Нэг Жилийн Дотор Амьдралыг Чинь Бүр Мөсөн Өөрчлөх 9 Жижиг Зуршил

Том үр дүнд хүргэдэг жижиг зуршлууд

Terguunjargal Jane
Undoing Project
6 min readJan 6, 2021

--

Өнөөдөр өөрчлөлтийн тухай бичнэ.

Зорилгодоо хүрэхийн тулд чамд шинэ супер зуршил биш харин систем хэрэгтэй.

Шинэ зуршил тогтоогоод түүнтэйгээ хангалттайгийн хангалттай бүр залхмаар удаан хугацаанд нөхөрлөж байж л үр дүн гардаг . Яг ийм олон олон зуршлын хоорондын уялдаа бүхий “ цогц зуршлын систем” чамд хэрэгтэй.

Photo by Deglee Degi

Зуршлыг мянга мянган удаа давтах хэрэгтэй. Яагаад гэвэл цор ганц энэ систем л ажилладаг. Тиймээс ядаргаатай тууштай тэр дундаа үл анзаарагдам тууштай байх хэрэгтэй. Өглөө болгоноо энгийн аргаар жинхэнэ супер үр бүтээлтэй угт. (Өглөөний зуршлыг мастерлах нь)

Бас нэг мартаж болохгүй зүйл бол үргэлжийн мөнхөд шинэ зүйл сураад байхдаа гол нь биш амьдрах хугацаандаа сурсан хэрэггүй хогийн муу зуршлуудаа “unlearn” чухал. (хаях)

Зорилгодоо хүрэхийн тулд чамд систем хэрэгтэй.

2019 оны хит номуудын нэг болох “Атомик зуршлууд” номд “Жэймс Клейр” өдөр бүрийн жижиг зуршлууд аятайхан амьдрал руу хэрхэн хөтөлдгийг мөн муу зуршлаа сайнаар орлуулах тухай бичсэн байна лээ.

Хэрвээ энэ номыг уншаагүй бол заавал унш. Гэхдээ зүгээр л уншаад өнгөрөхгүйгээр жинхэнээсээ хэрэгжүүлэх нь чухаг. Унших хүртлээ дараах амьдралаа сайжруулах 9 зуршлыг хэрэгжүүлээд үз.

1. Аливаад сэтгэл хөдлөлөөрөө шууд реацлахаа боль.

Юм бүхэн дэндүү хурдацтай хөгжиж байгаа ч энэ бүх хурдцад тэр даруйд нь реакцлаад байх хэрэгтэй бишээ.

“Би эргээд танд хариу өгье”, “Би эргээд тантай холбогдъё” гэх мэт хэллэгийг хэлж сур.

Хэн нэгнээс ямар нэгэн санал хүлээн авахдаа шуудхан л “за тэгье” гэж хэлэхийн оронд цаг завд чинь таарч байгаа эсэхийг хэдэн минут бодоод үзмэглэ.

Энэ нь урт хугацаанд яг цагийг нь тулгаад “очиж амжихгүй, чадахгүй” гэдгээ хэлж хэн нэгний урмыг хугалахаас сэргийлнэ.

2. Ямарваа нэг ажлыг яг дуусгахын даваан дээр үргэлжлүүлмээргүй санагдсан ч таскаа заавал дуусгахын тулд өөрийгөө түлхээд хүчлээд өг.

Өөрөөр хэлбэл давс хийсэн бол уусгаад өг.

Өдөр бүр хийхийг хүсэхгүй байгаа жижиг даалгавар сонгоод түүнийгээ заавал дуусгаад бай.

Аяга угаахаас эхлээд ороо засах, хоол захиалахын оронд оройн хоол хийх гээд юу ч байж болно.
Үүнийг хэд хоногийн турш хийсний дараа асуудал нь даалгавар биш гэдгийг ойлгох болно. Энэ бол аливаа зүйлийг хойшлуулдаг зуршил. Гэхдээ ихэнхдээ л эхний алхмаа хийснийхээ дараа та сэтгэлийн хөдөлгөөнд автаад тухайн таскаа дуусгачихсан байна.
Жижиг таскуудыг гүйцэтгэх гэж хэдэн өдөр хэдэн жил болж байхын оронд шууд том үсрэлт хий.

Дуусга дуусга. Юу ч байсан төгс битгий хий. Чадлаараа дуусга.

3. Нэг өдрийг Social Media-гүй өнгөрөө.

Social Media-Мацаг хийж сур. Бүтэн сайн тун тохиромжтой.

