Амьдралын утга учир гэдэг нь ердөө хүсдэг зүйлээ л хийх…

Тиймээс өдөр бүр утга учиртай зүйл хийхийг хичээ.

Terguunjargal Jane
Undoing Project
9 min readMar 26, 2022

--

Энэ бичвэр номонд орно.

Амьдралын утга учир гэдэг нь ердөө хүсээд байгаа зүйлээ л хийх…

Доош гүйлгэхээс өмнө оршил хэсгийг сайн унш.

1.Амьдралын утга учир гэдэг нь хийхийг хүсдэг зүйлсээ асар сайн гаргууд хийх…

Өглөө би цонхоороо харлаа.

Өрөөнийхөө цонхоор хажуу байрны хашааруу харлаа. Шувууд өдөр тутмын амьдралынхаа өглөөний зуршлаа бие биетэйгээ уялдуулан зохицуулж байв. Тэнгэрээс цас орж, цагаан хөнжил шиг газарт суурьшиж байв. Үзэсгэлэнтэй байсан. Монголын хавар яг хөтөлбөрөөрөө шороо цасан шуураад л.

Шувуудын өглөөний зуршил үнэхээр таалагдсан. Тэд лав босох гэж залхуурахгүй босоорой гэж дуудсан ээждээ одоохон 5 мин дахиад унтаадхая гэж хэлдэггүй байхдаа. Бөнжигнөөд хөөрхөн үүрнээсээ гараад ирнэ. Дараа дараагийнхаа зуршлыг залхуурч цааргалж утсаа ухахгүйгээр л хийж харагдах юм. Амьтад хэрвээ фэйсбүүктэй байсан бол шувуудын ертөнцийн хамгийн алдартай нь ямар шувуу байх байсан бол.

Бүргэд улс төрд суух байсан байх. Тагтаа, тахианууд магадгүй энгийн ажилчин анги хамаг ажлыг нь хийдэг. Болжморууд харин юу хийх байсан бол бодохоор л хөөрхөн санагддаг юм.

Дараа нь нэг аяга кофе ууж дуусахад “Амьдралын утга учир юу вэ?” гэсэн сонирхолтой асуулт толгойд орж ирэв. Энэ бол бидний бараг бүгдээрээ бодож үзсэн зүйл юм. Гэсэн хэдий ч ихэнхи хүн хариултыг нь мэддэггүй бололтой.

Би ч аялаж явахдаа “Aмьдрал нээрээ гайхалтай юм”, “Энэ жимс зарж байгаа эгч жаргалтай байгаа боловуу”, “Би яагаад Монгол хүн болоод төрчихсөн юм бол”, “Шаргал үс цэнхэр нүдтэй энэ секси залуучууд бүсгүйчүүд шиг байсан бол амьдрал ямар байх байсан бол”, “Eрнь яагаад энэ Монгол гэж улс байдаг юм бол” ч гэж элдэв балай юм боддог.

Хайгаад байвал яг үнэндээ олдоно гэж үү.

Хайрыг хайгаад л байснаас хажуу хавынхныгаа хайрласнаар бусдаас хайгаад байдаг тэр хайрыг эргүүлээд авахтай адил гэнэлээ.

“Шувууны амьдралын утга учир юу бол?”

Тиймээс амьдралын утга учрыг хайх гэж олон жил (эсвэл хэдэн арван жил) зарцуулахын оронд утга учиртай амьдрахыг хичээж, амьдрах нь илүү сайн стратеги байж болох юм.

Here are several ways that you can start.

Амьдралынхаа түүхийн зохиогч болоорой.

Амьдралын түүх гэдэг номын зохиогч болоорой.

Тэгээд бичиж эхэл. Том зургаараа бол би нээх сүртэй юм бичээгүй зүгээр өөрийгөө яаж амьдарч байгааг хажуунаас л хараад суугаад байдаг өдрүүд надад зөндөө би.

“Өдөр бүр таны амьдралын тухай номын шинэ хуудас” гэж төсөөлөөд нэг хором хар.

Уг нь бол үнэхээр тийм юм билээ.

Таны түүх ямар байхыг хүсч байна вэ?

Эцэст нь энэ дэлхийгээс гарсны дараа таны үлдээсэн өв ямар байхыг хүсч байна вэ?

Хүссэн ирээдүйдээ өчүүхэн төдий ойртуулахын тулд та өдөр бүр юу хийж чадах вэ?

Ном бичнээ гэхээр цагийг дөхүүлээд өмнөх шөнө нь бөмбөгдөж болохгүй ядаж л энэ нийтлэл мэт худлаа үнэн юм бичсээр олон ноорогтой болсны дараагаар нөгөөдхөө эмхтгэнэ биздээ.

