Хоёрдугаар сарыг хамтдаа төлөвлөе | February 2020 Bullet Journal

Plan with me February

Terguunjargal Jane
Undoing Project
2 min readJan 27, 2020

--

Өнөөдөр төлөвлөгөөний тухай авч үзнээ.

-Урсгалаараа амьдраад л байхуу?

-Хэзээ нэг өдөр хаана юм гацчихсан юм шиг санагдаж байсан уу?

-Англиар яръя ярихгүй ажил төрөл яахав дүнгэн данган хаана ч явсан нэг тийм алтан дундаж.

Муутай харьцуулбал гайгүй.

Гайгүйтэй харьцуулбал гамшиг.

Дотроо бол үнэнээ мэдээд байгаа тэгснээ өөрөөсөө нуучихдаг.

Өөртэйгөө эвтэй найртай биш түүнд дургүйдуу.

Яавал энэ байдлаас салах вэ гэж боддог ч ажил төрөл ар амьдрал гээд өдөр өнгөрч шөнө болоод мартана.

Энэ бүгдийг тэнгэрээс хараад үзвэл энэ этгээд ердөө тэрүүхэн тэндээ тэнэгрээд өөртөө үлгэр зохиогоод байгаа.

Монголоос гар.

Солонгост ирж ажиллахгүйюу.

Бүх зүйлийг сайн хийдэг алт мөнгөн дундаж байхаа болиё.

Түүнээс өмнө ердөө нэг зүйлд л төгсөрье.

Тэр нь төлөвлөгөө гаргах.

Өнгөрсөн жил өдөр бүр шахуу ноцолдсон төлөвлөгөөний аргаа (Bullet Journal) энэ оноос бичлэг болгон хүргэж байгааг энэхүү бичлэгээс хүлээн авж үзнэ үү.

Bullet Journal

Жилийн төлөвлөгөөгөө ухраагаад сар сард задлаад нэг сараа 7 хоногт хуваагаад л төлөвлөчихнө.

Тун энгийн сар бүр шинэ хуудсууд нэмж хасаад хүссэнээрээ хамгийн гол нь цаанаасаа өгөгдөлтэй дэвтэрт баригдахгүйгээр шинээр зохиогоод эрх чөлөөтэй хөтөлж болдог болохоор над шиг тэнүүлч хүнд тун сайн таардаг арга.

Гол санаа нь бодол, хүсэл мөрөөдөл, санаа зовнил, стресс болгоноо гарчиг өгөөд эвтэйхэн биччихнэ, зуршил, хийх зүйлсийн жагсаалт, орлого зарлага, сэтгэлийн цаг агаар, уншсан ном, аяласан газрууд гээд хүссэн бүхнээ хяначихна. Тэгээд дэвтрээсээ миний амьдралд юу болоод юу болохгүй байна вэ, би гэгч нөхөр юунд цагаа үрээд байна вэ гэдэгээ бодитоор харна.

Буллет журнал/Төлөвлөгч дэвтрийг хэрэгжүүлж эхлэснээр би өмнө байгаагүйгээрээ төлөвлөгөөтэй байж төлөвслөснөө хүндлэн биелүүлэх гэж худлаа үнэн чармайсны эцэст өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийтдээ 10 гаруй улсаар аяласан байна, (Бүгдийг нь оноос өмнө эсвэл 3 сарын өмнө төлөвлөж түүнийхээ төлөө ажиллаж байсан.), хоёр спортын тэмцээнд оролцож нэгд нь бүр түрүүлж нөгөөд нь тусгай байр эзлэсэн байна.

Урьд өмнө ингэж дадал зуршлаа сайжруулая гэж өөрийн сайн дураар хичээж явсан удаа байхгүй.

Би мундагтаа биш зуршил л намайг өөрчлөөд байгаа нь энэ. Харин зуршлаа хянаад байгаа арга маань буллет журнал/төлөвлөгч дэвтэр.

Олимпийн алтан медаль авах хэмжээний тэр чадвараа олохын төлөө.

Хоёрдугаар сарын төлөвлөгөө гаргах аргыг доорхи бичлэгээс үзнэ үү.

Т.Тэргүүнжаргал Jane

--

--