Фэйсбүүкээс улс орны тренд хэрүүлийн талаар ойлголттой болдог бол Инстаграм харин миний зохиол бичихэд маш их урам зориг өгдөг зүйл л дээ. Тиймээс утаснаасаа апп-уудыг устгахын оронд ням гарагт ашиглахгүй гэж шийдсэн.

Сарын дараа би дэлгэцийнхээ хугацааг эрс багасгаж, утасны хэрэглээндээ зориулж 1 цагийн хязгаарлалт тогтоосон.
Тиймээс social media-тай тэмцэж байгаа бол багаас эхлээрэй. Social Media-Мацаг нэг өдөр барих эсвэл огт wifi-тай холбохгүй байх. Ингэснээр юу ч алддаггүй гэдгээ мэдсэнийхээ дараа нэг өдөр оффлайн байж тэр өдрийг онлайн дэмийрч суухын оронд өөр бүтээлч зуршилд зориулж болно.

4. Маргаашынхаа ажлыг өмнөх оройноос бэлд

Хүүхэд байхдаа орныхоо хажууд хувцаснуудаа эвхээд оймсоо хамгийн дээр тавиад унтдаг байсан ч одоо өглөө бүгдийг нь зохицуулчихна гэж өөртөө найдаад унтдаг уу?

Маргаашийг илүү хялбар болгохын тулд өнөөдөр чадах бүхнээ хий.

Хувцсаа сонгоод маргааш хэрэгтэй бүх зүйлээ цүнхэндээ хий. (Эрчүүд үүнийг ойлгохгүй байж магадгүй, гэхдээ эмэгтэйчүүд өдөр бүр цүнхээ солино, тэгээд заавал цүнхэнд байх ёстой зүйлсийн жагсаалттай байдаг).

  • Хийх ажлынхаа жагсаалтыг бич.
  • Календараа шалгаж уулзалт эсвэл дуудлага хийхээр төлөвлөсөн эсэхээ шалга.
  • Бичих имэйлүүдээ өмнө нь бичээд явуулах цагаа тохируул.

Хэрэв та төлөвлөгөө гаргадаг бол ажлаа хурдан дуусгах болно. Үүнд ямар ч ид шид байхгүй, энэ бол цэвэр логик.

5.Ухаалгаар хоолло.

Та хооллож, ажиллаж байхдаа /уншиж байхдаа / кино үзэхдээ ихэвчлэн хэрэгцээнээсээ илүү ихийг иддэг.

Binge-watching, Binge eating…

Хоолоо гоё амтархан идэж чадахгүйгээр барахгүй бас үр бүтээлтэй ажиллаж чадахгүй байгаа.
Хэрэв таны тархи ажлынхаа excel-г ойлгохыг хичээгээд завгүй байгаа бол амандаа орж байгаа ногоогоо амталж чадах уу? Үгүй байх.
Үдийн хоол эсвэл оройн хоол идэх нь 10–15 минутаас хэтрэхгүй байх ёстой. Гэхдээ бид нар өөрсдийгөө завгүй завгүй гэсээр аравхан минут тухтай хооллох ч завгүй гээд итгэчихсэн байдаг юм биш үү?
Дараагийн удаа хооллохдоо үүнийг хий: Зүгээр л хоолоо ид.

Утсаа шүүрч авахгүйгээр.

6. Юу ч хийсэн цаг хэмжигч ашиглаж хугацааг нь хэмжиж бай. (Time-blocking)

Помодоро техникийг бүтээмжийн Библи гээд хэлчхэж болно. Энэ техник маш их алдартай. Яагаад гэхээр үнэхээр хэрэгждэг арга тул бүх алдар нэг магтаалыг хүртэх эрхтэй. Энд өгүүлээд байгаа жижиг зуршлуудыг биелүүлэхэд хамгийн их тус болдог арга бол тухайн ажлыг эхлэхээс өмнө хэдэн минут хийхээ тааруулаад сэрүүлэг тавих юм.

Time-blocking гэж менторууд ярих дуртай байдаг даа.

Амархан бишилдээ гэхдээ би Pomodoro Technique-ийг өөрт тохирсон байдлаар тохируулсан чинь маш сайн ажиллаад байгаа: Нэг цаг бичээд 10 минутын завсарлага аваад дахиад нэг цаг бичдэг.

7. Унтахдаа утсаа өөр өрөөнд орхи.

Хэрвээ унтахдаа утсаа хажуудаа байлгавал орноосоо босохдоо “снүүз” дараад байх нь дамжиггүй.
Утсаа өрөөний эсрэг талд юм уу үед хэдэн алхмын зайд тавиад унтвал эргээд орондоо орж нойрмоглоод байхгүй.

