20 настай залуу инженерт захиж хэлэх [Эрс өсөж дэвжих нууц!!!]

20 насандаа эрс өсөж дэвжих хүн болон нэг л байрандаа байдаг хүний ялгаа

UMS-0039
Unimedia Solutions
6 min readJun 29, 2023

--

2 хүн шинээр ажилд оржээ.
Адилхан академик боловсролтой.
Адилхан програмчиллын чадвартай.
Адилхан ажлын шалгуураар ажилд орсон.

Гэсэн ч ажилд орсноос хойш 1 жил, 2 жил, 5 жил болоход нэг нь маш их өсөж дэвжин багийн ахлагч болсон ч, нөгөө нь одоог хүртэл томхон ажил хариуцаж үзээгүй хэвээр л…

Хэдийгээр энэ зохиомол боловч, иймэрхүү зүйлүүд IT-н салбар ч гэлтгүй бүх л салбарт байдаг зүйл.

2 залуугийн ялгаа нь юундаа байв?
Тэр бол…
Өөртөө ажлын өндөр шаардлага тавьж байна уу гэдэг зүйл

high work standard

Чи үнэхээр 20 насандаа суга өсөж дэвжихийг хүсэж байгаа бол, анхааралтайгаар үргэлжлэлийг нь уншихыг хүсэж байна.

Ажлын өндөр шаардлага гэж юу вэ?

Гэнэт л хийсвэр зүйл бичээд байх нь ойлгомжгүй учраас бодит жишээ дээр тулгуурлаад тайлбарлая.

Жишээ нь, маргааш ментор (сэнпай)-тайгаа тухайн нэг таскын кодыг pair programming хийнгээ хийхээр болсон гэж үзье. Дундаж хүн бол яг тухайн нөхцөлд буюу маргааш нь ментороороо заалгаад код бичиж таарах байх.

(P.S. Гэснээс pair programming гэдэг бол чи ажил хийж байна гэсэн үг биш юм. Зүгээр л менторийнхоо бүтээмж болон цагыг ашиглан заалгаж байгаа явдал бөгөөд чиний зүгээс ямар ч хамтрал тусламж байдаггүй учраас тэр. Тэгэхээр хүнээр юм заалгаж байгаа шүү гэдгээ толгойдоо санаж явах хэрэгтэй.)

pair programming

Харин өөртөө ажлын өндөр шаардлага тавьсан хүн байсан бол юу хийх байсан бол?

Жишээ нь доорхыг өмнөх өдрийн оройноо бэлдэх байсан байх.

  • Таскын зорилго болон хийх зүйлээ тодорхой болгож тавих
  • Хийгдэж магадгүй ажлуудыг дарааллын дагуу жагсааж бичээд нэмэлтээр тайлбар бичих
  • Хамааралтай table-үүдийн зарлалтыг толгой дотроо бодох, зарлах
  • “Ингэвэл болчих байх” гэсэн өөрийн зураглал, төсөөлөлтэй болох
  • Мэдэхгүй зүйл байвал суралцах, судлах
  • Боломжтой бол өөрийн локал дээр хийж үзэх

Ингээд бичвэл “Өндөр ажлын шаардлага” гэдэг зүйл маань төсөөлөгдөж эхэлж байна уу?

Хэлэх гээд байгаа нь, бодитоор таскаа хийхээсээ өмнө ганцаараа хийсэн ч чадахаар хэмжээнд очих. Ингэж чадвал бодитоор хөгжүүлэлт хийх үедээ зүгээр нэг ментороо хараад суух биш, pair programming-н цагаа “шийдлээ нэгтгэх” цаг болгох боломжтой.

Өөрөө кодоо биччихсэн байгаад ментороороо бодитоор заалгуулангаа код бичих болон бичүүлэхийн давуу тал юу вэ?

  • Өөрийн чинь кодод юу дутагдаад байгааг мэдэж авна.
  • Мэдээж анхнаасаа бүгдийг нь бичих хэмжээнд байх нь хэцүү учраас, бичиж чадах хүртлээ бичээд бичиж чадахгүй байгаа хэсгээ яагаад бичиж чадахгүй, мэдэхгүй байгаа вэ гэдгээ тайлбарлаж чадах хэмжээнд ойлгочихсон байвал зүгээр.

PDCA хийгээд явах үед, “бага ажлын шаардлага”-тай хүн бол PLAN байхгүйгээр зөвхөн DO-г хийгээд явах бол, “өндөр ажлын шаардлагаа” бий болгосон чиний хувьд CHECK болон ACT-г хөгжүүлэлтийн үед хийгээд явах боломжтой болно.

Дээрээс нь технологийн ойлголт чинь ахих тусам ажил болон ментороос олж авах мэдлэгийн хувь чинь өсөөд явдаг учиртай.

