2021 онд Мөрөөдлөөрөө амьдарч үзэхийг хүссэн юм.

Гэхдээ бүтсэнгүй ээ…

Terguunjargal Jane
Undoing Project
3 min readJan 26, 2022

--

Photo Courtesy of Junechara

Оны эхэнд Монголын хамгийн том барилгын компанид ажилд орсон.

Том компанийн бодлого төлөвлөлт болон системээс суралцаж олон жил сурсан эрдэм мэдлэгээ хэрэглэх супер байсан. Корпарациас ажигласан нэг зүйл бол хүмүүс нь хайрцаглагдсан байх магадлалтай санагдсан. Олон жил гадаадад амьдраад шал өөр хүн болчихсон байсан хүн чинь он сарынхаа байрлалыг хүртэл англиар бичдэг, англиар боддог Солонгос зах зээлийг судалдаг болчихсон байсан байналээ.

Ажлаараа амьдарч амьсгалж зүүдэлдэг болчихоод юун өөртөө анхаарах завгүй гүйгээд нилээдгүй таргалсан. Хүн тэгээд тэрийгээ өөрөө ч анхаардаггүй юм байналээ.

Энэ онд болсон онцлох үйл явдал гэвэл Бодибилдингийн тэмцээнд оролцсон явдал.

Тэмцээнээс би өөрийгөө маш ихээр олсон ч бас маш ихээр алдсан. Хамгийн анх Солонгос улсад тэмцээний тайзан дээр гарч байлаа.

Тухайн үед бол нэлээдгүй аз жаргалтай мэдрэмж авч байсан бол энэ удаад (2021.10.23) маш их ядарч стресстсэн.

Нүүрс усны хамаарлаас болоод тэмцээний сүүлийн 7 хоног маш хүнд байсан ч бие маань өөлөх юмгүй гоё болж байсан.

За тэгээд тэмцээний дараа бол мэдээж бүх зүйл хэвийн болж ирсэн.

Тэмцээнд ороод яг юуг ухаарсан бэ? гэхлээр өөрийнхөө потенциалыг буюу надад маш их боломж байгаа гэдгийг мэдсэн. Цаашдаа илүү сайжрах боломж байгааг харсан.

Би чадна гэдэг итгэл маш их томорсон. Би үнэхээр чадах юм байналээ.

Оны сүүлийн саруудад маш олон уулзалт хэлэлцээрт явлаа.

Хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг хайх тусам тэр зүйлээ олохгүй эсрэгээрээ бид илүү ганцаарддаг юм байна. Бас хүний мэдэрдгийг л мэдэрч байгаа болохоор нэг их ичих зүйлгүй ээ.

Оны төгсгөлд өөрийгөө дэндүү ядраачихлаа.

Той тоймгүй олон нойргүй шөнүүдийн ардаас залгасан өглөөний хичээлүүд.

Өөрөөсөө зугтсан оролдлогууд буюу ганцаараа өөрийгөө сонсохыг хүсээгүй учраас зүгээр л гадуур гараад хэн нэгэн найз нөхөдтэйгөө уулзаж байх нь илүү амар санагдаж байлаа.

Тэгээд оны төгсгөлд арван нэгэн сард арван хоёр сард тэр чигтээ маш их ядарлаа.

Энэ бүгдийн үр дүнд 2022 оны 1 сарын 1-нд миний бүх энерги, эрч хүч, урам зориг, зорилго, хүсэл мөрөөдөл бүгд маш их уналтад орсон байна.

Биелнэ гэж бодож байсан, орно гэж байсан зүйлдээ орж чадсангүй.

2021 оны төгсгөлд буюу 12 сард Сугар гарагын ухралт болсны нөлөөгөөр миний мөнгө санхүү, ажил төрөл, эрүүл мэнд гээд олон зүйл тэр чигтээ ухарсан. Муудсан!

Тэгээд би 2022 онд бүх зүйлийг шинээр цоо шинээр эхлэх шаардлагатай болж байна аа.

Унасан ч дээшээ унах хэрэгтэй байна аа.

Гэхдээ би оролдож үзсэн, унасан бас боссон, инээсэн бас гунигласан.

Дахин эхлэхээс айхгүй байна.

Энэ удаа би тэгээс биш туршлагаас эхлэнэ ээ.

01.01.2022

--

--