8. Юм худалдаж авахдаа “Хүлээх хугацаа” гарга

Сүүлийн хэдэн жил би юм худалдаж авахаасаа өмнө хоёр дүрмийг хэрэгжүүлж байгаа.

  • Нэгдүгээрт, хэрэв би таалагдсан зүйлээ олж харвал шууд тэр дор нь худалдаж авдаггүй. Сэтгэл зүрхэнд үлдсэн хэвээр хэд хонож байгааг хүлээдэг. Хэрэв гурван өдрийн дараа тэр leggings эсвэл тэр чихэвч бодолд минь байсаар түүнийг санан дурссаар байвал л авдаг. Бүр таг мартчихсан байвал авахгүй.
  • Хоёрдох дүрэм нь хямдралтай байгаа зүйлд хамаатай. Солонгост юмнууд сайхан хямдардаг болохоор үнэхээр давгүй үнээр гайгүй юм авах гээд байгаа юм шиг санагдаад байдаг. Гэхдээ шаардлагагүй зүйл худалдаж авахаас зайлсхийхийн тулд өөрөөсөө энгийн асуулт асууна: “Би үүнийг бүтэн үнээр нь худалдаж авах уу?” Хэрэв “тийм” бол картаа зураарай. Үгүй бол хэрэггүй юмнуудыг битгий зээлийн картаар хувааж төлөөрэй.

9. Ямар нэг санаа төрөх бүрт алдахгүй бичиж авч бай.

“Зүгээрээ, би мартахгүй” гэдэг бодол бол хамгийн худлаа учраас шилдэг гоё санаа төрөх бүрт утасныхаа тэмдэглэл дээр бичээд авчих.

Санаа чинь түүхэнд үлдэх ч юм билүү.

Бид нар өдөрт авдаг мэдээллийнхээ талаас илүү хувийг мартчихдаг.
Тиймээс бүх зүйлийг, тэр ч байтугай чухал биш юм шиг тэнэг зүйлийг хүртэл бичиж сураарай.

Эцэст нь

Хүмүүс зорилгодоо хүрч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь өдөр тутмын жижиг дадал зуршлыг бий болгохын оронд эрс өөрчлөлт, гэнэтийн гайхалтай үр дүнг л хүсээд байдаг. Үүнийг хийхийн тулд дараах хоёр энгийн дүрмийг дагаарай.

1. Муу зуршлаа хая

Өөртөө байгаа, хаяхыг хүсч буй бүх муу зуршлуудынхаа жагсаалтыг гарга. Тэгээд нэг нэгээр нь ажиллаад өг.

Өөрийнхөө эсрэг дайн хийхийн оронд бүгдийг нь зэрэг хаях гэж оролдохын оронд зөвхөн нэгийг нь сонгоод түүндээ анхаарлаа төвлөрүүл.

Жижиг алхам хий.

Уурлахаараа хэлдэг хараалын үгээ багасгана, ядаж арай дээрээр солино, 1 ширхэг тамхи бага татна,,,

7 хоног бүр нэг хэрэгцээгүй зуршил дээр төвлөр.
Муу зуршлаа хаяж чадсаны дараа л өөр зуршил дээр ажиллаж эхэл.

2. Сайн зуршил нэм

Таны хийхийг хүсч буй сайн өөрчлөлтүүд ч дээд дүрэмтэй яг ижил. Хэрэв өмнө нь 1 стакан ус ууж байсан бол өдөр бүр 2 литр ус уух гэж битгий хэтрүүлээ. Угаас орохчгүй.

  • Тэрний оронд 2 аяга ус ууж, аажмаар л нэм.
  • Тавгандаа нэг ногоо нэм.
  • Гүйлтийн зам дээр нэг минут илүү гүй.
  • Орой бүр нэг хуудас нэмж уншаарай.

Суулгах гэж зовж байгаа зуршлаа сонгоод тэр сайн зуршлаа төлөвшүүлэхэд зарцуулах цагаа бага багаар нэмээрэй. Тэр зуршлаа эзэмшсэн юм шиг санагдвал дараагийнх нь дээр ажиллаж эхлээрэй.

Жеймс Клэйр ах маань “Атомик Зуршил” номдоо хэлэхдээ:

“Та зорилгодоо хүрэх супер түвшинд хүрэхгүй ч өөрийнхөө бүтээсэн зуршлийн системрүүгээ л унадаг. ” Тиймээс зорилго бүр дээр тогтсон систем бий болгож чадсан эсэхээ шалгаарай.

Т.Тэргүүнжаргал

Хоёр Мянга Хорин Нэгэн Оны Нэгдүгээр Сар ажгу.

--

--