2021 Half Year Reflection - Жил бүрийн төрсөн өдрийн бичвэр

Terguunjargal Jane
Undoing Project
Published in
3 min readSep 20, 2021

За сайн уу, Ажил сайн уу?

Жил бүр өөрийнхөө өсөлт хөгжилт болоод хаана яваагаа эргэж харах зорилгоор ирээдүйн өөртөө зориулан бичдэг бичвэрээ хүргэж байна. Энэ удаад харин эвлүүлж бичихэд дэндүү олон зүйл байгаа болохоор хамгийн сүүлээс нь эхэлчихэе. Яг одоо бол яг хүсэж бодож төсөөлж явсан нөхцөл байдалдаа амьдарч байна.

Эх орондоо буцаж ирэх,

Ажилд орох,

Тогтвортой аж төрөх.

Энэ хүртэл маш урт зам туулжээ. Бодож байснаараа амьдрах нь бодож байсан шиг чинь мэдрэмжийг нь өгөхгүй байж болно. Хүсэн хүлээсэн зүйлээ авсан ч хүссэн шиг чинь мэдрэгдэхгүй байж болно.

Хүлээлт, мэдрэмжүүд зөрөх нь олонтаа.

Туйлын хүсэл маань ном зохиол туурвих хэдий ч өдөр тутмын ялихгүй үйлд ядарчихдаг болжээ.

2021.07.09 Өдрийн 11 цаг 30 минут.

Би яг гацчихсан юм шиг байна. Ямар ч ном зохиол уншмааргүй харин дуу хөгжим сонсмоор ч юм шиг бүр өөрийгөө ядраатал дасгал хиймээр санагдаж байна. Өдрийн төгсгөлд зүгээр л ядарчихсан урвайчихсан хүн болоод таалагдахгүй байнаа. Би өөртөө таалагдахгүй байна: Ажлаа үнэхээр сайн хийж чадна гэдэг ээ мэдэж байгаа ч хиймээргүй. Сайхан амьдарч чадна гэдэг ээ мэдэж байгаа ч итгэлгүй байгаад байнаа. Бүх зүйл хайр дээр биш итгэл дээр тогтдог юм болов уу. Би ердөө л ийм амьтан юм байхдаа, би энэнээс илүү гарахгүй гэж үү, би ер нь хэнд хэрэгтэй юу юм бэ, яагаад би онцлон ширтсэн залуу намайг сонгохгүй байгаа юм бэ, би энэ байдлаар ганцаар явсаар үхэх ч юмшиг тэнэг мэдрэмж төрж байна…

Өнөөдөр 8 сарын 11 өдөр. өглөөний 8:49

Энэ хагас жилийн туршид шинээр гарч ирсэн бодрол, зорилго хүслүүд

Үргэлж сайхан хувцасла.

Чи юу тохиодохыг хэзээ ч мэдэхгүй. Тийм учраас үргэлжийн мөнхөд өөртэй эвтэйхэн мөртлөө сайхан хувцасла. Хааяа бодоогүй байтлаа хуучин танилтайгаа гэрийнхээ гадаа, лифтэнд, нийтийн шүршүүрт, за бүр алхаж явахдаа хүртэл таардаг учраас өөрийнхөө биеийг хүндлээд сайхан хувцаслаж бас хамгийн сайн сайхныг өөртөө авч өгч бай. Өөрийнхөө хүссэн зүйлээ өөртөө авч өгч байгаарай. Битгий харамла.

Хажууд байгаа хүмүүстээ илүү анхаарал хандуул.

Би Солонгост байхдаа дүүгийнхээ боловсролд их анхаарахыг хүсдэг, ментор нь болж удирдан чиглүүлж явахыг хүсдэг байсан ч яг буцаж ирээд төдийлөн цаг гаргаж анхаарч чадахгүй л байна. Буруутай юм шиг, сонсохгүй байгаа юм шиг, бас хариулахгүй байгаа юм шиг санагдаад хий дэмий өөртөө л стресс хураана. Тийм учраас ядаж өөрийнхөө хандлагыг эерэг байлгаж асуултанд нь хариулж үргэлж тусалж баймаар байна.

Би хэзээ ийм завгүй болчихсон юм бэ

Өөрийгөө хагас дутуу, ажлаа хагас дутуу, дасгалаа хагас дутуу анхаараад байгаа юм шиг хэр нь хамаг бодол санаа ууланд явах боллоо.

Би буруу яваад эргэн тойрноо анхаарахгүй байгаа юм биш биз. Хэтэрхий их уул бодоод байгаа юм биш биз. Энэ зун ууланд дурласан нэг гавъяа гаргаж цаашид Монголынхоо 4 бүсийн ноён оргилууд төдийгүй Монголынхоо хамгийн өндөр оргилд бараалхах хүсэл мөрөөдэлтэй боллоо.

Өнгөрсөн жил надаас өнөөдрийн надад ирсэн захиа:

Би үнэхээр мундаг байж ээ.

Дараа жилийн өөртөө хандаж хэлэхэд

Гэр бүл, найз, хайртай хүмүүстэйгээ Төлөвлөсөн Оросын аялалдаа яваад ирчихсэн байх юм байна. Тэндээс олон контент бэлтгээрэй.

Тэгээд бизнесийн санаагаараа зарлагаа нөхчихсөн илүү том хөдлөр зоригтой болчихсон байна гэж хүсэж байна.

Номын баярт оролцоод үзчихсэн байна.

Хүссэн машинаа авсан зөв цаг нь болчихсон байна гэж бодож байна.

Баян-Өлгийрүү дахиад явна шүү наадмаар.

Малчин Оргилдоо дахиад нэг бараалхана аа.

4 бэрхийн 2т нь гарчихсан байгаарай.

Энэ оны 11 сард хүссэн зүйл чинь биелэнэ ээ.

За тэгээд амжилт

Хөнгөн байгаарай.

Жаргалтай хүнрүү хүн татагддаг юм шүү

Jane with love

From Ulanbaturishi

--

--