Өглөөний Зуршлыг Мастерлахуй/ Masterpiece Morning Routine

Terguunjargal Jane
Undoing Project
Published in
3 min readJan 4, 2021

Өнөөдрийн бүлэгт өөрийнхөө хичээнгүйлэн мөрддөг өглөөний зуршлаа хуваалцая.

Үүнийг өч төчнөөн амжилттай хүмүүсийн өглөөний зуршлаа хуваалцсан бичлэг, бичвэр тэмдэглэл, туршилтуудыг 1 жил орчим уншиж судлаж хэрэгжүүлсний үндсэн дээр бичлээ. Өглөөний 1 цагийг юу хийж өнгөрүүлж, өглөөг хэрхэн угтаж өөртэйгээ хэрхэн харьцдагаас амьдралын чанар ихээхэн хамаардаг.

Босох — Нар харах — 5суниах — Ороо хураах — Йога — Ус уух — Усанд орох — Morning Pages— Өглөөний унд/Coffee— Get ready for the day(нарны тос) — Ном унших (метро/автобусанд) = (1цаг 30мин).

1. Сэрүүлгээ нэг л удаа дугаргаад босох.

“You snooze you loose” гэдэг үгийг мөрддөг. Хэрвээ сэрүүлгээ унтраан 5 минут хойшлуулах л юм бол тухайн өдөртөө ялагдана гэж бодох төдийд л тухайн өглөөг үнэхээр ялмаар санагдах мэдрэмж төрдөг. Унтахаас өмнө утсаа гар хүрэхгүй хол орноосоо босоод хэд алхах зайд тавьж унтахаар өглөө сэрүүлгээ унтрааж нойрмоглохгүй. Нэгэнт боссон бол некст.

2. Хөшигөө нээж нарны гэрлийг өөр дээрээ хүлээн авах

Өглөөний 5 цагт нар мандаагүй байхыг харахаар нарнаас өмнө сэрлээ гээд баяр төрдөг байж билээ. Нарыг шууд унтамхай нүдэн дээрээ хүлээж авах нь эрч хүч энергийг сэргээдэг байгаль ээжийн бэлэг болой.

3. 5 Суниах

Нарны гэрэлд 5 удаа өлмий өсгийгөө нийлүүлээд 2 гараа дээш сунган нийлүүлж 5 удаа өлмий дээрээ гарч сунайна. Нуруугаа сайн сунгаад өг. Жил ирэх тусам намхан болж байж мэднэ.

4.Эргэж хараад ор дэрээ янзын сайхан хураана.

Ороо цэрэгт байгаа юм шиг жимбийлгэн хураах зуураа ажил бүтнэ гэж бодсон ч яах вэ.

5.Ус ууна.

1 литр ус ууя гэж боддог ч 2 стакан ус уугаад байгаа. Унтахаасаа өмнө орныхоо хажууд аягатай усаа тавьж бэлдвэл мартахгүй.

6. 10-15 минутын дасгал. (Morning Mobility)

Нарны мөргөлийг хийдэг. Эсвэл гар дээр 10 сунайх, гар дээр зогсох, 10jumping jacks хийж болно. Жич дасгалын ардаас ус уувал зүгээр санагддаг. Дасгал нь бие махбодоо бүрэн сэрээж буй хэрэг. Хэмжүүр нь нэг дусал хөлс гэж бодоод хийж болно.

7. Усанд орох

Усанд орохоос өмнө шүдээ угаах зуураа “вакум” гэж дасгал хийдэг. Хэвлийн агаарыг бүгдийг гадагш гарган хэсэг зуур барих замаар хийдэг дасгал. Толинд харахдаа хичнээн өрвийсэн харагдлаач нэг сайхан бодол бодох нь, бодогдохгүй бол зүгээр л инээмсэглэх нь өөрийгөө үнэлэх үнэлэмжид тустай.

8. 5 минут тэмдэглэл бичих- Morning Pages

Хачирхалтай нь өглөө усанд орж шүдээ угааж байхад хаанаас юм мэргэн санаа бодол урган гарч ирдэг тул уснаас гаруут тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэдгээрээ буулгаж бичнэ. 5 минут л зарцуулдаг ч тэдгээр бодлууд маань тун их ач холбогдолтой бодлууд байдаг. Далд ухамсар сэрдэг юм боловуу дараа нь харахад нууцхан хүсэл хийхийг хүссэн зүйлсийн гаргалгаа гэнэт толгойд орж ирсэн байх нь элбэг. Төлөвлөгч дэвтэр дээрээ Morning Pages гэж гарчиглаад тухайн сарын өдрүүдээ жагсаасан хуудсан дээр өглөө юу бодож байна гэдгээ хэдэн үгээр буулгаад сарын эцэст унших хэрэгтэй.

9.Өглөөний кофегоо нэрэх.

Өглөө дуртай зүйлээ хийн хэдхэн минут гэрээр тархах кофены үнэр, аяганаас гарах уур зэргийг харах дуртай тул кофегоо бэлтгэж ууна.

Photo by Kaboompics .com from Pexels

10. Овъёос, банана, алмонд самар орсон энгийн өглөөний цай ууна.

11. Нүүрэндээ “нарны тос” будаг шунхаа түрхэнэ.

Хамгийн гол нь нарны тосоо түрхэнэ. Өөрт таалагдсан хувцсаа өмсөнө.

12. Гэрээс гаран автобус метро хүлээх зуураа халааснаасаа уншиж буй номоо гарган үргэлжлүүлж уншдаг. Номгүй явж байвал аудио ном сонсоно.

13. Ажил дээр очихдоо утсаа шалгахыг хичээдэг. Эхний нэг цаг зөвхөн өөр дээрээ төвлөрч бодлоо сонсмоор байдаг тул 9 цагаас хойш утсаа шалгадаг.

Энгийн хэдийч биеийн булчин шөрмөсөө ачаалллуулж сэрээсний дараагаар оюун бодлоо бас сэрээчихээд хэрэгцээт шим тэжээлээ аваад дуртай зүйлээ хийчихээд гэрээс гарахаар өөрийн эрхгүй л баяртай сэтгэгдэлтэй гэрээсээ гардаг.

Эдгээрийг хийчихсэн байхад өглөөг өнгөлөг өдрийг эрч хүчтэй өнгөрүүлнэдээ.

Т.Тэргүүнжаргал

Сөүл хот

--

--