Дундаж хүн 10-г сонсоод 1-г ойлгож байхад, чи 10-г сонсоод 8-г ойлгоод, гэртээ харьж ирээд тухайн мэдлэгээ 12 болгоно.

Ийм аргаар 1 өдөр, 1 долоо хоног, 1 сар, 1 жил явбал анх байснаасаа тэнгэр газар шиг ялгаа гарна гэдгийг төсөөлөхөд тийм ч хэцүү биш.

Өөрөөр хэлбэл — — — — →
Маргаашийн таскд чи хэр хэмжээний output гаргавал өөрийгөө чадлаа гэж үзэх вэ гэсэн “шаардлагаа” чадах чинээгээрээ өндөр тогтоогоод, идэвхтэйгээр ажиллах.

Өөрөө эхэлж бодолгүй сэнпай болон ментороороо заалгуулаад, ажлын цагаараа google-дээд суувал хэтэрхий удаан байнаа л гэсэн үг.

Ажил хайж байгаа оюутныг харахад “Суралцах боломжтой орчин” гэсэн үгэнд татагддаг хүмүүс их юм шиг санагддаг. Тэхдээ “заагаад өгчих юм байна” гэж бодож эхлэх үеэсээ л чи хоцорч эхэлнэ.

Сурна гэдэг чинь чиний асуудал.
Ажил болон орчноо өөрийн өсөлт хөгжилтөд ашиглаж чадах эсэх нь чамаас л шалтгаална.

Зорилтоо тодорхойлох = Хамгийн бага чармайлтаар хамгийн том үр дүнд хүрэх арга

Эндээс эхлээд бага зэрэг стратегийн яриа яръя.
Хичээл зүтгэлийн чиглэлээ стратегитайгаар тодорхойлохгүй бол хамгийн хурднаар өсөж дэвжихэд хэцүү.

work strategy

Жишээ нь, фронт-энд инженер байгаад өдөр бүр шөнө дүл болтол хичээгээд AWS-н хичээл хийсэн ч, ажил дээрээ AWS-р ямар 1 үр дүн, амжилт гаргах магадлал бага.

Мэдээж саяынх жоохон авцалдаагүй жишээ боловч эсрэгээрээ өдөр бүр, долоо хоног бүр жижиг зорилт гаргавал бага хичээл зүтгэлээр том үр дүнд хүрэх боломжтой.

Авцалдаагүйгээр хичээж байснаас авцалдаатайгаар өдөр бүр жижиг зорилтоо биелүүлэх нь илүү үр дүнтэй гэсэн санаа бололтой. Орч

Шинэ ажилтан байх үед фронт энд-н таскууд их байвал, CSS-н бүтцийн дизайн гаргах, javascript болон DOM-н ойлголтоо гүнзгийрүүлэх зэрэгт фокусласан нь дээр.

Back-end хөгжүүлэгч байгаад database дээр туршлага дутуу бол SQL-н үндэс болон хэл, фрэймворкийнх нь method зэргийг суралцах.

FE(Суурь мэдлэгийн шалгалт) дээр гардаг 2-тын тооллын систем энэ тэрийг сурах бол зүгээр л цаг нөхцөөсөн явдал.
(Ажил дээр 99% ашиглагдахгүй учраас)

Хамгийн чухал нь ”Маргааш ашиглагдах скиллтэй болохын тулд өнөөдөр юу хийх вэ?” гэсэн жижиг зорилтууд гаргаад суралцах явдал юм.

Ингэвэл үр дүнд хүрэхэд ч амар бөгөөд, хичээл хийхэд ч үр дүнтэй, урамтай. Ажил дээрээ сурсан мэдлэгээ бодитоор хэрэгжүүлэх боломжтой учраас тэр.
Ажилтайгаа шууд хамааралгүй хичээл хичээл хийж байснаас, ажил дээрээ хэрэглэж болох хичээл хийх нь үр дүнтэй бөгөөд суралцах чадварт сайн нөлөөтэй.

Ингээд хэсэг хугацаанд(хагас жил орчим) хичээгээд ирэхээр аяндаа багт дутагдаж байгаа чадвар скиллүүд өөрт чинь харагдаад эхэлнэ.

  • Номон дээр уул нь үр дүнтэй арга бичсэн байгаа ч, бодит тест нь арай л дутуу юм
  • Объект хандалтад хэл байхад чинь удамшуулалтаа буруу хийцэн байхын? Зүгээр үү?
  • Ямар ч үр дүнгүй хурал юм биш үү?
  • Өчигдөр мэдэж авсан фрэймворкыг ашиглаж болохоор юм шиг байна.
    гэх мэт бодлууд.

Ийм байдлаар багт хэрэгтэй байгаа шийдлүүдийг олж хараад эхэлнэ гэдэг бол амьдралд ганц тохиох боломж гэж хэлж болохоор. Чи жоохон хичээхэд л хийчхэж болохоор, сайжруулж болохоор шийдэл байгаа бол багын бүх гишүүдэд тус нэмэр болж чадлаа гэсэн үг.