Тэрэнлугаа өдөр бүрийн хөдөлмөрийн хуримтлал нийлбэр нь нэг жилийн дараах эрийсэн сайхан булчин, их мөнгөний хуримтлал, цаашид олон жилийн турш үр шимийг нь хүртэх эрдэм болдог.

За яахав энэ хэдэн сүртэй асуултуудыг өөрөөсөө асуучихдаг юм байна.

Тэгээд юу гэж?

Би сайхан хувцаслах дуртай, сайхан хоол хийх дуртай гэхдээ загварын тухайд ер тэр гал эрмэлзэл, дүрэлзсэн эрч хүч ханхалдаггүй.

Харин утга учиргүй юм бичиж, юм уншиж суухдаа л дотоод сэтгэл зүрхний угаасаа л жаргалтай байдаг.

Зүрх сэтгэлээ хооллоод жаргалтай байдаг.

Миний бичдэг зүйлс болон бодлууд маань зүгээр л гэнэт хүрээд ирдэг зүйлс биш.

Тэгэхээр хүүхэд байхаас өөрийн эрхгүй нүд унаад байсан зүйл чинь юу вэ?

Одоо амьдралдаа юу хүсэж байгаагаа угаасаа мэдэж байгаашдээ.

Гадаад яваад ганган боловсрол эзэмшээд л сүрхий амьтан болоод өндөр цалинтай, алдартай, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн сайхны туйл энэ тэр хэмээн хүсдэг зүйл бол зөндөө чамд байгаа.

Энэ хүслүүд гэхдээ миний хүслүүд биш шүү. Хаха

Гэхдээ эдгээрийг хэн ер нь хүсэхгүй байхавдээ.

Хамгийн сайханыг эдэлж хэрэглэдэг, гэхдээ хүнлэг энэрэнгүй гэж тоймгүй тийм гэгээхэн амьтан болохсон гэх хүслүүд…

Дээрх асуултууд нь зөвхөн та л хариултыг нь мэддэг асуултууд юм.

Асуултуудад хариулчихвал амьдралаа ямар байлгахыг хүсч байгаагаа олж мэдээд мөрөөдлөө бодит болгохын тулд шаардлагатай үйлдлүүдийг хэрэгжүүлэх нь илүү хялбар болно.

Амархан тэгэхээр эхний асуултуудын хариулт нь хоёр дахь хэсэгт угаасаа байгаа биз. Ингээд л болоо юу хүсэж байгаагаа мэдээд авангуут түүнийгээ хийж эхлэхээр л утга учиртай амьдраад эхлэнэ гэсэн үг. Бодохоос уг нь догь байгаа биз.

Амьдралын утга учир гэдэг нь утга учиртай санагдсан тэр үйлдээ өөрийгөө бүрэн зориулах.

Хувийн жишээнээсээ хэлье. Би өнгөрсөн амьдралын туршлагаараа сэтгэлийн түгшүүртэй эморч, баярлаж гунисан мэдрэмжүүдээ ашиглаж, дэлхий ертөнцөд эерэг нөлөө үзүүлэхийг хүсдэг.

Тиймээс би сэтгэлийн түгшүүрээ даван туулах, сэтгэлийн хөдлөлийг сайжруулах стратегийн талаар байнга бичдэг.

Бүр байнга!

Чамайг ганцаардаж суудаг болов уу, хэн нэгэнтэй ярьмаар байгаа болов уу, ядаж өөрийнхөө мэдрэмжийг миний бичсэн зүйлээс уншихаар,

ӨӨ би ч бас ингэж мэдэрдэг шүүдээ гээд ганцаараа биш гэдгээ хэсэг ч болов ухаарч ойлгож суудаг болов уу гээд бичдэгшдээ.

Чиний төлөө чиний дотор буй хэн нэгнийг сэрээх гэж би энд бичээд суугаа юм.

Энэ нь эргээд миний дотор хүнийг баярлуулж сэтгэлийг минь хооллодог учраас олон мянган хүнд хүрмээр байдаг.

Би уншигч та бүхнээсээ мянга мянган имэйл хүлээж авдаггүй ч хэдэн арван чин сэтгэлийн зурвас бүр хуудас дүүрэн сэтгэлээ хуваалцсан имэйл хүлээж авч байсан. Энэ нь эргээд бид чинь нийгмийн амьтад гэдгийг л хэлээд байдаг даа.

Хэрэв энэ нь дэлхийд эерэг нөлөө үзүүлж байгаа эсэхийг мэдэхгүй ч хэн нэгний сэтгэлд гэрэл асаанаа гэдэг нь эерэг нөлөө.

