Бичвэрүүдийг минь уншдаг таниас хүсэх бяцхан хүсэлт

Terguunjargal Jane
Undoing Project
Published in
2 min readMar 9, 2020
Өнөөдөр таниас нэг зүйл хүсэх гэсэн юм.

Энэхүү медиум хаяг дээр бичээд багагүй хугацаа өнгөрч 1900 гаруй аккаунт намайг дагадгийн ганц хоёр нь нийтлэлүүдийг маань уншдаг боловуу гэсэн итгэл дор өнөөдрийн нийтлэлийг эхлүүлж байна.

Хэн ч уншихгүй юм чинь өөрийнхөө бичгээр яг юу илэрхийлэхийг хүсээд зав л гарвал үг ноороглож суудгийнхаа учрыг олохыг хүссэндээ блог бичиж эхлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл зохиолч хүний даль жигүүрээ олохыг үргэлж мөрөөдөн буй.

Мэднэ ээ!

Зүгээр явж байгаад гэнэт азаар олдог зүйл биш өөрөө урладаг зүйл гэх мэтээр бодож л явна.

Анх эхлэхдээ “бусдад зориулж юм бичихгүй ээ, надтай надгүй тэд болно” гэж боддог байсан юм.

Гэхдээ “Эмэгтэй хүн бүрийн утсанд байх ёстой 11 апп” гэх зэрэг арилжааны нийтлэлүүд зөндөө бичиж үзсэн.

Өөрөө унших юм бичвэл нэг өөр, харин өөр хүмүүс уншинадаа гэж бодоод бичвэл бас нэг өөр үг хэллэг сонгоод байгаагаа анзаарав.

Хүмүүст зааж сургамжлахаас илүүтэйгээр үзэж туулж туршиж яваа зүйлсээ бичиж тэмдэглэхээр энэхүү онлайн сар жилийн тэмдэглэлд маань архивлагдан мөнхөрдөг юм. Олон жилийн дараа уншаад үүнээсээ эрч хүч авах ч юм билүү.

Гэхдээ өнгөрснөөсөө дор амьтан болчихоогүй л байгаасай.

Энэ удаад та бүхнээс хүсэх зүйл байна.

Энэ 3-н сард энэ медиум хаяг дээр бичсэн нийтлэлүүдээс уншин санал сэтгэгдэл, шүүмж, төрсөн мэдрэмж болон “үгүй ээ би чамтай санал нийлэхгүй байна ингээд үзвэл ямар вэ” гэх ч юмуу хэлчихмээр болоод байдаг зүйлс байвал комментоор эсвэл имэйл илгээж өгөхийг хүсч байна. Хэн юу гэчихэв энэ тэр гэж тагнаж янз бүр болохгүйээ. Ердөө 2020 онд залуучууд юу бодож сэтгэж явааг сонсож хуваалцмаар байгаа юм.

Коммент гэснээс 4 жил нийтлэл бичихэд ганц хоёр л коммент авах нь яг зөв ч юмуу буруу ч юмуу.

Гэхдээ ганц хоёр үгээр ч атугай “feedback, review” маягийн зүйл илгээж өгөхийг хүсэж байна.

Чи ер ганцаараа биш юм шүү! Энд нэг хүн чамтай адилаар амьдрал гэх дайнд байлдахыг сурч явна гэх зэрэг харилцан яриа үүсгэх хүслээс минь үүдэн блогоо бичих тун дуртай байдаг юм.

Хүнтэй ярилцах сайхан.

Одоогоор ном подкаст хоёроос өөр өдөр тутамд уулздаг найзгүй надад яг сэтгэлийн гүндэх хүсэл мөрөөдлөө хүмүүстэй хуваалцахсан гэсэн хүсэл их буй. Ер чимээгүй хав дараад ганцаар бичиж үзсэн ч хуваалцах шиг сайхан зүйл үгүй юм билээ.

Монгол хэлээрээ гаргууд бичдэг агаа эгээ нарын нийтлэл блог бичвэрүүдийг хааяа уншдаг юм. Гэхдээ тэд нар хоорондоо үгээрээ байлдаад талцаад байдаг болохоор бас нэг их шунан дурлаж уншмааргүй болчихдог учраас Англи хэл дээр ном зохиол эргүүлээд байгаа. Энэ утгаараа имэйл илгээхдээ сайхан ном зохиол болон блог санал болгосон ч таатай байх болно шүү.

Аль болох олон хүн блог бичих тусмаа тэр хүмүүс өөрийнхөө уншигчдыг блог, ном, уран зохиолруу хандуулна.

Аль болох олон хүн ном зохиол уншиж мэдээгүйгээ мэдэж ойлгож байвал зүгээрсэн.

Имэйл хүлээн авахыг тун их найдан хүлээж байя.

Энэхүү хаягаар бичээрэй. undoing.projects@gmail.com

Баярлалаа.

Тэргүүнжаргал Jane

Сөүл хот

--

--