Image source: Pexels

Академик Англи хэл цуврал хичээл

Tumurtogtokh Davaakhuu
UnboxingMinds
Published in
3 min readSep 26, 2017

--

Бидний Англи хэлний цуврал хичээлээр англи хэлний бүтэц элементүүдийг задлан үзэж, тэдгээрийн бүтэц тогтолцоог нарийвчлан судалж хичээллэх болно. Өгүүлбрийг тус тусдаа ямар үүрэгтэй гишүүн үгнүүд хэрхэн хоорондоо нийлэн утга төгс бүхий өгүүлбэр үүсгэх талаар ойлголт өгөх нь хичээлийн гол зорилт. Энэ чадварыг эзэмшсэнээр тухайн хүн маань англи хэл дээрх нарийн мэргэжлийн сурах бичиг, судалгааны ажил, эрдмийн сурах бичиг, утга зохиол, шүүмж нийтлэл, сонин сэтгүүл, нийтлэл гээд бүхий л төрлийн бичгэн эх сурвалжыг маш нарийвчлалтайгаар шинжлэн уншиж, утга зүйн зангилааг тайлж сурахад маш амар болно.

Одоо үед бүх л зүйл англи хэл дээр байгаа үед энэ чадварыг сайн эзэмшсэнээр өөрийнхөө мэдлэгийн хүрээг тэлж, боловсорсон иргэн болохд их нэмэртэйгээс гадна англи хэлний өгүүлбрийн бүтцийг маш сайн эзэмшсэнээр тухайн хүний цэгцтэй сэтгэх чадвар болон далайцтай бичих чадвар өсдөг. Түүндээ ч барууны хүмүүсийн их ярьдаг “critical thinking”-н эх үүсвэр нь өгүүлбэр, эхийн бүтцийг ойлгохоос эхэлдэг гэж үзэж болно. Харин англи хэл дээр “сайн” өгүүлбэр бичих нь нэг төрлийн урлаг ба үүнийг сайн эзэмшихийн тулд өгүүлбрийн утга санааны бүтэц нэгжүүдийн ажиллагааг сайн таниж сурах хэрэгтэй болдог.

Writing a good sentence is an art, and you can master that art by developing awareness of what makes a sentence work.

Жишээ авч үзвэл:

The hijacked plane has landed.

Үүн шиг өгүүлбрийг англи хэл сурч эхэлж буй хэн бүхэн чадна. Харин энэ өгүүлбрийн гол санааг хөндөлгүйгээр цааш дэлгэрүүлж бичвэл:

The first hijacked plane has landed safely.

The first hijacked plane to arrive at this airport has landed safely on the south runway.

The first hijacked plane that we have ever seen at this airport has landed safely on the south runway, which has been closed to traffic for a year.

Жирийн өгүүлбрийн үндэс дээр тулгуурлан өгүүлбрийн нэмэлт нэгжүүдийг нэмэн дэлгэрүүлж бичээд ийм болголоо. Дан ганц энгийн өгүүлбрээс гадна хэд хэдэн энгийн өгүүлбрийг ч цэгцтэй хувиргаж болно. Жишээлбэл:

He stood there in his buckskin clothes. One felt in him standards and loyalties. One also felt a code. This code is not easily put into words. But this code is instantly felt when two men who live by it come together by chance.

Англи хэл сурч байгаа хүн энэ богино эх шиг хэдэн өгүүлбрийг ингээд биччихэж чадна. Өөрийн санаагаа илэрхийлэх өгүүлбрүүдийг салангид тараагаад биччихдэг тэндээсээ эвтэйхэн эх зохиох гэхээр их л хэцүү байдаг даа? Ийм байдалтай байгаа нь өгүүлбрийн нэгжүүдийн холбоо, өгүүлбэр хоорондын холбооны талаар сайн мэдэхгүй байгаатай холбоотой. Одоо дээрх эхийг арай эвтэйхэн болгоод бичвэл:

As he stood there in his buckskin clothes, one felt in him standards, loyalties, a code which is not easily put into words, but which is instantly felt when two men who live by it come together by chance.

Арай дээр байгаа биз? Бидний цуврал хичээл хүмүүсд ийм чадвар суулгах зорилготой ба англи хэлний ямар ч мэдлэгтэй хүн суугаад хичээлийг ойлгох боломжтой. Цуврал маань Академик Англи хэл нэртэйгээс хүмүүс өөрсдийнхөө англи хэлний түвшинд ахадсан хичээл орох нь гэж бодох хэрэггүй. Хичээлүүд дээр англи хэлний цаг, харьцуулсан зэрэг гэх мэт зүйлс огт орохгүй учраас Англи хэл гээд нэрлэчихэж болохгүй учраас Академик Англи хэл гэж нэрлэсэн. Түүнээс хүмүүсийн ойлгодог шиг “advanced” түвшний дараах “academic english” гэх зүйл биш. Хүн өөрийн гэсэн сурах хүсэлтэй, бие даан хичээллэх чадвартай байхад л манай цуврал хичээл хэн бүхэнд тохиромжтой.

Master the essentials of the sentence as an aid to clear thinking and effective writing.

Цуврал хичээлийн ерөнхий агуулга:

Essential elements of Speech.

Building blocks of sentence.

Sentence types.

Sentence fragments.

Spelling and diction.

Effective sentences.

The paragraph.

Хичээл дээр ерөнхий ойлголтуудыг дэлгэрэнгүйгээр тайлбарлаж өгөн үндсэн зураглалыг гаргаж харуулаад тэндээсээ сэдэв бүрийг хөөн жижиглэн гүнзгийрүүлэх маягаар хичээл явагдана. Үндсэн ойлголтуудыг хичээл дээр багтаах ба тэдгээрийг өөртөө суулгах дасгал ажил, практик дадлага ажлуудыг бидний дэмжигч болсон хүмүүсд үүсгэсэн онлайн тэнхимд нийтлэх болно. Харин видео хичээл тавигдсны дараа уг хичээлийн суурийг дагаж бичигдсэн бичмэл нийтлэл болон хичээлийн материалын эх бэлдэц дагалдаж гарах болно.

Хичээлийн бичлэг тавигдах Youtube channel: https://www.youtube.com/c/UnboxingMinds

Шууд холбогдох суваг: https://www.twitch.tv/unboxingminds

Бичмэл нийтлэл тавигдах сайт: https://medium.com/unboxingminds

Бидний дэмжигч болохыг хүсвэл: https://www.patreon.com/unboxingminds

UnboxingMinds — Хүртээлтэй мэдлэгийг ард олон хүргэх суваг

--

--