Тэр хүн тэгээд дэлхийн удирдагч болохыг ч үгүйсгэхгүй шүүдээ.

Юу чамд утга учиртай вэ тэрнийхээ төлөө шууд л өдөр бүр амьдарч эхэл гэдэг нь:

Магадгүй хувцас чиний хамгийн чухал утга учиртай зүйлсийн жагсаалтанд ороогүй байх л даа. Чиний жагсаалтанд мэдээж гэр бүл, хайр энэ тэр гээд л эхэлж байгаа бол шүүдээ.

Хамаагүйээ жагсаалтанд чинь ороогүй байсан ч сайхан хувцаслаж брэнд өмсмөөр байвал тэрийгээ ав.

Хамгийн гоё камерийг авч сайхан машин унамаар байгаа бол чадаж л байгаа бол тэрийгээ унаж эдэлж хэрэглээд үз.

Хүн тэрний дараа л утга учир авчирч байгаа зүйл нь үнэхээр тэр хувцас байж уу, хүний дайтай явах гэсэн хүслийнх нь боол байж уу гэдгийг таньна.

Ирээдүй улам л минимал болно. Брэнд гутал цүнхнээс илүү брэндийн багаж хэрэгсэл технологи, залуу харагдуулдаг багаж хэрэгсэл биеэсээ гарч аяладаг, өөр цаг хугацаанд очдог тийм амьдралруу явна.

Тэр бүхний нэг хэсэг болох түүнийг худалдан авах хэрэгцээ л илүү томорно. Түүний тулд л дуртай зүйлээ хийж мөнгө олох нь чухал.

Бид магад хамгийн байгалийн жамаараа хөгширч үхэх нэгэн үе байх.

За тэр ч яахав.

Амьдралынхаа түүхийг зохиогч болж, жинхэнэ утга учиртай амьдрал таны хувьд юу гэсэн үг болохыг тодорхойлохыг хичээ. Хэрэв та өдөр бүр нэг хөлийнхөө урд хөл тавьж байвал эцэст нь хүссэн газраа хүрэх болно.

2.Таны хэтийн төлөв буюу ирээдүйг өөрчлөх хүчийг ашигла.

Тийм хүч байна аа.

Чамайг гэрийхэн чинь эмээ өвөөгийн аль нэгтэй эвсэл эмээгийн дүүгийн хүүхэд тэр ахтайгаа адилхан. Ах нь хөөрхий архинд орчихсон юм. Чи ер ахыгаа дуурайсан юм чинь бас архинд орчихвоо. Эсвэл аав шигээ архичин, ээж шигээ гүйлгээ ухаантай тийм ийм гэж хэлүүлж байсан уу. Байгаагүй ч байсан хамаагүй өвөө нь математикийн хүн байсан юм. Өвөөгийн толгойг өвчсөн ухаантай охиндоо энэ тэр гэж хэлүүлсэн л байгаа. Заавал ямар нэг мөчид чамайг хэн нэгэнтэй ухаанаар чинь эсвэл өөр нэг юмаар чинь дүйцүүлж харьцуулсан л байгаа.

Хэрвээ тэр нь чиний хэтийн төлөв бол яах вэ?

Tэр нэг архичин нөхөр, тэр нэг залхуу новш, тэр нэг амьдралдаа арчаагүй баагий шиг болох нь чиний хэтийн төлөв бол яах вэ?

Тэрийг өөрчлөх хүч чамд байгаа. Яг хоёр гарт чинь.

Миний карьерын тухай миний бодлыг өөрчилсөн Райан Холидын хэлсэн сайхан эшлэл бий:

“Бид хаана ч байсан, юу ч хийж байсан, хаашаа ч явсан явсан, бид үүнийг сайн хийхийн тулд өөрсддөө, уран бүтээлдээ, дэлхийн өмнө өртэй.”

Сайн л хийчих л дээ.

Би ийм юм бичиж суудаг үнэхээр бичгийн хүн л юм шиг байгаа юм тиймээ. Гэгээн Музагаас шавиа болгож энэрч хайрлаач гэж нээрээ би гуйдаг юм аа. Арай илүү бичвэрүүдийг маань уянгалуулаад өгөөч гэж бодох үеүүд байнаа.

Би оюутан байхдаа цэвэрлэгч хийж явлаа. Зохиогчийн ариун гараар шалны мод бариуллаа гэхдээ уйлаад яахавдээ Тэргүүнжаргал минь хүсээд байсан гадаадад ирээд чадаж байгаа ажил чинь л энэ гээд л дургүйхэн 6 цагт босоод ажилдаа явдаг байлаа.