Багт тусалнаа гэдэг чинь хувьдаа үр дүн гаргахаас илүү үнэ цэнтэй.

  • Өөрт дутагдаж байгаа скилл дээрээ фокус хийж зорилтоо гаргах.
  • Багт дутагдаж байгаа скилл дээр фокус хийж зорилтоо гаргах.

Дээрхээр явбал хамгийн дөт замаар хувьдаа ч үр дүн гаргаж, багтаа ч хувь нэмэр оруулж чадна.
Ингэснээр өшөө илүү том ажил чамд даатгагдах болно.
Зүйрлэвэл аяга таваг угаахаас илүү ажил даатгадаггүй байсан бол хоол хийж эхэлнэ гэсэн үг.

Ном уншаад л болчихно гэж бодож байгаа бол болоогүй л байна даа

Энэ хүртэл уншсан бол гарчгийн утгыг ч ойлгосон байх. Level-up хийхэд туршлага хэрэгтэй учраас зөвхөн ном уншаад огт хангалтгүй.

[Readable code] уншсаны яг дараахан нь локал бранч дээрээ өөрийн гэсэн Readable code бичих нь өөрөө суралцах явдал юм.

Learning pyramid гэж ойлголтыг сонсож байсан байх?

Learning Pyramid

Америкийн үндэсний сургалтын судалгааны газрын санал болгосон ой тогтоолтын хувийн моделиор бол уншихад 10-с дээш хувь тогтоохгүй, харин өөрөө хийж үзэх(practice) юм бол 75% хүртэл тогтоолтын хувь өсдөг гэжээ.

Гэхдээ энэ моделийн үнэн эсэх нь үнэндээ нэх чухал биш.
Чухал нь, зүгээр ном уншиж мэдсэнээс өөрийн биеэр хийж үзэх нь маш том үр дүнгийн ялгаатай гэдэг нь л чухал.
(Бодитоор хийж үзэх нь тоо хувиар илэрхийлэгдэхгүйгээр л өөрт мэдрэгддэг учраас)

Гэхдээ ажил хичээл гэж анзааралгүй хөгжилтэй байх нь хамгийн чухал

Энэ хүртэл ажил хичээлийг хэрхэн хийх вэ гэсэн баахан сүр сүр зүйл бичсэн ч гэсэн…

Хамгийн хамгийн хамгийн чухал нь хөгжилтэйгөөр хийх. Нээрэнгээсээ.
(Хөгжилтэй байх үеийн мэдрэмж, ухамсрын хөөрөл зэрэг нь суралцах үед үр дүнтэй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлахад бэлэн байгаа ч уйтгартай учраас бичихээ болъё.)

Өнөөг хүртэл хэт их хичээгээд сүүлдээ burnout болоод, алга болсон хүмүүсийг зөндөө л харж ирлээ.

Work burnout

Тэр дундаа “их хичээгч” байгаад үүрэг хариуцлагын ухамсар өндөр байх тусам өөрийн сэтгэл санааны байдлыг тольдож харалгүйгээр доош унах нь элбэг.
Нэг удаадаа хичээгээд -> завсарлага аваад -> дахин үргэлжлүүлэн хичээх байдлаар явах нь хэзээ нэгэн цагт өөрт чинь том шагнал болно.

“Сүүлийн үед хэт их ажиллаа шүү, ядар ч байна” гэж бодож байгаа бол сайхан амраад, хөгжилдөөд, нөхцөл байдлаа цэгцлээд авах нь Professional хүнд шаардлагатай чадвар.

За тэгээд ажил амьдралаа дүүрэн сайхан авч явахыг ерөөе.

P.S.

Нэх айхтар мундаг юм шиг зүйл бичсэн ч гэсэн, би ч гэсэн анхнаасаа чаддаг байгаагүй, нэг л хөгжихгүй байгаа ч юм шиг үе ч байсан, арай ч дээ гэмээр алдаа ч гэсэн зөндөө л гаргаж явсан.

[Дундаж хүн] гэсэн онцгүй үг хэрэглэсэн ч гэсэн энэ бол дөнгөж ажилд орсон надад ч бас тохирохоор үг байсан.

Магадгүй ихэнх хүн дунджаас л эхэлдэг байх, энэ нь ч энгийн үзэгдэл. Анхнаасаа л өндөр ажлын шаардлага өөртөө тавьсан хүн гэж үнэхээр цөөхөн болохоор энэ нийтлэлийг уншаад миний өөртөө тавих ажлын шаардлага ч үнэхээр жул юм аа гэж сэтгэлээр уналгүй, өнөөдрөөс эхлээд хичээвэл сайжирч л таараа!

Өнөөдрөөс эхлээд хичээгээрэй.

Эх нийтлэл

--

--