбарласан A.I. (хиймэл оюун ухаант) хүмүүс нийгэмд өөрсдийн гэсэн иргэншилийг бий болгоод удаж байна. Үүний маш тод, нүдэнд ил харагдах жишээ бол Lil Maquela гэх Virtual Model юм.

@lilmaquela өөрийн instagram хуудсандаа 1.6 сая дагагчтай. Тэр загварын шоунд оролцож, тайзан дээр алхаж, Coachella дээр бүжиглэж, Vogue сэтгүүл дээр гарч, Сингле албумаа гаргаж, Heroes гэх нэртэй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсэн хөдөлгөөн бий болгож, Club404notfound загварын бренддээ Influence хийж, Podcast хийж, TV show-уудад ярилцлага өгч, Bella Hadid-тай үнсэлцэж, @blawko22 гэх Vitual найз залуутайгаа шуугиантайгаар салж нийлж, 4 сарын 22-нд төрсөн өдрөө дэлхийн одуудтай нэг оройг цэнгэн өнгөрүүлэж байна. Тэрнийг албан ёсоор 19 настай, Латин америк гаралтай, Los Angeles-т амьдардаг, Мигуел Соуса гэх жинхэнэ нэрээрээ жолооны болон иргэний үнэмлэхтэй гэхэд нэг их гайхах зүйл байхгүй бизээ.

Өөр нэгэн жишээ

Интернет орчинд хамгийн идэвхитэй бас алдартай Virtual хүн бол Kazuna AI юм. Тэрээр 2.6 сая subscriber-тай Youtuber бөгөөд Instagram, Twitter, Facebook, Tik Tok-оороо дамжуулж өөрийн fanbase-ээ үүсгэж чадсан юм. 2018 оны 6 сарын 30-нд 2 насныхаа төрсөн өдрөөр хэдэн зуун fan-үүдтэйгээ том дэлгэцээр дамжуулан уулзалт ярилцлага хийсэн томоохон event зохиож байсан бөгөөд уулзалтын үеэр хүмүүс тэрэнд хайртайгаа илэрхийлж, зарим нь гэрлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэн бөгж авч очсон гэдэг. Зарим Fan-үүдийнх нь хэлдэгээр тэд Ai-chan-тай өөрсдийгөө хамт амьдардаг гэж үздэг ба сэтгэл санааных нь байдлыг байнга анзаарч санаа тавьсан захианууд явуулдаг ажээ.

Kazuna AI-ийн шүтэн бишрэгчидтэйгээ хийсэн уулзалтын үеэр

Тэд бол зөгнөлийн биелэл.

Тэд бол өнөө цагын s1m0ne.

S1m0ne гэх үгийг монгол хэлнээ утгачилж орчуулвал АМЬДЧИЛСАН НЭГЭН гэх холбоо үг гарч ирнэ. Энэ бол хамгийн оновчтой тодохойлолт…

АМЬДЧИЛСАН НЭГЭН БУЮУ A.I. ХҮМҮҮС

Комьпютер графикийн хөгжлийг 8 жил хүлээн байж бүтээгдсэн Жеймс Камерон-ий AVATAR(2009) кино тухайн үедээ бүх цаг үеийн хамгийн орлоготой киногоор шалгарч бодит хүмүүсээс ургуулсан CGI character-ийн ойлголтыг тэр чигээр нь өөрчилсөн билээ. Тэгвэл энэхүү кинонд хүмүүсийн төдийлөн анзаараагүй нэгэн том туршилт байдаг.

Киноны гол дүр болох Jake Sully анх удаа Pandora гариг дээр бууж ирэх үед цэргүүдийн чиглэлийг зааж байсан нэгэн дүрийг бодит хүнээс ургуулалгүй 100% CGI-аар бүтээсэн байдаг. Түүний дуу хоолой, хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг технологийн тусламжтай гаргаж авсан учраас эх санаа авсан бодит хүн байхгүй гэж үзэн UNCREDITED хийсэн байна.

Мөн 2017 онд нээлтээ хийсэн Blade Runner 2049 кинон дээр Rachael-ийн дүрийг жүжигчин Sean Young-ийн царайны хэлбэрээс хуулбарлан өмнөх аргаар бүтээжээ.

Дүгнэлт

Эдгээр Virtual model, Youtuber болон CGI технологийн хөгжилийн ард бодит хүмүүс ажиллаж байгаа нь маргаангүй. Гэвч яагаад энэхүү нийтлэлд S1m0ne-ий зөгнөл буюу A.I. хүмүүс гэж хосолсон гарчиг өгсөн бэ? гэвэл нийтлэлдээ эх санаа авсан киноны төгсгөл ирээдүйд байх боломжтой гэж үзсэнд байгаа юм.

S1m0ne киноны төгсгөл: Зөвхөн продюсерынхаа visual-аар ажиллаж байсан Симуон-д хиймэл оюун ухаан суулгаж өгсөнөөр тэр бодит хүмүүсийн адил эрх чөлөөтэй амьдрахыг хүсэж эхэлдэг. Хиймэл оюун ухаан, Хүн хоёр ижил тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг.

Жишээ

DAVID HANSON-ий бүтээл SOPHIA. 2015 онд Саудын Араб улс дэлхийд хамгийн анх удаа хүний иргэншилийг хиймэл оюун ухаант энэхүү роботод олгосон юм.

Энэхүү бичвэрийн гол зорилго нь S1m0ne-ий зөгнөл дагуу A.I хүмүүс БОДИТ хүмүүсийг орлож чадах уу? гэсэн асуултанд хариулт олох явдал юм.

ХАРИУЛТ

Absolute одоо цаг гэж байхгүй. Та дараагийн мөрөнд юу бичсэнийг уншихаас нааш мэдэхгүйтэй адил. Яг одоо уншиж буй үг тань өнгөрсөнд үлдэж дараагийн үг нь ирээдүйг залгаж байгаа. Та яг одоо гэж хэлэх үед тэр аль хэдийн өнгөрсөн болсон байна. Энүүгээрээ юу хэлэх гээд байна вэ? гэвэл хариултыг хэн ч мэдэхгүй бид ганцхан таамаглаж бас төсөөлж л чадна.

Кино урлаг дах ижил агуулгатай дүрүүд

Joi — BLADE RUNNER 2049 dir. Dennis Villeneuve

Хүн төрөлхтөн өөрсдийн колонуудыг ажиллах хүч нэрийдлээр бий болгосон ч эцсийн дүнд тэднийхээ эрхшээлд өөрсдөө орсон байгаа тухай энэхүү кинонд харуулдаг.

Samantha — HER dir. Spike Jonze

Ганцаардал ганцхан хүний оюун санаанд бий болдог зүйл биш.

Ava — EX MACHINA dir. Alex Garland

Хиймэл оюун ухаан (Artificial intelligence) хүнтэй адил сэтгэж, мэдэрч, дурлаж чадахыг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлан харуулж чадсан кино.

OTHER VIRTUAL MODELS

@shudu.gram

@imma.gram

@noonoouri

@BermudalsBae

OTHER YOUTUBERS

@Ami Yamato

@SoraCh.

@Fuji Aoi

--

--