Ажил дээр харин Олон Монгол эгч нар ажиллана. Надад тэр газар ажиллахын хамгийн гоё хэсэг нь Оюука эгчтэй уулзах л байсан юм. Эгч бид нарыг ахлана. Олон хүмүүсийг ажилд зуучлана. Дундаргшгүй сайхан сэтгэлтэй хүн байсан. Миний амьдралдаа учирсан сахиусан тэнгэрүүдийн нэг байсан. Цаашдаа ч олонтой уулзана гэж боддог.

Би ажилдаа дургүйлхэнэ, нойл угааж байна гэж өөртөө уур хүрнэ, эгч бол харин ажлаа үзэн яддаггүй бид нар хэлэхдээ: та нар ажлаа сайхан чин сэтгэлээсээ үнэнч хийгээд өгчих, цэвэрлэх ёстой зүйлээ халтуурдлаа гээд чин сэтгэлээсээ хийлээд гээд яг л адилхан 5 цагт тарна тиймээс та нар яарч сандралгүй тайван бас үнэнч сайхан ажилла. Та нар ч гэсэн энэ буудалдаа эргээд амар ч аялаж явах үе ирнэ, үгүй ядаж өөр оронд аялаж явахдаа л бас л нэг эмэгтэй хүний цэвэрлэсэн өрөөнд бууна шүүдээ тйимээс ажлаа хэл үггүй сайн хийж бай гэж хэлдэг байсан нь мартагддаггүй.

Би түүний тэр ямар ч ажлыг голдоггүй сайн хийдэг Монголд байхдаа ч боловсролын байгууллагаддаа шилдэг тэргүүний ажилчин байсан гэдгээр нь бахархдаг. Түүний тэр гэгээлэг хандлагаас улбаалаад би ер ихэнхидээ л ажилдаа эрт очдог байж билээ.

Эгчийн хандлага лугаа адил амьдралд хандах хандлагаа өөрчилж болно.

Тэр ажил надад утга учиртай санагддаг байсан. Түүгээр би байр, даатгалынхаа мөнгийг төлж, Зүүн Өмнөд Азийн аялалынхаа зардлыг хураасан юм шүүдээ. Голоод гэртээ хэвтэж байсан бол яг үнэндээ голох эрх байхгүй ажлыг голвоос хоосон хононо. Маргааш нь Монгол буцахад хүрнэ.

Мэдээжийн хэрэг, таны ажил уйтгартай, сурч байгаа зүйл чинь залхмаар байж болно оо.

Угаасаа дундаж хүмүүс тийм л мэдрэмжээр амьдардаг.

Гэхдээ та үүнийг амьдралдаа тавьсан зорилгуудтайгаа уялдуулах арга замыг олж чадвал инээмсэглэж, өдөр бүр онцгой сайн тоглогч байх нь маш хялбар болно.

3.Хүн болгон чамайг таалахгүй, Хүн болгон чамд таалагдахгүй гэдгийг санаарай, гэхдээ зүгээр ээ.

Надад хоёр жилийн турш ухаарсан нэг зүйл байна: 7.8 тэрбум хүн амьдардаг энэ гариг дээрх хүн бүр өөр өөр байдаг.

Чи тэгээд ихэнхи улсыг ч газрын зураггүйгээр олигтойхон мэдэхгүй тэд нар ямар хэлээр ярьж юу иддэг гэдгийг мэдэхгүй.

Хүн нэг бүр их өвөрмөц. Сүүтэй цайндаа сахар хийж уудаг нэгэн байхал давс хийж уудаг нэгэн байна.

Өглөө босдог хүн байхад өглөө унтдаг ч хүмүүс байна.

Тиймээс хүн бүрт таалагдахыг хичээх нь бүтэлгүйтэх стратеги юм.

Энэ бол ажилладаггүй стратеги. Та амьдрал гэдэг зохиолынхоо стратеги төлөвлөгөөг буруу боловсруулж байна гэсэн үг.

Энэ номыг хүн бүр уншихгүй шиг чамайг хүн нэг бүр таалахгүй.

Бид нар хүнтэй зөрөхдөө үс нь арзайчихаж, намхан юм, өндөр юм гэх мэтийн хэрэгцээгүй зүйлс хүртэл танихгүй хүнийг аль хэдийн таалах таалахгүйгээ дотроо шийдээд явж байдаг шүүдээ.

Зарим хүмүүс чамайг үнэхээр дургүйцэх болно, гэхдээ энэ нь зүгээр юм. Таныг өөрт тань таалагддаггүй хүмүүстэй цагийг өнгөрөөхөө болиход зөвхөн цаг зав, эрч хүчээ зөвхөн өөртөө зориулж буй хүмүүст төвлөрүүлэх нь илүү амархан байдаг.

“Чанар нь тооноос илүү чухал байдаг.

Бяд найз нөхөд, танилын олон янзын сүлжээг хөгжүүлэх нь Монгол шиг танил талаараа бүх юм бүтдэг газар үнэхээр хэрэгтэй ч гэсэн цөөн хэдэн жинхэнэ найз нөхөдтэй болохыг хүсч байдаг.

Гэхдээ энэ бүхнийг үл хамааран чиний амьдралд нэг хүний бодол үнээхээр их хамаатай.

Жинхэнэ ач холбогдолтой цорын ганц хүний бодол бол таных юм.

Учир нь та бусад хүмүүсээс баталгаажуулалт хайхаа больсны дараа амьдралдаа ач холбогдол бүхий зүйлээ хайхад тэдний зөвшөөрөл шаардлагагүй болно.

4.Тууштай байх урлагийг хэрхэн эзэмшиж сурах вэ

Ямх ямх сөөм сөөмөөр.

Хэрэв та утга учиртай амьдрахыг хүсч байвал нялх хүүхдийн алхам хийх нь дээр.

Үндсэндээ өдөр бүр бага зэрэг ахиц дэвшил гаргаж, ингэснээр та цаг хугацаа өнгөрөх тусам амьдралдаа асар их өөрчлөлтийг бий болгож чадна. Форбс сэтгүүлээс нийтэлсэн нийтлэлээс иш татан:

“Хувь хүний болон мэргэжлийн хөгжлөө үр дүнтэй сайжруулахын тулд бид бага багаар сайжрахад анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Уян хатан байдал гэдэг нь богино хугацааны ашиг хонжоо хайж буй түрэмгийлэл шүү. Иймэрхүү түрэмгийлэл биш харин урт хугацааны зорилгодоо хүрэхийн тулд өөртөө урт хугацааны үр дүнд хүрэх амлалт өгөх хэрэгтэй.

Хэрвээ чи надархуу сэтгэлгээтэй үргэлж self-help нийтлэл уншиж байдаг бас болоогүй өглөөний 5 цагт босож ажилдаа явахаа өмнө марафонд гүйх нь дажгүй ч юм шиг санагддаг бол

Иймэрхүү зүйлд том зургаараа бүтдэггүй гэдгийг ойлгочихсон байгаа биз ээ.

Та юу ч хийдэг бай амжилтанд хүрэх замдаа бодитоор хандахыг хичээгээрэй.

Өдөр бүр утга учиртай амьдрахын тулд ганц 2 ганган зүйлд бага зэрэг цаг гаргах нь огт байхгүйгээс хамаагүй дээр гэдгийг санаарай.

Хамгийн сайн хэвшил бол та тууштай хэрэгжүүлж чадах зүйл юм.

Би чам шиг илүү утга учиртай амьдармаар байна.

Тиймээс би дээрх стратегиудыг хэрэгжүүлж эхлэхэд миний ирээдүй арай илүү хялбар болж байгаа гэдэгт би итгэдэг.

1.Амьдралынхаа түүхийн зохиолч болоорой.

2.Ажил мэргэжлээ харах өнцгөө өөрчил.

3.Зорилгодоо хүрэхийн тулд тууштай байх урлагийг хэрхэн эзэмших талаар суралц. Тийм ээ. Өөрөө судал би яаж мэдэх юм. Гүүглэд

Мэдээжийн хэрэг, та амьдралаа нэг шөнийн дотор өөрчлөхгүй байх.

Харин чи утга учиртай амьдрахын тулд чадах бүхнээ хийвэл эцэст нь хүссэн ирээдүйгээ бүтээх болно. Харамсахгүй.

За тэгээд эцэст нь миний хэлэх гээд байгаа зүйлийг төгс дүгнэсэн Виктор Франклын хэлсэн сайхан ишлэлийг доор үлдээж байна.

“Хүн амьдралынхаа утга учир юу болохыг асуух ёсгүй, харин өөрөөс нь асууж байгаа гэдгийг ойлгох ёстой. Нэг үгээр хэлбэл, Амьдрал асууж харин чи зөвхөн өөрийнхөө төлөө хариулж байж л амьдралд хариулж чадна. Амьдрал бол тэр зөвхөн хариуцлага.

Энэ нийтлэлийг бичих гэж 3 жил болсон юм шүү.

Тэргүүнжаргалын сэтгэлийн угаас хүн бүрт зориуллаа.

Цаг нь ирэхээр чи үүнийг унших болно.

--

--